Альцгеймерийн өвчнийг цусны шинжилгээгээр илрүүлнэ


4-р сарын 5
15 цаг 47 минут

Альцгеймерийн өвчин ба ой санамж алдагдах бусад эмгэгийг цусны шинжилгээгээр эрт илрүүлэх томоохон хэмжээний эмнэлзүйн туршилтыг Их Британид хийж эхэлжээ.

Туршилт амжилттай болбол танин мэдэхүйн үйл ажиллагаа алдагдах буюу тэнэгрэх өвчинд өртөх эрсдэлтэй хүмүүс өвчний хамгийн эхний үе шатанд шаардлагатай асаргаа эмчилгээнд хамрагдсанаар өвчин даамжрахаас сэргийлэх боломжтой болно. 

Лондоны Их сургуулийн коллеж /UCL/ болон Оксфордын их сургуулийн эрдэмтдийн явуулж буй энэхүү эмнэлзүйн туршилтад насанд хүрсэн 50 мянга орчим хүн сайн дурын үндсэн дээр оролцох бөгөөд таван жил үргэлжлэх уг туршилтыг Оксфордын их сургуулийн профессор Ванесса Рэймонт удирдан явуулах ажээ. 

 Өнөөдрийн байдлаар тэнэгрэх өвчний гурван тохиолдол бүрийн нэгийг оношлох боломжгүй хэвээр байна. Энэ өвчний хамгийн түгээмэл хэлбэр болох Альцгеймерийн өвчний оношийг баттай тогтоох хоёрхон арга байдаг нь тархины тусгай PET сканнер хийлгэх эсвэл нугасны шингэн авах арга юм. Гэтэл өртөг нь өндөр тул бодит байдал дээр өвчтөнүүдийн ердөө 2 хувь нь оношилгоонд хамрагддаг байна. 

 Харин Оксфордын их сургуулийн эрдэмтэд өөрсдийн боловсруулан гаргасан илүү хялбар бөгөөд хямд өртөгтэй цусны шинжилгээг ашиглан үр дүнд хүрнэ хэмээн найдаж байна.

 Туршилтын үеэр UCL-ийн эрдэмтэд Альцгеймерийн өвчний биомаркеруудаас хамгийн ирээдүйтэйд тооцогдож буй "p-tau217" гэдэг маркерыг голчлон судлахаар төлөвлөжээ. "Альцгеймерийн өвчний хувьд эрт, зөв оношлох нь хүмүүст зохих эмчилгээ, эмийг эрт хэрэглэх боломжийг олгох учраас маш чухал" гэж судалгааг удирдаж буй UCL-ийн мэдрэл судлалын профессор Жонатан Шотт хэллээ. "Хэрэв бидний итгэл найдвар биелж, Альцгеймерийн өвчнийг удаашруулж чадах шинэ эмчилгээ ойрын ирээдүйд бий болбол эрт оношлох нь амин чухал шаардлагатай" гэж тэрбээр нэмж хэлэв.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

“Улаанбаатар марафон” олон улсын гүйлтийн тэмцээн 10 дахь жилдээ болно6 цаг 41 минутын өмнө"Тэнүүн Огоо" ХХК-ийн 75 тэрбумын хөрөнгийг нийслэлийн өмчид бүртгэжээ6 цаг 42 минутын өмнө"ПОПРОЛТ"-ын гол сэдэв болоод тэгсхийгээд замхардаг Улаанбаатарын асуудлууд6 цаг 45 минутын өмнөХаврын бүх нийтээр мод тарих өдрүүд тавдугаар сарыг дуустал үргэлжилнэ6 цаг 46 минутын өмнөЗүүн дөрвөн замаас Халдвартын уулзвар хүртэлх замын хөдөлгөөнийг өнөөдөр 23:00 цагт нээнэ6 цаг 47 минутын өмнөО.Номинчимэг: 2022 онд 2,453 хүүхэд тоглоомын талбайд тоглох үедээ гэмтсэн. Стандарт хангах шаардлага хүргүүлнэ6 цаг 48 минутын өмнөНам эвслүүд сонгуульд оролцох хүсэлтээ СЕХ-нд хүлээлгэн өгөв6 цаг 49 минутын өмнөОй, хээрт сонор сэрэмжтэй явж, галын аюулгүй байдлаа хангахыг анхааруулав7 цаг 50 минутын өмнөЦагдаа бүлэглэж хүчингийн хэрэг үйлдсэн байж болзошгүй хэргийг шалгаж байна7 цаг 51 минутын өмнөМИАТ компани орон нутгийн нислэгээ 15 жилийн дараа дахин сэргээлээ7 цаг 52 минутын өмнөҮНЭТ ЦААСНЫ ЗАХ ЗЭЭЛИЙН АНХАН ШАТНЫ СУРГАЛТ ЗАРЛАГДЛАА4 сар 29. 15:57"Малаас хаях юм байхгүй гэдэг ч боловсруулах үйлдвэр дутмагаас хаяж байна"4 сар 29. 12:02
© 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.