АНУ-ын төлөөлөгч хоёр Солонгосын хилийн зурвасыг зорино


4-р сарын 9
14 цаг 36 минут

НҮБ дахь АНУ-ын Элчин сайд Линда Томас-Гринфилд энэ сарын 14-20-ны өдрүүдэд хоёр Солонгосын хилийн зурваст айлчилна. Тэрбээр Өмнөд Солонгос дахь Хойд Солонгосын дүрвэгсэдтэй уулзах аж. НҮБ-аас Хойд Солонгосын эсрэг авсан хориг арга хэмжээний хэрэгжилт гацаанд ороод буй үед энэхүү айлчлал тохиож байна.

Тодруулбал, Хойд Солонгосын цөмийн болон пуужингийн хөтөлбөрийг хязгаарлах зорилготой НҮБ-ын хориг арга хэмжээний хэрэгжилтийг хангаж сүүлийн 15 жилийн турш ажилласан шинжээчдийн зөвлөлийг шинэчлэхээс татгалзсан үйл явдал саяхан болсон. Уг шинжээчдийн зөвлөл нь олон үндэстний гишүүдээс бүрддэг. АНУ, Өмнөд Солонгос, Япон улсууд хоригийг шүүмжилж, Хятад түдгэлзэж буй нь хэрэгжилтэд сөргөөр нөлөөлнө гэж шинжээчид үзэж буй. Харин Өмнөд Солонгосын төлөөлөгчид үүнийг "Гэмт хэрэгт баригдахгүйн тулд камержуулалтыг устгахтай адил" гэж зүйрлэжээ.

Линда Томас-Гринфилд айлчлалын хүрээнд Японыг мөн зорино. Хориг арга хэмжээний хүрээнд хоёр болон гурван талын хамтын ажиллагааг ахиулах нь түүний айлчлалын зорилго юм. Мөн 2000-аад оны эхээр Хойд Солонгост хулгайлагдсан япон иргэдийн ар гэрийнхэнтэй уулзаж, 1945 онд АНУ-ын цөмийн бөмбөгдөлтөд өртсөн Нагасаки хотод зочлоно.

Харин хоёр Солонгосын хилийн зурваст айлчлахдаа Пёньянаас дүрвэсэн иргэд болон Евха Вомансын их сургуулийн оюутнуудтай уулзана.

Эх сурвалж: REUTERS

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

“Улаанбаатар марафон” олон улсын гүйлтийн тэмцээн 10 дахь жилдээ болно7 цаг 23 минутын өмнө"Тэнүүн Огоо" ХХК-ийн 75 тэрбумын хөрөнгийг нийслэлийн өмчид бүртгэжээ7 цаг 25 минутын өмнө"ПОПРОЛТ"-ын гол сэдэв болоод тэгсхийгээд замхардаг Улаанбаатарын асуудлууд7 цаг 28 минутын өмнөХаврын бүх нийтээр мод тарих өдрүүд тавдугаар сарыг дуустал үргэлжилнэ7 цаг 28 минутын өмнөЗүүн дөрвөн замаас Халдвартын уулзвар хүртэлх замын хөдөлгөөнийг өнөөдөр 23:00 цагт нээнэ7 цаг 29 минутын өмнөО.Номинчимэг: 2022 онд 2,453 хүүхэд тоглоомын талбайд тоглох үедээ гэмтсэн. Стандарт хангах шаардлага хүргүүлнэ7 цаг 30 минутын өмнөНам эвслүүд сонгуульд оролцох хүсэлтээ СЕХ-нд хүлээлгэн өгөв7 цаг 31 минутын өмнөОй, хээрт сонор сэрэмжтэй явж, галын аюулгүй байдлаа хангахыг анхааруулав8 цаг 33 минутын өмнөЦагдаа бүлэглэж хүчингийн хэрэг үйлдсэн байж болзошгүй хэргийг шалгаж байна8 цаг 33 минутын өмнөМИАТ компани орон нутгийн нислэгээ 15 жилийн дараа дахин сэргээлээ8 цаг 35 минутын өмнөҮНЭТ ЦААСНЫ ЗАХ ЗЭЭЛИЙН АНХАН ШАТНЫ СУРГАЛТ ЗАРЛАГДЛАА4 сар 29. 15:57"Малаас хаях юм байхгүй гэдэг ч боловсруулах үйлдвэр дутмагаас хаяж байна"4 сар 29. 12:02
© 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.