Танилц: Эмийн түр хорооны сонсголд дуудагдсан албан тушаалтнууд


4-р сарын 9
14 цаг 29 минут

Танилц: Эмийн түр хорооны сонсголд дуудагдсан албан тушаалтнууд

Эмийн үнийн өсөлтийн шалтгаан, нөхцөлийг хянан шалгах” түр хороо Монгол Улсын Их Хурлын 2023 оны зургадугаар сарын 30-ны өдрийн 60 дугаар тогтоолоор байгуулагдсан. Хянан шалгах түр хорооны даргаар, УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн, түр хорооны гишүүдээр УИХ-ын гишүүн Д.Батлут, Б.Бейсен, Б.Жаргалмаа, М.Оюунчимэг, Ц.Сандаг-Очир, Ц.Туваан нар ажиллаж байгаа билээ.

Хянан шалгах түр хороо нь нийт 5 хянан шалгагч, 6 шинжээчийг томилон ажиллуулж байгаа бөгөөд УИХ-ын хяналт шалгалтын тухай хуульд заасны дагуу Түр хорооны тусгай шалгалтын сэдвийн хүрээнд холбогдох төрийн байгууллага, албан тушаалтнаас нотлох баримтыг цуглуулж, шинжлэн судалж ажилласан. “Эмийн хүртээмж, үнэ, чанарын асуудал” сэдвийн хүрээнд дөрөвдүгээр сарын 15-17-ны өдрүүдэд  нээлттэй сонсгол зохион байгуулахаар товлосон гэдгийг өчигдөр мэдэгдсэн юм.

Сонсголд Эрүүл мэндийн сайд, Эрүүл мэндийн яамны холбогдох албан тушаалтнууд, эм эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газар, Гаалийн ерөнхий газар, Худалдан авах ажиллагааны газар, Нийслэлийн эрүүл мэндийн газар зэрэг байгууллагуудын төлөөлөл давхардсан тоогоор нийт 150 гаруй албан тушаалтныг гэрчээр сонсголд дуудаж, мэдэгдэх хуудас хүргүүлсэн байна.

Тухайлбал, Эрүүл мэндийн салбарыг сүүлийн жилүүдэд толгойлсон салбарын сайдууд, Төрийн нарийн бичгийн дарга нар,  хамгийн түрүүнд гэрчээр дуудагдсан бол Эдийн засаг, хөгжлийн сайд, Сангийн сайд нарын нэрс Эрүүл мэндийн даатгалын Үндэсний зөвлөлд 2020, 2022 онуудад ажиллаж байсан учраас гэрчийн нэрсийн жагсаалтад багтаад байна.

СОНСГОЛД ДУУДАГДСАН ЗАРИМ АЛБАН ТУШААЛТНУУД 2024 ОНЫ СОНГУУЛЬД НЭР ДЭВШИНЭ

Үе үеийн эрүүл мэндийн сайдаар ажиллаж байсан албан тушаалтнууд эмийн худалдан авалт, эмийн асуудалтай холбогдоно. Тэдний хувьд энэ удаагийн 2024 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшихээр бэлтгэлээ хангаж буй. Тухайлбал, Ерөнхийлөгчийн зөвлөх Т.Мөнхсайхан Хан-Уул дүүрэгт нэр дэвшихээр горилж буй бол С.Энхболд Говь-Алтай аймагт горилж буй. Мөн С.Чинзориг I тойрог буюу Өвөрхангай, Архангай, Баянхонгор аймагт, Б.Жавхлан V тойрог буюу Төв, Дархан-Уул, Сэлэнгэ аймагт нэр дэвшихээр бэлтгэлээ хангаж буй.

  1. Даваажанцан Сарангэрэл / 2018 онд Эрүүл мэндийн сайд, Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн дарга/
  2. Тогтмол Мөнхсайхан /2020 онд Эрүүл мэндийн сайд, Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн дарга/
  3. Сэрээжавын Энхболд / 2022 онд Эрүүл мэндийн сайд, Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн дарга/
  4. Содном Чинзориг /Эрүүл мэндийн сайд/
  5. Ламжав Бямбасүрэн /2016 онд Эрүүл мэндийн дэд сайд /
  6. Б.Бямбадорж /2019-2020 онд ТНБД/
  7. Я.Амаржаргал /2021-2022 онд ТНБД/
  8. Ц.Эрдэмбилэг /2022-2023 онд ТНБД/
  9. Чимэд Хүрэлбаатар /Эдийн засаг, хөгжлийн сайд, 2020 оны ЭМДҮЗ-ийн гишүүн/
  10. Болд Жавхлан / Сангийн сайд,2022 оны ЭМДҮЗ-ийн гишүүн/

Түүнчлэн цар тахал, ковидын үед эрүүл мэндийн салбарт төрөөс хамгийн их дэмжлэг үзүүлж, гааль, импортын татвар, ХАОАТ-өөс чөлөөлөх гэх мэт 10 гаруй төрлийн хөнгөлөлт чөлөөлөлтөд хамруулж, энэ хугацаанд эмийн чанарт анхаарч, үнийн хөөрөгдөл үүсэгхгүй байхыг хүссэн боловч ковид цар тахал гарснаас хойших дөрвөн жилийн  хугацаанд эмийн үнийн өсөлт хамгийн өндөр байсан гэдгийг тодотгосон юм. Эрүүл мэндийн салбар 2018 оноос хойш дөрвөн сайдын нүүр үзэж байгаа нь уг салбар уналтад орох бас нэгэн шалтгаан байсныг ч үгүйсгэхгүй. Угтаа нэг сайд томилогдоод бодлогоо боловсруулж, үр дүн гаргаж чадаагүй байхад дараагийн сайд нь томилогддог гэсэн үг. Сүүлдээ эрүүл мэндийн сайдын суудал УИХ, Засгийн газарт албан тушаал горилогчдод "бэлэг" байдлаар шилжсэн гэдгийг ч салбарынхан нь хэлдэг. Ямартай ч өнгөрсөн хугацаанд эмийн чанар муудаж, үнэ өссөн үйлдэл хаанаас юунаас үүдэлтэйг харж, сонсох л үлдэж байна.

“Эмийн үнийн өсөлтийн шалтгаан, нөхцөлийг хянан шалгах” түр хорооноос гэрчээр дуудсан дараагийн албан тушаалтнууд бол  Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөл / ЭМДҮЗ/-ийн дарга, дэд дарга, гишүүд багтаж байна. Дээр дурдагдсан нэрсээс харахад Эрүүл мэндийн сайдаар ажиллаж байсан Д.Сарангэрэл, Т.Мөнхсайхан, С.Энхболд нар ЭМДҮЗ-ийн даргын албыг давхар хашиж байсан нь тодорхой харагдаж байна.

Тэгвэл эдгээр хүмүүстэй хамт гэрчээр дуудагдсан ЭМДҮЗ болон Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар /ЭЭХХЗГ/-т, Хүний эмийн зөвлөлд харьяалагдаж байсан хүмүүсийг дор жагсаая.

  1. Дамдин Дэмбэрэл /2018,2020,2022 ЭМДҮЗ-ийн дэд дарга/
  2. Хуяг Ганбаатар /2018,2020,2022 ЭМДҮЗ-ийн гишүүн/
  3. Цээхүү Ганхүү /2018,2020,2022 ЭМДҮЗ-ийн гишүүн /
  4. Бямбасүрэн Мягмар / 2018 ЭМДҮЗ-ийн гишүүн/
  5. Дашзэвэг Чимэддагва /2018,2020,2022 ЭМДҮЗ-ийн гишүүн/
  6. Аюуш Ариунзаяа /2020 оны ЭМДҮЗ-ийн гишүүн/
  7. Цилаажав Цолмонгэрэл /2020 оны ЭМДҮЗ-ийн гишүүн/
  8. Д.Номинцэцэг / ЭЭХХЗГ-ын Эм шинжлэх лобораторийн Химийн ахлах шинжээч/
  9. Баасансүрэн Баярцэцэг / ЭЭХХЗГ-ын Эм шинжлэх лобораторийн Микробиологийн ахлах шинжээч/
  10. Тогтох Мөнхтуул / ЭЭХХЗГ-ын Эмийн бүртгэлийн хэлтсийн дарга/
  11. Шаравнямбуу Энхтуяа / ЭЭХХЗГ-ын Чанарын хяналтын газрын дарга/
  12. Сүрэнхорол Баасанцээ / ЭЭХХЗГ-ын Чанарын хяналтын газрын байцаагч/
  13. Дамба Уранзаяа / ЭЭХХЗГ-ын Чанар, аюулгүй байдал хариуцсан дэд дарга асан 2021-2022 /
  14. Б.Цэцэгсайхан / ЭЭХХЗГ-ын дарга асан/
  15. Д.Нарантуяа / ЭЭХХЗГ-ын дарга асан/
  16. Д.Энхжаргал / 2017,2020 оны Эм зүй, эм судлалын мэргэжлийн салбар зөвлөлийн дарга/
  17. Х. Дариймаа / 2017 оны Эм зүй, эм судлалын мэргэжлийн салбар зөвлөлийн нарийн бичгийн дарга/
  18. П.Батхуяг / 2017 оны Хүний эмийн зөвлөлийн Эм судлалын салбар зөвлөлийн дарга/
  19. Дагвадорж Очирбат / 2017 оны Хүний эмийн зөвлөлийн дарга/
  20. Д.Нарантунгалаг / 2020 оны Хүний эмийн зөвлөлийн Эм судлалын салбар зөвлөлийн дарга/
  21. Ядам Амаржаргал / 2020 оны Хүний эмийн зөвлөлийн дарга/
  22. Цэгмид Эрдэнэбилэг / 2023 оны Хүний эмийн зөвлөлийн дарга/
  23. Б.Бямбадорж / Нийслэлийн эрүүл мэндийн газрын дарга /
  24. Д.Батсүх / Нийслэлийн худалдан авах ажиллагааны газрын Төлөвлөлт, худалдан авах ажиллагааны хэлтсийн дарга/
  25. Шар Баярсүх / Нийслэлийн худалдан авах ажиллагааны газрын Төлөвлөлт, худалдан авах ажиллагааны хэлтсийн мэргэжилтэн/
  26. Ганбаатар Сэлэнгэ / Нийслэлийн худалдан авах ажиллагааны газрын Төлөвлөлт, худалдан авах ажиллагааны хэлтсийн ахлах мэргэжилтэн /
  27. С.Болдбаатар / Нийслэлийн худалдан авах ажиллагааны газрын Төлөвлөлт, худалдан авах ажиллагааны хэлтсийн мэргэжилтэн/
  28. Батжаргал Дөлгөөн / Нийслэлийн худалдан авах ажиллагааны газрын Төлөвлөлт, худалдан авах ажиллагааны хэлтсийн ахлах мэргэжилтэн/
  29. Л.Энхбаяр / Нийслэлийн худалдан авах ажиллагааны газрын Төлөвлөлт, худалдан авах ажиллагааны хэлтсийн мэргэжилтэн/

"УЛААНБААТАР МОНОС"  ХХК-ИЙН ЗАХИРАЛ Л.АЛТАНЦОГТ ТЭРГҮҮТЭЙ ХҮМҮҮС ГЭРЧЭЭР ДУУДАГДАВ

Эмийн салбарт үйл ажиллагаа явуулдаг иргэн, аж ахуйн нэгжийн төлөөллөөс "Элемент" ХХК-ийн захирал З.Баярсайхан,  Элемент Медикал” ХХК-ийн  Б.Пүрэвсүрэн, "Улаанбаатар Монос"  ХХК-ийн захирал Л.Алтанцогт нарыг сонсголд гэрчээр дуудсан байна.

  •  "Элемент" ХХК-ийн хувьд, 2005 оноос Эрүүл мэндийн байгууллагуудын аюултай эрсдэлтэй хог хаягдал устгах үйлдвэрийн судалгаа шинжилгээний ажлыг эхлүүлж, 2009 онд ЭМЯ-наас зарлагдсан эмнэлгийн хог хаягдал халдваргүйжүүлж устгах тендэрт оролцон шалгарч 2010 оны нэгдүгээр сарын 01-ний өдрөөс өнөөдрийг хүртэл үйл ажиллагаа явуулж иржээ
  • “Элемент Медикал” ХХК нь,  2017 оноос эхлэн эрүүл мэндийн салбарт өөрийн хувь нэмрээ оруулахаар “Эрүүл мэндийн байгууллагын аюултай хог хаягдлыг устгах” чиглэлээр Монгол Улсын Хууль, Монгол Улсын Засгийн Газрын тогтоол, ЭМЯ, БОАЖЯ гаргасан болон Олон Улсын эрх зүйн баримт бичгийг тус тус баримтлан 5 дахь жилдээ бие даан үйл ажиллагааг явуулж эхлээд байна.
  •  "Монос Улаанбаатар" ХХКийн хувьд, Монголын анхны хувийн хэвшлийн эмийн сан нь 1990 онд “Монос” нэртэй байгуулагдсан бөгөөд 2002 онд “Монос Улаанбаатар” ХХК болон өргөжсөн билээ. Монос эмийн сан нь өдгөө нийслэлд 90 гаруй салбартай үйл ажиллагаа явуулж байна.

Эмийн үнийн өсөлт, чанарт хамгийн их оролцоотой байх магадлалтай хүмүүс бол уг салбарт бизнес эрхэлж байгаа хүмүүс гэдгийг Эмийн түр хорооны гишүүд удаа дараа мэдэгдсэн.

Гаалиар оруулж ирсэн үнээс хэт өндөр үнээр эмийг худалдан борлуулах ч тохиолдол бий. Тиймээс цаашид гаалийн үнийг олон нийтэд ил зарладаг байх талаар ч ам гарсан.  Дашрамд дуулгахад, Гаалийн ерөнхий газрын холбогдох албан тушаалтууд, ШӨХТГ-ын даргаар 2022-2023 онд ажиллаж байсан С.Мөнхчулуун ч бас сонголд оролцох юм.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

“Улаанбаатар марафон” олон улсын гүйлтийн тэмцээн 10 дахь жилдээ болно1 цаг 52 минутын өмнө"Тэнүүн Огоо" ХХК-ийн 75 тэрбумын хөрөнгийг нийслэлийн өмчид бүртгэжээ1 цаг 53 минутын өмнө"ПОПРОЛТ"-ын гол сэдэв болоод тэгсхийгээд замхардаг Улаанбаатарын асуудлууд1 цаг 56 минутын өмнөХаврын бүх нийтээр мод тарих өдрүүд тавдугаар сарыг дуустал үргэлжилнэ1 цаг 57 минутын өмнөЗүүн дөрвөн замаас Халдвартын уулзвар хүртэлх замын хөдөлгөөнийг өнөөдөр 23:00 цагт нээнэ1 цаг 58 минутын өмнөО.Номинчимэг: 2022 онд 2,453 хүүхэд тоглоомын талбайд тоглох үедээ гэмтсэн. Стандарт хангах шаардлага хүргүүлнэ1 цаг 58 минутын өмнөНам эвслүүд сонгуульд оролцох хүсэлтээ СЕХ-нд хүлээлгэн өгөв2 цагийн өмнөОй, хээрт сонор сэрэмжтэй явж, галын аюулгүй байдлаа хангахыг анхааруулав3 цаг 1 минутын өмнөЦагдаа бүлэглэж хүчингийн хэрэг үйлдсэн байж болзошгүй хэргийг шалгаж байна3 цаг 2 минутын өмнөМИАТ компани орон нутгийн нислэгээ 15 жилийн дараа дахин сэргээлээ3 цаг 3 минутын өмнөҮНЭТ ЦААСНЫ ЗАХ ЗЭЭЛИЙН АНХАН ШАТНЫ СУРГАЛТ ЗАРЛАГДЛАА4 сар 29. 15:57"Малаас хаях юм байхгүй гэдэг ч боловсруулах үйлдвэр дутмагаас хаяж байна"4 сар 29. 12:02
© 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.