Монголын даатгалын компаниудын жинхэнэ “эзэд” хэн бэ?


4-р сарын 8
14 цаг 38 минут

Монголын даатгалын компаниудын жинхэнэ “эзэд” хэн бэ?

"Дүнжингарав" худалдааны төвийн уулзварт газ тээвэрлэж, явсан автомашин осол гаргаж, маш олон хүний амь нас хохирч, олон хүн эд хөрөнгөөрөө хохирсон. “Дашваанжил” компанийн буруутай үйлдлээс үүдэж энэхүү хэрэг гарсан гэх дүгнэлтийг Онцгой байдлын ерөнхий газраа өгсөн билээ. Тодруулбал, шалгалтаар хууль тогтоомж, хамтын гэрээ хэлэлцээрт нийцүүлэн хөдөлмөрийн дотоод журмаа боловсруулаагүй, цалин хөлсний журам баталж, мөрдүүлээгүй, хөдөлмөрийн норм, норматив баталж, мөрдүүлээгүй зэрэг хэд хэдэн зөрчил илэрсэн. Тухайлбал 518 ажилтантай томоохон компани нь хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал хариуцсан ажилтангүй байсан. Аюултай нөхцөлд ажиллах анхааруулга, дохио тэмдэг, санамж, цахилгааны аюулгүй байдлыг хангаагүй байна гэжээ. Мөн тухайн осол гарах үед тэнд байсан автомашинуудын дийлэнх нь даатгалд хамрагдаагүй гэсэн мэдээллийг албаныхан өгсөн.

Маш энгийнээр тайлбарлавал аливаа эрсдэлээс учирч болох хохирлыг богино хугацаанд арилгах санхүүгийн хэрэгслийг даатгал гэдэг.

Өндөр хөгжилтэй орнуудын иргэд, аж ахуйн нэгжүүд даатгалд хамрагдах замаар өөрийн амьдрал болон үйл ажиллагаандаа учирч болзошгүй гэнэтийн аюул, ослоос хамгаалуулсан байдаг. Гэнэтийн аюул, осол нь урьдчилан тооцоолох боломжгүйгээс гадна их хэмжээний хохирол учруулж болзошгүй байдаг ба энэхүү бэрхшээлтэй, хүнд үед хохирлыг өөртөө үүрэхгүйгээр даатгагч байгууллагад шилжүүлэх нь ухаалаг, урт хугацаанд амжилттай шийдэл болдог.

Тэгвэл монголчууд даатгалын талаар ямар хэмжээний мэдлэгтэй, бид өөрсдийгөө болоод эд хөрөнгө, амь насаа даатгадаг, гэнэтийн аюул, ослын дараа даатгалаар тодорхой хохирлоо төлүүлдэг тогтолцоо тэр бүр байдаггүй. Иргэдийн зүгээс ч даатгалын ойлголт муу, дээрээс нь даатгалын байгууллага нь иргэдэд зөв мэдээлэл өгч, тэднийг эрсдэлээс хамгаалахад тусалдаг байгууллага бол ДААТГАЛ гэдгийг ойлгуулдаггүйтэй холбоотой болов уу.

Ялангуяа "Дүнжингарав" худалдааны төвийн уулзварт гарсан, маш олон хохирогчтой ийм гэнэтийн осол хэзээ ч, хаана ч гарч болзошгүй гэдгийг бидэнд сануулсан том үйл явдал болов.

Монгол Улсад даатгалын үйлчилгээ явуулдаг  19 даатгалын компани, үүнээс 16 ердийн, 2 урт хугацааны даатгалын, 1 давхар даатгалын үйлчилгээ үзүүлж байна.  Сайн дураар болон бусад даатгуулагчийн тоо жил ирэх бүр нэмэгдэж байгаа бөгөөд 2023 онд 1,5 сая болж, өмнөх оноос 15.1 хувиар өссөн байна. Нийт даатгуулагчийн 17.2 хувь нь хуулийн этгээд буюу ААН байна. Нийт даатгуулагчийн 52.2 хувийг албан журмын, 27.4 хувийг сайн дурын, 0.1 хувийг урт хугацааны буюу амьдралын даатгал эзэлдэг. Өөрөөр хэлбэл, нийт даатгуулагчдийн олонх нь албан журмын, сайн дурын даатгал төлдөг бол 0.1 хувь л урт хугацааны буюу амьдралын даатгалд хамрагдаж байгаа нь бид ирээдүйд гарч болох эрсдэл, гэнэтийн осолд өөрсдийгөө огт даатгуулдаггүй гэсэн үг. Дэлхийн бусад оронтой харьцуулахад бид даатгалын үйлчилгээний талаар тийм ч их мэдээлэлтэй биш, дээрээс нь өөрийн амь нас, эрүүл мэнд гэх мэт даатгалд хамруулах нь тун ховор.

2023 онд даатгалын хураамжийн орлого 392 тэрбум төгрөгт хүрч, өмнөх жилээс 30.4 хувиар өссөн байна. Даатгалын хураамжийн 87.2 хувийг сайн дурын даатгал, 12 хувийг албан журмын даатгал, 0.8 хувийг урт хугацааны буюу амьдралын даатгал эзэлж байна.

Харин нөхөн төлбөрийн 68.8 хувийг сайн дурын даатгал, 29.5 хувийг албан журмын даатгал, 1.7 хувийг урт хугацааны буюу амьдралын даатгал тус тус эзэлж байна.

Монголын даатгалын компаниуд бие даасан үйл ажиллагаа явуулдаг ч тэдний олонх нь улс төр, бизнес эзэдтэй гэсэн мэдээлэл бий. Тэгвэл даатгалын компаниудын жинхэнэ “эзэд” хэн бэ.

Ард даатгал:

  • Ард санхүүгийн нэгдэл буюу МАН-ын гишүүн Ч.Ганхуягийн эзэмшлийнх. Мөн түүнтэй хамт Шарк Н.Мөнхнасан /Монполимент групп/ хамтран эзэмшдэг аж.

Агула даатгал:

  • Д.Долгор, Нэкст групп хамтран эзэмшдэг.  Д.Долгор нь ЗГХЭГ-ын дэд дарга Д.Батбаатарын хамаарал бүхий, Нэкст групп-ХХК-ийн үүсгэн байгуулагч, Ерөнхийлөгч Ч.Чулуунболд нар эзэмшдэг.

Амар даатгал:

  • 81 хувийг Кэй Эйч Кей ХХК эзэмшдэг бол тодорхой хувийг нь Монгол даатгалын захирал асан Т.Батзул нар эзэмшдэг. Амар даатгал нь Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга асан А.Гансүхийнх гэх албан бус мэдээлэл бий.

Бодь даатгал:

  • УИХ-ын гишүүн асан, Ардчилсан намын Л.Болд , түүний дүү Л.Болдхуяг нар эзэмшдэг.

Миг даатгал:

  • Ардчилсан намын ҮБХ-ны гишүүн, АПУ-ийн санхүүгийн захирал асан Б.Түвшин эзэмшдэг. Миг даатгалыг АПУ-ийн эзэмшлийнх гэдэг.

Монре даатгал:

  • У.Сийлэн эзэмшдэг бөгөөд тэрбээр УИХ-ын гишүүн, ХҮН намын дарга Т.Доржхандын эхнэр юм.

Тэнгэр, Мандал даатгал:

  • Тэнгэр Даатгал компани нь Бат Даатгал нэртэйгээр 2001 онд Тэнгэр Санхүүгийн Нэгдэл болон Петровис компанийн хөрөнгө оруулалттайгаар байгуулагдсан. Тус банкны ТУЗ-ийн гишүүнээр УИХ-ын гишүүн асан Р.Амаржаргал, “Эрдэнэс Монгол”-ын захирал асан Ц.Түмэнцогт нар багтдаг.  Мандал даатгалыг Голомт банкны гүйцэтгэх захирал асан Ө.Ганзориг, Тэнгэр даатгалын ТУЗ-ийн дарга Ш.Гантуяа нар эзэмшдэг. Ш.Гантуяа нь Петровис группийн нэгдэл болох Улаанбаатар зочид буудал, Монгол ньюс ХХК зэрэг байгууллагуудад тус тус ажиллаж байсан. Петровис группийн Ерөнхий захирлаар УИХ-ын гишүүн асан О.Содбилэг ажилладаг. Мөн Ө.Ганзориг Голомт банкинд ажилладаг байсан учраас тус хоёр даатгалын компанийг Голомтын эзэн Д.Баясгалантай холбож тайлбарлах нь бий.

Иншүрко даатгал:

  • Тус даатгалын компани нь хуучин Жонон даатгал ХХК байсан бөгөөд нэрээ Иншүрко даатгал болгон өөрчилж, 2024 онд эрхээ авчээ. Тус даатгалын компанийг УИХ-ын гишүүн асан Н.Ганбямба эзэмшдэг.

Ш.ЧИМЭГ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

“Улаанбаатар марафон” олон улсын гүйлтийн тэмцээн 10 дахь жилдээ болно3 цаг 9 минутын өмнө"Тэнүүн Огоо" ХХК-ийн 75 тэрбумын хөрөнгийг нийслэлийн өмчид бүртгэжээ3 цаг 10 минутын өмнө"ПОПРОЛТ"-ын гол сэдэв болоод тэгсхийгээд замхардаг Улаанбаатарын асуудлууд3 цаг 13 минутын өмнөХаврын бүх нийтээр мод тарих өдрүүд тавдугаар сарыг дуустал үргэлжилнэ3 цаг 14 минутын өмнөЗүүн дөрвөн замаас Халдвартын уулзвар хүртэлх замын хөдөлгөөнийг өнөөдөр 23:00 цагт нээнэ3 цаг 15 минутын өмнөО.Номинчимэг: 2022 онд 2,453 хүүхэд тоглоомын талбайд тоглох үедээ гэмтсэн. Стандарт хангах шаардлага хүргүүлнэ3 цаг 16 минутын өмнөНам эвслүүд сонгуульд оролцох хүсэлтээ СЕХ-нд хүлээлгэн өгөв3 цаг 17 минутын өмнөОй, хээрт сонор сэрэмжтэй явж, галын аюулгүй байдлаа хангахыг анхааруулав4 цаг 18 минутын өмнөЦагдаа бүлэглэж хүчингийн хэрэг үйлдсэн байж болзошгүй хэргийг шалгаж байна4 цаг 19 минутын өмнөМИАТ компани орон нутгийн нислэгээ 15 жилийн дараа дахин сэргээлээ4 цаг 20 минутын өмнөҮНЭТ ЦААСНЫ ЗАХ ЗЭЭЛИЙН АНХАН ШАТНЫ СУРГАЛТ ЗАРЛАГДЛАА4 сар 29. 15:57"Малаас хаях юм байхгүй гэдэг ч боловсруулах үйлдвэр дутмагаас хаяж байна"4 сар 29. 12:02
© 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.