Эрх баригчид биднээс хураасан нэг жилийн 3.2 их наяд төгрөгөөр эх орноосоо үүрд явсан байна


4-р сарын 5
16 цаг 02 минут
Нийслэлийн Ардчилсан намын дарга Түмэндэлгэрийн Батцогт:
“Эрх баригчид биднээс хураасан нэг жилийн 3.2 их наяд төгрөгөөр эх орноосоо үүрд явсан байна. Энэ хот луйврын хот боллоо. Улаанбаатарт тэдний байгаа цорын ганц шалтгаан нь дахин хулгай хийх юм” 
Ядуурал бол эрх баригчдад ашигтай хамгийн том бизнес мөн. Асуудал их байх тусам асуудлыг шийдэхээр нийслэлийн төсөвт 3.2 их наяд төгрөгийг төсөв болгон хагартлаа идэж баяжиж байна. Ийм увайгүй, өөдгүй даргатай нийслэл гэж байж болох уу, үр хүүхдийнхээ боломжийг хулгайлдаг, ирээдүйг нь цусалдаг ийм чөтгөрийн эрх баригчидтай байж болох уу, бүр сүүлдээ тусгаар тогнол болсон ардчилсан сонгуулийн тогтолцоо руугаа халдаж байна.
Өнөөдөр Улаанбаатартаа үлдэж ажиллаж, амьдрах хүсэлтэй нэг ч залуу алга. 18-35 насны залуус харь оронд боолчлогдож амьдарч байна. Бидний цөөхөн монголчууд улам бүр цөөрч бүтээмжээ алдаж, эхнэр нөхөр тусдаа амьдарч, үр хүүхэд өнчирч, гэр бүлүүд салж сарнисаар байна. Хотод үлдсэн бидний амьдрал хоёр нарны хоорондох бор хоногийг ядруухан өнгөрөөж байна.
Фракцдаа төөрсөн Ардчилсан нам
Эрдэм чадалтайгаасаа эхлээд эгэл жирийн иргэд урдах ажлаа хийгээд бүхий л чадлаараа хичээсэн ч хүрэлцээтэй амьдарч чадахгүй байна. Ажил хийгээд цалин нь амьдралд хүрэхгүй нийгмийг ардчилал гэдэг юм бол тэр нь гажуудсан ардчилал юм. Тэр нь сонгуульгүй ардчилал байна. Гэтэл МАН-ынхан өөрсдөө яаж амьдарч байна гэж бодож байна. Нэр дээрээ Улаанбаатарт хаягтай ч гадаадад амьдарч байна. Тэд нийслэл хотоо голж өндөр хөгжилтэй гадны нийслэл рүү өөрсдийнхөө амьдралыг төвхнүүлсэн. Эрх баригчид энд амьдардаггүй юм. Та бидний кинон дээр гардаг Сөүл хот тэдний гал тогооны өрөө, ямбалаг эхнэрийнх нь гоо сайхны шүүгээ болсон байгаа. Тэнд тэд Солонгос хүнээс илүү тансаг амьдардаг. Дэлхийн хамгийн үнэнтэй гэгдэх Токио, Сингапур тэдний унтлагын өрөө, тэд нэг килограмм үхрийн махыг 1000 доллароор худалдан аваад тэндээ жаргаж байна. Лондон хот хотын төвийн байр нь, Бангког, Куалалампур хотын тэдний хувьд лагерийн байшин нь, АНУ-ын үнэтэй хотууд тэдний хүүхдүүдийн цэцэрлэг, сургууль болсон байна.
 
Эрх баригчид биднээс хураасан нэг жилийн 3.2 их наяд төгрөгөөр эх орноосоо үүрд явсан байна. Энэ хот луйврын хот боллоо. Улаанбаатарт тэдний байгаа цорын ганц шалтгаан нь дахин хулгай хийх юм. Энэ хот бидний гэр биш тэдний түрийвч болжээ. Энэ хот том хулгайчид нь дарга болдог, жижиг хулгайчид нь шоронд явдаг хот болсон. Тэд бидний нийслэлийг хараажээ. Тиймээс энэ удаагийн сонгуульд нийслэлийн Ардчилсан нам шат шатны сонгуульд ялж шударга ёсыг тэднээс нэхнэ. Бид нийслэл хотоо цэвэрлэнэ, хотод үүрлэсэн МАН-ын хулгайчдыг ч цэвэрлэнэ. Одоо хангалттай шөнө бүхэн босож нүүрс түлдэг амьдралдаа баяртай гэмээр байна. Хэдэн буудал алхаж ирдэг тавилангаасаа салмаар байна. Буугаад зээлээ өгдөг шүлс шиг цалингаа нэммээр байна. Шувуунаас өндөрт ниссэн үнийн өсөлтийг буулгамаар байна. Ломбард, зээлийн хоршооны хооронд гүймээргүй байна. Хамгийн гол нь хулгайч дарга нараасаа салмаар байна.
Улаанбаатар хот маань үндсэн 2 хэсэгт хуваагдаж байна. Өнөөдөр тохилог орон сууцанд нийтдээ 200 мянга, гэр хороолоолд мөн 200 мянга иргэн амьдарч байна. Үүнийг бид яаж хөгжүүлэх вэ, утааг яаж бууруулах вэ, Улаанбаатар хотын нягтаршил бүхий бүсийг яаж адил тэгш хөгжүүлэх вэ,
Гэр хорооллыг ногоон бүс болгох, иргэд өөрийн өмчлөлийн газар дээр эрчим хүчний хэмнэлттэй ногоон сууцанд амьдрах боломжоор хангана. Ардчилсан нам анх удаа орон сууцны ипотекийн зээлийг хэрэгжүүлсэн бол энэ удаа гэр хорооллыг орон сууцжуулах, ногоон орчинд амьдрах хоёр дахь удаагийн шийдлийг хэрэгжүүлнэ.
 
Улаанбаатар хот дэд төвүүд дээрээ тулгуурлан гэр хорооллоо хөгжүүлэх шаардлагатай байна. Ирээдүйд гэр хорооллоо бид ногоон бүс болгох болно.
Түгжрэлийн асуудал сүүлийн 8 жилийн турш тэг зогсолтод орлоо. Дөрвөн замын уулзвараар дээгүүр, доогуур нэвтрэх бүрэн хүчин чадал бүхий шийдлийг Ардчилсан нам 2 сая ам доллароор хийх боломжтой байсан ч МАН 47 сая ам доллароор хийсэн. Гарц, шийдлүүд ерөөсөө л энгийн байх ёстой. Машин бариад явж байгаа жолоочид сонголт хийх боломжийг бүрдүүлэх хэрэгтэй.
МАН-ын дарга нарын удирдаж ирсэн авлигын сүлжээ, газрын наймааны үр дүнд Улаанбаатар хот түгжрэлийн ширэнгэ боллоо. Бид хөнгөн галт тэрэгний шийдлийг бий болгох бүрэн төлөвлөгөөг бий болгоод байна. Европын холбооны улсууд өргөн ашигласаар ирлээ. Бид ч бас туршлагыг нэвтрүүлэх бүрэн боломжтой.
 
Аялал жуулчлалыг дагаад бүх үйлчилгээг хөгжүүлэх мастер төлөвлөгөө бидэнд байна.
Дэлхий хотууд түүхэн дурсгалт газруудаа авч үлдэж аялал жуулчлалын зорилгоор ашигладаг. Харамсалтай нь” МАН”-ын хулгайчид нураагаад дуусаж байна. Бид үүнтэй тэмцэх болно.
Нийгмийн дэд бүтцийн 380 төсөл, орон сууц барилгын төсөл 678, Үндсэн төсөл 56 байна. Бид 14 хоног тутамд хотынхондоо мэдээлэл өгч ажиллана.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

“Улаанбаатар марафон” олон улсын гүйлтийн тэмцээн 10 дахь жилдээ болно4 сар 30. 14:41"Тэнүүн Огоо" ХХК-ийн 75 тэрбумын хөрөнгийг нийслэлийн өмчид бүртгэжээ4 сар 30. 14:40"ПОПРОЛТ"-ын гол сэдэв болоод тэгсхийгээд замхардаг Улаанбаатарын асуудлууд4 сар 30. 14:37Хаврын бүх нийтээр мод тарих өдрүүд тавдугаар сарыг дуустал үргэлжилнэ4 сар 30. 14:36Зүүн дөрвөн замаас Халдвартын уулзвар хүртэлх замын хөдөлгөөнийг өнөөдөр 23:00 цагт нээнэ4 сар 30. 14:35О.Номинчимэг: 2022 онд 2,453 хүүхэд тоглоомын талбайд тоглох үедээ гэмтсэн. Стандарт хангах шаардлага хүргүүлнэ4 сар 30. 14:34Нам эвслүүд сонгуульд оролцох хүсэлтээ СЕХ-нд хүлээлгэн өгөв4 сар 30. 14:33Ой, хээрт сонор сэрэмжтэй явж, галын аюулгүй байдлаа хангахыг анхааруулав4 сар 30. 13:32Цагдаа бүлэглэж хүчингийн хэрэг үйлдсэн байж болзошгүй хэргийг шалгаж байна4 сар 30. 13:31МИАТ компани орон нутгийн нислэгээ 15 жилийн дараа дахин сэргээлээ4 сар 30. 13:30ҮНЭТ ЦААСНЫ ЗАХ ЗЭЭЛИЙН АНХАН ШАТНЫ СУРГАЛТ ЗАРЛАГДЛАА4 сар 29. 15:57"Малаас хаях юм байхгүй гэдэг ч боловсруулах үйлдвэр дутмагаас хаяж байна"4 сар 29. 12:02
© 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.