Цагдаа нар бага насны хүүхдийг хүчиндсэн гэх хэргийг АТГ-т шилжүүлэв


4-р сарын 9
14 цаг 35 минут

Цагдаа нар бага насны хүүхдийг хүчиндсэн гэх хэргийг АТГ-т шилжүүлэв

Сэлэнгэ аймгийн цагдаагийн газрын алба хаагчид бага насны хүүхдийг хүчиндсэн гэх хэргийг Авлигатай тэмцэх газраар шалгуулахаар харьяалал тогтоож шилжүүлсэн эсэхийг Улсын ерөнхий прокурорын газраас тодрууллаа.

Цагдаагийн ерөнхий газрын Мөрдөн байцаах албаны Тусгай субъектын үйлдсэн гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтсээс гаргасан саналын дагуу Улсын ерөнхий прокурорын газраас уг хэргийг хянаж, Авлигатай тэмцэх газарт харьяалал тогтоон шилжүүлсэн байна.

Дээрх гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл цагдаагийн байгууллагад 2024 оны гуравдугаар сарын 22-ны өдөр бүртгэгдсэн үеэс эхлэн хэрэгт цугларсан нотлох баримтыг үндэслэн нэг холбогдогчид эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татаж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авчээ. Мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлэн явуулахад бусад гурван холбогдогчийн үйлдэл нотлох баримтаар тогтоогдсон тул тэдгээр албан хаагчдыг өнгөрсөн ням гарагт мөн хойшлуулшгүйгээр баривчилсан байна.

Цаашид дээрх хэрэгт Нийслэлийн прокурорын газар хяналт тавин ажиллах гэнэ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

“Улаанбаатар марафон” олон улсын гүйлтийн тэмцээн 10 дахь жилдээ болно6 цаг 46 минутын өмнө"Тэнүүн Огоо" ХХК-ийн 75 тэрбумын хөрөнгийг нийслэлийн өмчид бүртгэжээ6 цаг 48 минутын өмнө"ПОПРОЛТ"-ын гол сэдэв болоод тэгсхийгээд замхардаг Улаанбаатарын асуудлууд6 цаг 51 минутын өмнөХаврын бүх нийтээр мод тарих өдрүүд тавдугаар сарыг дуустал үргэлжилнэ6 цаг 52 минутын өмнөЗүүн дөрвөн замаас Халдвартын уулзвар хүртэлх замын хөдөлгөөнийг өнөөдөр 23:00 цагт нээнэ6 цаг 52 минутын өмнөО.Номинчимэг: 2022 онд 2,453 хүүхэд тоглоомын талбайд тоглох үедээ гэмтсэн. Стандарт хангах шаардлага хүргүүлнэ6 цаг 53 минутын өмнөНам эвслүүд сонгуульд оролцох хүсэлтээ СЕХ-нд хүлээлгэн өгөв6 цаг 54 минутын өмнөОй, хээрт сонор сэрэмжтэй явж, галын аюулгүй байдлаа хангахыг анхааруулав7 цаг 56 минутын өмнөЦагдаа бүлэглэж хүчингийн хэрэг үйлдсэн байж болзошгүй хэргийг шалгаж байна7 цаг 56 минутын өмнөМИАТ компани орон нутгийн нислэгээ 15 жилийн дараа дахин сэргээлээ7 цаг 58 минутын өмнөҮНЭТ ЦААСНЫ ЗАХ ЗЭЭЛИЙН АНХАН ШАТНЫ СУРГАЛТ ЗАРЛАГДЛАА4 сар 29. 15:57"Малаас хаях юм байхгүй гэдэг ч боловсруулах үйлдвэр дутмагаас хаяж байна"4 сар 29. 12:02
© 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.