Эдийн засгийн өсөлтийг 7 хувьд хадгалахыг зорьж байна


4-р сарын 9
14 цаг 25 минут

Монгол Улсын эдийн засгийн өсөлтийг энэ онд 7 хувьд хадгалахыг хичээж байгааг Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн тус банк байгуулагдсаны 100 жилийн ой энэ онд тохиож буйтай холбогдуулан манай улсад ажиллаж буй гадаадын хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөллийг хүлээн авч уулзах үеэрээ тэмдэглэв. 

Тэрбээр, Монгол Улсын эдийн засаг өнгөрсөн онд 7 хувийн өсөлтттэй гарсан, төлбөрийн тэнцэл, урсгал тэнцэл ашигтай гарсан зэрэг нь эдийн засаг тогтворжиж байгаа тоон үзүүлэлт юм. Үүнд уул уурхай, тээврийн салбарын өсөлттэй холбоотой. Одоогоор 5.2 тэрбум ам.долларын валютын нөөцтэй байгаа учир ханш тогтвортой байгаа. Ханш өнгөрсөн онд 2 хувиар чангарсан, энэ онд ч байдал хэвээр үргэлжилнэ. Энэ оны гуравдугаар сард инфляц 7 хувь хүрсэн нь төв банкны бодлогын зорилтот түвшинд байлаа. Иймд мөнгөний хатуу бодлогоо зөөлрүүлж, 13 хувь байсныг нэг нэгж хувиар бууруулсан. Цаашид нөхцөл байдал таатай хэвээр үргэлжилвэл дахин багасгах боломжтойг тодотгож байлаа.

Түүнчлэн, арилжааны банкууд өнгөрсөн онд нийт 470 тэрбум гаруй төгрөгийн IPO хийж, банкны санхүүгийн чадавх сайжирсан аж.  

Монгол, Оросын хамтарсан банкыг анх 1924 оны зургаадугаар сарын 2-нд Сэлэнгэ аймгийн Алтанбулаг суманд байгуулж, арилжааны шинжтэй үйл ажиллагаа явуулж байсныг тус уулзалтын үеэр төв банкны захирал дурдсан юм. 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

“Улаанбаатар марафон” олон улсын гүйлтийн тэмцээн 10 дахь жилдээ болно1 цаг 41 минутын өмнө"Тэнүүн Огоо" ХХК-ийн 75 тэрбумын хөрөнгийг нийслэлийн өмчид бүртгэжээ1 цаг 42 минутын өмнө"ПОПРОЛТ"-ын гол сэдэв болоод тэгсхийгээд замхардаг Улаанбаатарын асуудлууд1 цаг 46 минутын өмнөХаврын бүх нийтээр мод тарих өдрүүд тавдугаар сарыг дуустал үргэлжилнэ1 цаг 46 минутын өмнөЗүүн дөрвөн замаас Халдвартын уулзвар хүртэлх замын хөдөлгөөнийг өнөөдөр 23:00 цагт нээнэ1 цаг 47 минутын өмнөО.Номинчимэг: 2022 онд 2,453 хүүхэд тоглоомын талбайд тоглох үедээ гэмтсэн. Стандарт хангах шаардлага хүргүүлнэ1 цаг 48 минутын өмнөНам эвслүүд сонгуульд оролцох хүсэлтээ СЕХ-нд хүлээлгэн өгөв1 цаг 49 минутын өмнөОй, хээрт сонор сэрэмжтэй явж, галын аюулгүй байдлаа хангахыг анхааруулав2 цаг 51 минутын өмнөЦагдаа бүлэглэж хүчингийн хэрэг үйлдсэн байж болзошгүй хэргийг шалгаж байна2 цаг 51 минутын өмнөМИАТ компани орон нутгийн нислэгээ 15 жилийн дараа дахин сэргээлээ2 цаг 53 минутын өмнөҮНЭТ ЦААСНЫ ЗАХ ЗЭЭЛИЙН АНХАН ШАТНЫ СУРГАЛТ ЗАРЛАГДЛАА4 сар 29. 15:57"Малаас хаях юм байхгүй гэдэг ч боловсруулах үйлдвэр дутмагаас хаяж байна"4 сар 29. 12:02
© 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.