О.Номинчимэг: 2022 онд 2,453 хүүхэд тоглоомын талбайд тоглох үедээ гэмтсэн. Стандарт хангах шаардлага хүргүүлнэ


4-р сарын 30
14 цаг 34 минут

Хүүхдийн тоглоомын талбайн нөхцөл байдал, стандартын талаар Нийслэлийн Засаг даргын нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч О.Номинчимэг өнөөдөр мэдээлэл өглөө.

Тэрбээр "Тоглоомын талбай бол хүүхдүүдийн хөөрч баясаж байх газар. Гэтэл нийслэлийн хэмжээнд тоглоомын талбай эзэнгүйдээд байна.

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

2018 онд 1,118 хүүхэд тоглоом талбайд тоглож байгаад гэмтэж, эмнэлгийн анхан шатны тусламж авсан байна. 2019 онд энэ тоо 2,200 болж өссөн бол 2022 онд 2,453 хүүхэд тоглоомын талбайд тоглох үед гэмтэж бэртсэн тухай мэдээлэл байна. 

Юм бүхэн эзэнтэй, стандарттай байснаар хот цэгцэрнэ. Хүүхдийн тоглоомын талбайн стандарт 2019 онд батлагдсан. Үүнд ашиглалт, хамгаалалт үйлчилгээг тоглоомын талбайн газрын эзэн нь хариуцна гэж заасан. Гэвч энэ стандарт хэрэгжихгүй байна" гэлээ.

Нийслэлийн хэмжээнд 1,553 хүүхдийн тоглоом болон спортын талбай байдгаас 465 нь стандартад нийцээгүй буюу засварлах шаардлагатай гэж гарчээ.

Иймээс нийслэлээс тоглоомын талбайн стандартыг хангаж, аюулгүй орчин бүрдүүлэх шаардлагыг хүргүүлэхээр болсон байна. Энэ талаар нийслэлийн Засаг даргын орлогч О.Номинчимэг "СӨХ, хороод, дүүргийн Засаг даргын Тамгын газрууд, аж ахуйн нэгжүүд, иргэд гээд тоглоомын талбайг хэн хариуцаж байна тэдэнд шаардлага тавьж, засвар үйлчилгээ хийхийг уриалж ажиллана. Эцэг эхчүүд мөн хүүхдүүдийнхээ эрүүл, аюулгүй орчин бүрдүүлэхийн тулд хамтарч ажиллахыг хүсье" гэлээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

НӨАТ-ын сугалааны тохирол маргааш болно36 минут 18 секундын өмнө"Оюутан цагдаа" хөтөлбөрт 150 оюутан хамрагджээ37 минут 10 секундын өмнөРаисиг нас барсанд "эмгэнэж", салют буудуулав37 минут 57 секундын өмнөАвстрали, Шинэ Зеланд улсууд Шинэ Каледониос иргэдээ татан авна39 минут 1 секундын өмнөНэгэн тэрбумтан төгсөгч тус бүрт 1000 доллар бэлэглэжээ39 минут 49 секундын өмнө"Нейралинк"-ийн чипийг хоёр дахь өвчтөнд суулгахыг зөвшөөрчээ40 минут 43 секундын өмнөАрне Слот "Ливерпүүл"-ийг дасгалжуулна41 минут 29 секундын өмнөМонгол Улс, Швейцарын Холбооны Улс хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ой маргааш тохионо42 минут 21 секундын өмнө“Улаанбаатар хотын тогтвортой авто зам, тээвэр” төслийн дунд хугацааны үнэлгээг хийнэ43 минут 11 секундын өмнө“Хамтдаа уншицгаая” төслийн хүрээнд 1000 ном хандивлав51 минут 10 секундын өмнөТ.Доржханд: ХҮН намаас нэр дэвших 78 төлөөлөгчөө сонголоо5 сар 20. 17:16Хүүхдийн хорт хавдрын эмчилгээнд нэн шаардлагатай Данийн 30 гаруй нэр төрлийн эмийг Монголд үнэгүй нийлүүлнэ5 сар 20. 17:15
© 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.