Харилцааны түвшинг “Иж бүрэн түншлэл”-д хүргэх баримт бичгийн төслийг эцэслэн тохирохоор болов


4-р сарын 9
14 цаг 28 минут

Монгол Улсын Гадаад харилцааны яам, Австралийн Холбооны Улсын Гадаад хэрэг, худалдааны яам хоорондын 5 дугаар зөвлөлдөх уулзалт боллоо. 

Уулзалтын үеэр хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа улс төр, аюулгүй байдал, батлан хамгаалах, худалдаа, эдийн засаг, боловсрол, соёл, хөдөө аж ахуй зэрэг нийгэм, эдийн засгийн бүхий л салбарыг хамран өргөтгөсөн түншлэлийн хүрээнд идэвхтэй хөгжиж байгаад сэтгэл хангалуун байгаагаа талууд илэрхийлэв. Мөн Монгол, Австралийн харилцаа, хамтын ажиллагааг үнэлж дүгнэн, хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг ёслол төгөлдөр тэмдэглэснийг дурдаад, иргэд хоорондын харилцаа өргөжин бэхжиж буйг тэмдэглэжээ. 

Түүнчлэн талууд Монгол, Австралийн харилцаа, хамтын ажиллагааны цар хүрээг харгалзан хоёр орны харилцааны түвшинг ахиулан “Иж бүрэн түншлэл”-д хүргэх баримт бичгийн төслийг ойрын хугацаанд эцэслэн тохирч, дээд, өндөр түвшний айлчлалын хүрээнд тунхаглан зарлаж, харилцааны түүхэн шинэ хуудсыг нээхэд онцгойлон анхаарахаа нотлов.

Төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаяр хоёр улсын Засгийн газар хооронд Агаарын харилцааны тухай, Нийгмийн хамгааллын тухай хэлэлцээрийг байгуулах, Австралийн Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөрийн квотыг нэмэх, “Ажиллах, амрах виз”-д хамрагдах иргэдийн тоог харилцан нэмэхийн төлөө буйг илэрхийллээ. 

Тэргүүн туслах нарийн бичгийн дарга Сара Стори Австралийн Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөр нь Монгол Улсын хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэх, улс орны нийгэм, эдийн засгийн хөгжилд үнэт хувь нэмэр оруулж буйг онцолж, хоёр талын харилцаа НҮБ, олон улсын байгууллагын хүрээнд гүнзгийрэн хөгжиж байгаад баяртай байгааг илэрхийлэн, жендерийн эрх тэгш байдал, уур амьсгалын өөрчлөлтөд хамтын ажиллагааг бэхжүүлэхийн төлөө байгааг тэмдэглэжээ.

Зөвлөлдөх уулзалтын үеэр Монгол Улсын Үндэсний статистикийн хороо, Австралийн Статистикийн хороо хооронд хамтран ажиллах тухай харилцан ойлголцлын санамж бичиг байгууллаа.

Хоёр тал 2014 оноос ГХЯ хоорондын зөвлөлдөх уулзалтын механизмтай болсон бөгөөд энэ нь Монгол, Австралийн харилцааны байдал, төлөвийн талаар санал солилцох, хамтын ажиллагааны болон олон улс, бүс нутгийн харилцан сонирхсон асуудлаар ярилцаж, уялдаа холбоог хангахыг зорьдгийг ГХЯ мэдээллээ. 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

“Улаанбаатар марафон” олон улсын гүйлтийн тэмцээн 10 дахь жилдээ болно4 цаг 24 минутын өмнө"Тэнүүн Огоо" ХХК-ийн 75 тэрбумын хөрөнгийг нийслэлийн өмчид бүртгэжээ4 цаг 26 минутын өмнө"ПОПРОЛТ"-ын гол сэдэв болоод тэгсхийгээд замхардаг Улаанбаатарын асуудлууд4 цаг 29 минутын өмнөХаврын бүх нийтээр мод тарих өдрүүд тавдугаар сарыг дуустал үргэлжилнэ4 цаг 30 минутын өмнөЗүүн дөрвөн замаас Халдвартын уулзвар хүртэлх замын хөдөлгөөнийг өнөөдөр 23:00 цагт нээнэ4 цаг 30 минутын өмнөО.Номинчимэг: 2022 онд 2,453 хүүхэд тоглоомын талбайд тоглох үедээ гэмтсэн. Стандарт хангах шаардлага хүргүүлнэ4 цаг 31 минутын өмнөНам эвслүүд сонгуульд оролцох хүсэлтээ СЕХ-нд хүлээлгэн өгөв4 цаг 32 минутын өмнөОй, хээрт сонор сэрэмжтэй явж, галын аюулгүй байдлаа хангахыг анхааруулав5 цаг 34 минутын өмнөЦагдаа бүлэглэж хүчингийн хэрэг үйлдсэн байж болзошгүй хэргийг шалгаж байна5 цаг 35 минутын өмнөМИАТ компани орон нутгийн нислэгээ 15 жилийн дараа дахин сэргээлээ5 цаг 36 минутын өмнөҮНЭТ ЦААСНЫ ЗАХ ЗЭЭЛИЙН АНХАН ШАТНЫ СУРГАЛТ ЗАРЛАГДЛАА4 сар 29. 15:57"Малаас хаях юм байхгүй гэдэг ч боловсруулах үйлдвэр дутмагаас хаяж байна"4 сар 29. 12:02
© 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.