Олон улсын Монгол судлалын XVI бага хурал АНУ-д боллоо


2-р сарын 14
12 цаг 03 минут

“Олон улсын Монгол судлалын эрдэм шинжилгээний XVI бага хурал” АНУ-ын Смитсониан хүрээлэнд энэ сарын 2-3-нд амжилттай болсон тухай ГХЯ мэдээлжээ. 

Монгол Улсаас АНУ-д суугаа ЭСЯ, Монгол Соёлын төвтэй хамтран жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг уг хуралд Жорж Вашингтоны их сургууль, Пенсильванийн их сургууль, Канзасын их сургууль, Роджерс их сургууль, Делаверийн их сургууль, Жонс Хопконс их сургууль, Мичиганы их сургууль, Баруун Вашингтоны их сургууль, Зүүн Тенниси мужийн их сургууль, АНУ-ын Төрийн Департаментын харьяа дипломат институт, Лондон хотын Коуртаулд урлагийн институтийн эрдэмтэн судлаач оролцсон байна. 

Монгол Улсаас СУИС, "Сити" их сургууль, Монгол Улсын консерватори, Оуэн Латтимор судлалын төвийн нийт 33 эрдэмтэн, судлаач илтгэл тавьж, хэлэлцүүлэг өрнүүлжээ.  

Элчин сайд Ө.Батбаяр бага хурлыг нээж хэлэхдээ, АНУ монгол судлалын баялаг түүх, өв сантай, дэлхийн монгол судлалын цаашдын хөгжилд АНУ-ын монголч эрдэмтдийн үүрэг оролцоо нэн чухал юм гэдгийг онцоллоо.

Тэрбээр, Хойд Америкийн монгол судлалын бүсчилсэн хурлыг тогтмолжуулан өргөжүүлэх шаардлагатай байгааг хэлэв. 

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх монгол судлалыг эрчимтэй хөгжүүлэх, олон улсад түгээн дэлгэрүүлэх зорилгын хүрээнд 5 жил тутам зохион байгуулдаг Олон улсын монголч эрдэмтний их хурлыг гурван жил тутамд зохион байгуулж байхаар шийдвэрлэсэн.

Үүний дагуу, Олон улсын монголч эрдэмтний XIII их хурлыг 2026 онд Улаанбаатар хотод зохион байгуулахаар ГХЯ, Монгол судлалын Үндэсний зөвлөл, Олон улсын монгол судлалын холбоо зэрэг байгууллага хамтран ажиллаж байна гэв.

Бага хурлын үеэр “Монголын түүх”, “Уран зохиол”, “Соёл урлаг”, “Хэл шинжлэл”, “Оуэн Латтимор судлал”, “Номын сан ба мэдээллийн технологи”, “Жендэрийн асуудал”, “Боловсрол” зэрэг салбар хуралдаан болжээ. Түүнчлэн, Смитсониан хүрээлэнд Монголын Байгалийн гэрэл зургийн нийгэмлэгийн “Mongolia Captured” гэрэл зургийн үзэсгэлэн дэлгэлээ.

Зочид төлөөлөгчид конгрессын Номын сангийн Азийн хэсэгт байрлах Монголтой холбогдолтой ховор ном, бүтээлтэй танилцсан байна. Энэ удаагийн хурлыг АНУ-ын соёлын салбарын хамгийн нэр хүндтэй байгууллагын нэг “Смитсониан институт” хүрээлэнд зохион байгуулснаар онцлог байсныг ГХЯ-наас мэдээллээ. 

Хоёр өдөр үргэлжилсэн хуралд, нийт 150 гаруй зочид төлөөлөгч оролцжээ. 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

“Улаанбаатар марафон” олон улсын гүйлтийн тэмцээн 10 дахь жилдээ болно2 цаг 11 минутын өмнө"Тэнүүн Огоо" ХХК-ийн 75 тэрбумын хөрөнгийг нийслэлийн өмчид бүртгэжээ2 цаг 13 минутын өмнө"ПОПРОЛТ"-ын гол сэдэв болоод тэгсхийгээд замхардаг Улаанбаатарын асуудлууд2 цаг 16 минутын өмнөХаврын бүх нийтээр мод тарих өдрүүд тавдугаар сарыг дуустал үргэлжилнэ2 цаг 17 минутын өмнөЗүүн дөрвөн замаас Халдвартын уулзвар хүртэлх замын хөдөлгөөнийг өнөөдөр 23:00 цагт нээнэ2 цаг 17 минутын өмнөО.Номинчимэг: 2022 онд 2,453 хүүхэд тоглоомын талбайд тоглох үедээ гэмтсэн. Стандарт хангах шаардлага хүргүүлнэ2 цаг 18 минутын өмнөНам эвслүүд сонгуульд оролцох хүсэлтээ СЕХ-нд хүлээлгэн өгөв2 цаг 19 минутын өмнөОй, хээрт сонор сэрэмжтэй явж, галын аюулгүй байдлаа хангахыг анхааруулав3 цаг 21 минутын өмнөЦагдаа бүлэглэж хүчингийн хэрэг үйлдсэн байж болзошгүй хэргийг шалгаж байна3 цаг 21 минутын өмнөМИАТ компани орон нутгийн нислэгээ 15 жилийн дараа дахин сэргээлээ3 цаг 23 минутын өмнөҮНЭТ ЦААСНЫ ЗАХ ЗЭЭЛИЙН АНХАН ШАТНЫ СУРГАЛТ ЗАРЛАГДЛАА4 сар 29. 15:57"Малаас хаях юм байхгүй гэдэг ч боловсруулах үйлдвэр дутмагаас хаяж байна"4 сар 29. 12:02
© 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.