ТА МИНЬ ЭЭ, ХҮНИЙ НӨӨЦИЙН ХЯМРАЛД ӨРТЛӨӨ


4-р сарын 9
14 цаг 33 минут

Хаа сайгүй л гайгүй хүн байна уу гэж асуух компанийн захирлууд олширчээ. Ажил сонирхсон нөхөр анкет бөглөөд уулзалтдаа ирэхгүй алга болох нь хүний нөөцийн хувьд хэвийн үзэгдэл болж. Үр дүнд нь компанид дундаж ажиллах хугацаа нэг жил гаруй, хүний нөөцийн эргэц нь 19 хувь. Яагаад ийм зүйл тохиов? Энэ асуудлыг судалгааны байгууллагууд хэдийн судалжээ.

  • Зүтгээд зүтгээд амьдралын нөхцөл дээрдэхгүй байна. Энэ бол хамгийн чухал хэсэг нь юм. Монголд өнөөгийн цалингаар ажиллаад байр, машинтай болж, гэр бүлээ тогтвортой сайхан авч явна гэдэг боломжгүй. Сүүлийн 10 жилд нэрлэсэн цалин 130 хувь өссөн байхад бодит цалин ердөө 30 хувь л өсжээ. Тэгэхээр цалинг үнийн өсөлт нь барьж идсэн гэсэн үг. Үнийн өсөлтийн буруутан хэн бэ? Үе, үеийн мөнгө хэвлэдэг Засгийн газар.
  • Төрөлт бага үеийн ажиллах хүчин дээр иржээ. 1990 оноос хойш төрсөн шилжилтийн үеийнхэн ачааны хүндийг үүрч, ард олноо тэжээх ажиллах хүчний гол хэсэг байна. Мэдээж тэр үед амьжиргаа хэцүү байсан учраас төрөлт бага байсан гэсэн үг.
  • Улсаараа бүтээмжийн асуудалтай тулгарсан. Солонгост оффисын ажилтан кофе авах зуур олдог цалинг Монголчууд өглөө нар мандахаас үдшийн бүрий хүртэл ажиллаж байж олж байна. Улсаараа аж үйлдвэргүй. Нүүрс ухаж, доллар олдог. Тэр ам.доллароор хэрэглээгээ импортоор авчихдаг. Панзын эх орон болжээ. Улс, компани, хувь хүн дээрээ бодоход бүтээмжийн хямралд гүн орсон. Бүтээмж бага учир цалин өсөхгүй. Цалин өсөхгүй учраас амьдрал дээрдэхгүй.

Энэ мэтээр дурдаад байвал жижиг, сажиг олон шалтгаан бий. Одоо хүнд, хэцүү байна гээд бүгд улсаа хаяад явалтай биш, биднийг энэ хүнд нөхцөл байдлаас бид өөрсдөө л гаргана. Өөр хэнбугай ч бидний өмнөөс ирээд гаргахгүй. Тэгвэл яаж энэ занганаас гарах вэ?

  • Солонгоог бид зөндөө ярьсан даа. 2006 оноос хойш эдийн засгаа солонгоруулчих гээд үзээд байдаг барсангүй. Угаас уул уурхайд суурилсан эдийн засаг нь тодорхой. Ийм орнууд баялаг дуусахаас өмнө өөр нөхөн сэргээгдэх баялаг хайдаг. Тэр нь ХАА, аж үйлдвэр(чипийн үйлдвэр, нүүрс угаах үйлдвэр гэх мэт), Мэдээлэл технологи юу ч байж болдог. Ингэвэл монгол ажилчид зөвхөн Монголдоо бүтээмж өндөр, цалин өндөр ажиллана. Бид ерөөсөө энэ чиглэлдээ 10, 20 жилээр нь тууштай бодлого хэрэгжүүлж чадсангүй дээ. Сайхан л ярилаа.
  • Реформуудаа хийчих л дээ. Гуйя. Сонгуулийн дөрвөн жилд реформ хийхээс айгаад хэн ч хөдөлдөггүй юм байна. Яагаад гэхээр үр дүн эхэндээ гашуун, ирээдүйдээ чихэрлэг байдаг. Зоригтой Засгийн газар л хийх байх. Бидний үнэт зүйл Монгол хүн. Монгол хүн эрүүл, боловсролтой байх ёстой. Тэгвэл эрүүл мэнд болон боловсролын реформ хэрэгтэй. Дэлхийн түвшин нь байг гэхэд арай л эрүүл сэтгэдэг залуу үе гарна. Нийтээрээ чадавх дээшилмэгц, хүссэн хүсээгүй нийгмийн үзэл бодол, амьдралын нөхцөлөө сайжруулаад эхэлнэ. Ажил хийхгүй, ангайж хэвтээд халамж нэхдэг үеийг мөхөөх болно. Аан тийм, тэтгэврийн реформ бас бий.

Төрөөс шаардах юмаа л шаарддаг дундаж давхаргатай болох сон. ТА энэ асуултыг их олон сонссон байх. 3-хан сая Монголчуудаа яагаад сайхан амьдруулж чаддаггүй юм бэ? Дундаж давхарга маань ийм бодолтой байхаар төр чинь толгой дээр гарч шээгээд байх юм. Төр юу гэж байна гээч. Аан тэгвэл хийгээд өгье л дөө гээд нүүрсний хулгай, хөгжлийн банкны хулгай, бондын хулгай, ногоон автобусны хулгай гээд бүгдийг нь сайхан хийчхэж байгаа юм. Төр гэх мангасаас аль болох л юмсыг хол байлгах нь чухал. Тэгж байж бүгдээрээ аврагдана. Төрөөс харин реформ хийхийг нь шаардъя, ААН-ийг татвараар дарамтлахгүй байхыг нь шаардъя, хүн тайван амьдарчих хэмжээний бодлого(мөнгөний болон сангийн бодлого, дунд болон урт хугацааны хөгжлийн бодлого) явуулахыг нь шаардъя. Ийм дундаж давхаргатай бол бүгдээрээ бага цалинтай, өдөр шөнөгүй зүтгэхгүй. Төрөөс өгсөн хоолны угаадас идэхгүй.

Өөр бичих зүйл их байгаа ч өндөрлөе дөө. Хүний нөөцийн хямрал бол бидний өвчний шинж тэмдэг шүү. Сууриа л өөрчлөхгүй бол ...

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

“Улаанбаатар марафон” олон улсын гүйлтийн тэмцээн 10 дахь жилдээ болно4 сар 30. 14:41"Тэнүүн Огоо" ХХК-ийн 75 тэрбумын хөрөнгийг нийслэлийн өмчид бүртгэжээ4 сар 30. 14:40"ПОПРОЛТ"-ын гол сэдэв болоод тэгсхийгээд замхардаг Улаанбаатарын асуудлууд4 сар 30. 14:37Хаврын бүх нийтээр мод тарих өдрүүд тавдугаар сарыг дуустал үргэлжилнэ4 сар 30. 14:36Зүүн дөрвөн замаас Халдвартын уулзвар хүртэлх замын хөдөлгөөнийг өнөөдөр 23:00 цагт нээнэ4 сар 30. 14:35О.Номинчимэг: 2022 онд 2,453 хүүхэд тоглоомын талбайд тоглох үедээ гэмтсэн. Стандарт хангах шаардлага хүргүүлнэ4 сар 30. 14:34Нам эвслүүд сонгуульд оролцох хүсэлтээ СЕХ-нд хүлээлгэн өгөв4 сар 30. 14:33Ой, хээрт сонор сэрэмжтэй явж, галын аюулгүй байдлаа хангахыг анхааруулав4 сар 30. 13:32Цагдаа бүлэглэж хүчингийн хэрэг үйлдсэн байж болзошгүй хэргийг шалгаж байна4 сар 30. 13:31МИАТ компани орон нутгийн нислэгээ 15 жилийн дараа дахин сэргээлээ4 сар 30. 13:30ҮНЭТ ЦААСНЫ ЗАХ ЗЭЭЛИЙН АНХАН ШАТНЫ СУРГАЛТ ЗАРЛАГДЛАА4 сар 29. 15:57"Малаас хаях юм байхгүй гэдэг ч боловсруулах үйлдвэр дутмагаас хаяж байна"4 сар 29. 12:02
© 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.