Э.Бат-Үүл: Ардын нам найман жил эрх барихдаа юу ч хийсэнгүй


4-р сарын 5
15 цаг 48 минут

Э.Бат-Үүл: Ардын нам найман жил эрх барихдаа юу ч хийсэнгүй

Улаанбаатар хотын захирагч асан Э.Бат-Үүлээс дараах тодруулгыг хийлээ.


-МАН Улаанбаатар хотыг удирдаад найман жил болж байна. Энэ хугацаанд хотыг хөгжүүлж чадав уу?

-Ардын нам 2016 оноос хойш тасралтгүй найман жил засаг барьсан. Гэтэл  найман жил юу ч хийсэнгүй. Тэр битгий хэл 2012-2016 онд Ардчилсан намын засаг барихдаа эхлүүлсэн ажлыг зогсоосон төдийгүй үнэнд гүйцэгдэнэ гэгчээр эргэж метрог нь ярьж байна, гэр хорооллын дахин төлөвлөлтийг ярьж байна. Найман жил зогсоож, зогсоочихоод, метротой болно, гэр хорооллыг барилгажуулна гэж ярьж байга нь сонгуулийн шоу төдий байх вий дээ. Ийм учраас 2024 оны сонгуульд Ардчилсан нам ялах нь чухал. Тэгэх юм бол хотыг хөгжүүлэх асуудал шоу төдий биш бодит ажил болно.

Ардчилсан нам 2012-2016 онд Улаанбаатар хотыг удирдаж байхад лав л сүүлийн 50 жилд байгаагүйгээр нийслэлийн хөгжлийн эрчийг нэмсэн жил байсан. Тийм учраас Ардчилсан нам  сонгуульд ялж байж л энэ ажил хэрэгжинэ.

-Таныг Улаанбаатар хотын захирагчаар ажиллаж байхад нийслэлийн төсөв хэд байсан бэ?

-Бид нарын үед нийслэлийн жилийн төсөв 600 гаруй тэрбум төгрөг байсан. Одоо 2,5 их наяд төгрөг буюу 4-5 дахин өссөн. Ингэж төсөв өсөөд байхад 2012-2016 онд хийсэн ажлын нэг хувьтай тэнцэх ажил хийсэгүй. УИХ-ын сонгууль дөхөнгүүт гэр хорооллын дахин төлөвлөлт, метро ярьж байна. Уг нь бол бидний төлвлөснөөр ажлыг үргэлжлүүлчихсэн бол өдийд нийслэлд 20 мянган орчим өрх орон сууцанд орох ёстой байсан. Үнэхээр харамсмаар юм нь энэ.

-Ардчилсан намын үед эхлүүлсэн ажлыг Ардын нам хийхгүй гэдэг ч юм уу. Эсвэл Ардын намын ажлыг Ардчилсан нам хийх ёсгүй гэдэг улстөржилтөөс болж, Улаанбаатар хот агаар, хөрсний бохирдлоосоо салж чадахгүй өнөөдрийг хүргэв үү гэж хардаг. Та ямар байр суурьтай байдаг вэ?

-Нийслэлийн ажлыг аль болох битгий улстөржүүлээчээ гэж би их гуйдаг байсан. Ардчилсан намын гишүүн явдаг зам, Ардын намын гишүүн явдаг зам гэж байхгүй. Гэтэл 2016 онд гарч ирэнгүүтээ бүгдийг зогсоосон.

Яагаад гэвэл Ардчилсан намын хийсэн ажил гээд зогсоосон. Нэр хаягийг нь солиод хүртэл улстөржсөн. Бид 2012-2016 онд нийслэлийн хэмжээнд 260 гаруй км замыг богино хугацаанд тавьсан. Энэ нь Удаанбаатар хотын түүхэнд байгаагүй рекорд байсан. Гэр хорооллын харанхуй гудамжийг гэрэлтүүлсэн. Үүнийг муулаад л байдаг.

-Хоёр сая ам.доллараар хийх авто замыг 40 сая ам. доллараар хийлээ гэдэг асуудал яригддаг. Энэ тухай тодруулаач?

-Замын цагдаагийн газрын дэргэдэх дамнасан гүүр барих ажлыг Хятадын Засгийн газартай  тохирч хийж байсан ажил. Доогуур нь автомашин явуулдаг зам хийх хэрэгтэй байна гэхээр “Хоёр улсын хооронд тохирсон ажил” гэдгээр хийсэн.  Гэхдээ явуулахаас  аргагүй байсан. Тэр мөнгөөр маш олон газар доогуур гарц хийж болох байсан. Бид Энхтайвны гүүрэн доогуур гарц хийж байсан. Одоогийнхоос маш бага хямд өртгөөр хийж байсан

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

“Улаанбаатар марафон” олон улсын гүйлтийн тэмцээн 10 дахь жилдээ болно8 цаг 47 минутын өмнө"Тэнүүн Огоо" ХХК-ийн 75 тэрбумын хөрөнгийг нийслэлийн өмчид бүртгэжээ8 цаг 48 минутын өмнө"ПОПРОЛТ"-ын гол сэдэв болоод тэгсхийгээд замхардаг Улаанбаатарын асуудлууд8 цаг 52 минутын өмнөХаврын бүх нийтээр мод тарих өдрүүд тавдугаар сарыг дуустал үргэлжилнэ8 цаг 52 минутын өмнөЗүүн дөрвөн замаас Халдвартын уулзвар хүртэлх замын хөдөлгөөнийг өнөөдөр 23:00 цагт нээнэ8 цаг 53 минутын өмнөО.Номинчимэг: 2022 онд 2,453 хүүхэд тоглоомын талбайд тоглох үедээ гэмтсэн. Стандарт хангах шаардлага хүргүүлнэ8 цаг 54 минутын өмнөНам эвслүүд сонгуульд оролцох хүсэлтээ СЕХ-нд хүлээлгэн өгөв8 цаг 55 минутын өмнөОй, хээрт сонор сэрэмжтэй явж, галын аюулгүй байдлаа хангахыг анхааруулав9 цаг 56 минутын өмнөЦагдаа бүлэглэж хүчингийн хэрэг үйлдсэн байж болзошгүй хэргийг шалгаж байна9 цаг 57 минутын өмнөМИАТ компани орон нутгийн нислэгээ 15 жилийн дараа дахин сэргээлээ9 цаг 58 минутын өмнөҮНЭТ ЦААСНЫ ЗАХ ЗЭЭЛИЙН АНХАН ШАТНЫ СУРГАЛТ ЗАРЛАГДЛАА4 сар 29. 15:57"Малаас хаях юм байхгүй гэдэг ч боловсруулах үйлдвэр дутмагаас хаяж байна"4 сар 29. 12:02
© 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.