Байгаль орчин

“Тэрбум мод” хөдөлгөөний хүрээнд “Энержи Ресурс” ХХК 150 мянган мод тариад байна5 сар 7. 16:11

“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг хэрэгжүүлж эхэлснээс хойш Өмнөговь аймгийн Цогтцэций суманд байрлах “Энержи Ресурс” ХХК 150 мянган мод тарьж ургуулаад байна.     Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хэрэгжилттэй танилцах, эрчимжүүлэх зорилгоор Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргын захирамжаар байгуулсан ажлын хэсэг тус компанид ажиллажээ.     “Энержи Ресурс” ХХК: -2022 онд Өмнөговь аймгийн Цогтцэций сумаас хойш 7км-т байгуулж буй Хамгаалалтын ойн зурваст тарьсан 90 мянган хайлаас, -2023 онд Өмнөговь аймгийн Баяндалай сумын нутагт Заган ойжуулалт хийх зорилгоор тарьсан 10 мянган заг, Өмнөговь аймгийн Цогтцэций суманд нийтийн ногоон байгууламж байгуулах зорилгоор тарьсан 30 мянган хайлаас, улиас, жигд, сухай, -Богд Хан уулын Хүрхрээгийн аманд ногоон байгууламж байгуулах зорилгоор тарьсан 2,517 шилмүүст болон навчит мод, -Хэнтий аймгийн Чандаганы талд тариалангийн талбайн хамгаалалтын зурваст тарьсан 17 мянган улиас, хайлаас тариад байна.   “Энержи Ресурс” ХХК нь “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг дэмжин 40 сая мод тарьж, ургуулах амлалт өгсөн юм. Энэ хүрээнд “Монголын ойн салбарын мэргэжлийн холбоодын нэгдэл” ТББ-тай хамтран урьдчилсан техник, эдийн засгийн үндэслэлийг боловсруулжээ.     Үүнд 36.5 сая модыг ойн хомсдол, доройтлыг бууруулан, ойгоор бүрхэгдсэн талбайг нэмэгдүүлэх зорилгоор Өмнөговь, Хэнтий аймгийн нутаг, Богд Хан уулын бүсэд, гурван сая модыг цөлжилт, газрын доройтол, шороон шуурганы эх үүсвэрийг бууруулах, элсний нүүлтийг сааруулах зорилгоор, 0.5 сая модыг суурин газрын экологийн тэнцвэрт байдлыг хадгалах, нэмэгдүүлэх, “хотын ой” хөгжүүлэх зорилгоор тарихаар төлөвлөжээ.     “Энержи Ресурс” ХХК нь 2024 онд Богд Хан уулын Хүрхрээгийн аманд ойжуулалт хийх зорилгоор 20 мянган шинэс, Өмнөговь аймгийн Баяндалай сумын нутагт 10 мянган заг мод тарихаар төлөвлөж байна

ТҮК-ийнхний шинэ төхөөрөмж тоосыг сорж дийлэхгүй байна гэв5 сар 3. 14:56

Тожилт үйлчилгээний компанийн ажилтнуудын цалинг нэмж, хүрз, шүүр хоёроос нь салгана хэмээн өнгөрсөн 2023 оны арваннэгдүгээр сард нийслэлээс мэдээлж байв. Тэгвэл тэрхүү ам гарсан чирч явдаг, том хэмжээтэй тоос сорогчоо өчигдөр ТҮК-ийн ажилтнуудад албаныхан хүлээлгэж өгсөн юм. Хэрэглээнд гаргаад нэг ч хоноогүй гудамжны тоос сорогч нь хотын шороог бүрэн сорж чадахгүй байгааг иргэд шүүмжилж эхэллээ. Тоос сорогчийн овор хэмжээ их учир хоёр хүн ажиллуулж, нэг хүн чирч, нөгөө хүн нь тоосыг нь соруулж ажиллуулдаг байна. Хот нийтийн аж ахуйн тоног төхөөрөмжүүдийг шинэчлэх ажил хийгдсэнээр ТҮК-ийнхэн ажлын багажаа тоос сорогчоор солих болсон

Байгалийн баялгийг Үндэсний баялгийн сангаар дамжуулж, ард иргэдэд хүргэнэ4 сар 8. 14:34

Хаврын чуулган хаалтаа хийхээс өмнө заавал баталсан байх хуулийн жагсаалтад Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төсөл багтаж байна. Газрын хэвлийн баялгийн үр өгөөжийг одоо ба ирээдүй үеийн Монгол Улсын иргэн бүрд тэгш, шударга хүртээх зорилгоор Үндэсний баялгийн санг байгуулах, түүний төрөл, зориулалт, эх үүсвэрийг тодорхойлох, сангийн хөрөнгийн тогтвортой байдлыг хангах, үйл ажиллагааг тайлагнах болон хяналт тавихтай холбогдсон харилцааг зохицуулахад уг хуулийн гол үзэл санаа оршиж байгаа гэдгийг хууль санаачилагчид тодотгож байгаа юм

Б.Сувдмаа: Цөлжилтөөс хамгаалах ажлыг тууштай хийвэл байгаль өөрөө хурдан сэргэдэг3 сар 21. 16:41

Дэлхийн усны өдрийг угтан БОАЖЯ, Усны газар, Туул голын сав газрын захиргаанаас “Усны нөөцийн нэгдсэн менежмент-талуудын оролцоо" хэлэлцүүлгийг өнөөдөр “Монполимет” цогцолборт зохион байгууллаа. Хэлэлцүүлгийн талаар болон орон нутаг дахь усны нөхцөл байдлын талаар Говь-Алтай аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын ТББ-уудыг хариуцсан ахлах мэргэжилтэн Б.Сувдмаагаас тодруулав.   -Уур амьсгалын өөрчлөлтийн улмаас мөнх цэвдэгт уулс хайлж байгаа. Үүний тоонд манай орны Отгонтэнгэр, Сутай, Их Богд уул орж байгаа талаар Усны газраас мэдээлсэн

20, 30, 40 ЖИЛ МАЛ МАЛЛАХДАА ИЙМ ХАТУУ ӨВЛИЙГ ҮЗСЭНГҮЙ ХЭМЭЭН МАЛЧИД ЯРЬЦГААЖ БАЙЛАА2 сар 28. 12:15

Хоёрдугаар сарын байдлаар Монгол орны нийт нутгийн 80 гаруй хувь нь зудтай байна. Өвөлжилт хүндэрсний улмаас маш их хохирол амсан хавартай золгож буй аймгуудын нэг нь Сүхбаатар.   Улаанбаатар дахь Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын Нутгийн зөвлөлөөс жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг ТАЛЫН ШОНХОР цэнгүүнийг оны босгон дээр хийхээр товлосон байсан ч цаг агаарын аюулт үзэгдэл, малчин түмний нөхцөл байдлыг харгалзан үзэж, уг ёслолын арга хэмжээг цуцлан, шинэ жилд зарцуулах мөнгөө малчдадаа зориулах шийдвэр гаргаснаа зарлан, нутгийн иргэддээ хандан, нэгдэхийг уриалсан юм.   Ийнхүү хоёр сар орчим үргэлжилсэн хандивын аяны хүрээнд Сүхбаатар аймаг, ялангуяа Баруун-Урт сумын уугуул, суугуул иргэд, үе үеийн төгсөгчид 10 мянгаас 500 мянга хүртэл төгрөг хандивласнаар 100 тн хивэг худалдан авч, Сүхбаатар аймагт хүргэж, 60 тонныг аймгийн Онцгой комисст, 40 тонныг Баруун-Урт сумын Засаг даргын тамгын газарт хүлээлгэж өгөв.   Аймгийн онцгой комисст хүлээлгэж өгсөн 60 тонн хивгийг бусад сумдад хуваарилж өгөх бөгөөд тусламжийн барааг хүргэж ирсэн зохион байгуулагчид Баруун-Урт сумаас зүүн хойш Дорнод аймаг руу чиглэсэн зам дагуу өвөлжиж буй 6 хот айлын 30 гаруй малчин өрх тус бүрд 8-10 шуудай хивэг, 8 боодол өвс, нэг шуудай нүүрс хүргэж өгсөн юм.   Тусламжийн барааг малчны хотонд хүргэх багийнхан сүүлийн хоёр сар гаруй хугацаанд хүн, машины мөр гараагүй газруудыг сонгож, гурван өдөр, гурван шөнийн хугацаанд талдаа 120 км зам туулан цас хагалан, зам гаргаснаар зарим малчин өрх үлдсэн цөөхөн хэдэн малаа аваад аймгийн төв бараадсан байна.   Баруун-Урт сумын Нутгийн зөвлөлийн тэргүүн, “Их Модун” ХХК-ийн Ерөнхий захирал Б.Цогтсэргэлэн “Цагийн хатууд ядарч туйлдсан малчин өрхүүд маань үлдсэн хэдэн малаа мэнд авч үлдэхэд нь бага ч болов нэмэр болохоор эхлүүлсэн энэхүү аяны хүрээнд төвлөрсөн хандиваар бид бүхэн 100 тн хивэг худалдан авч Сүхбаатар аймагтаа хүргэж ирлээ.   Тусламжийн бараанууд ихэвчлэн аймаг, сумдын төвд хүргэгдэж байгаа тул сумаас алс өвөлжиж байгаа өрхүүд тэр бүр тусламжид хамрагдаж чадахгүй байна

Алтай Таванбогдод 260, Говийн их дархан цаазат газарт 185 боодол өвс тавьжээ1 сар 25. 14:03

Байгаль, цаг уурын өөрчлөлт зэрэг олон хүчин зүйлээс болж зэрлэг ан амьтны идэш тэжээл хомсдох, тоо толгой хорогдох, устаж үгүй болох эрсдэлээс урьдчилан сэргийлж төр, хувийн хэвшлийн байгууллагууд олон ажил хийж байна.    Энэ жил ихэнх нутгаар өвөлжилт хүндэрсний улмаас ан амьтны идэш, тэжээл хомстож айлын хот, суурин газарт орж ирэх тохиолдол цөөнгүй гарч байна. Тиймээс Монгол Алтайн нурууны улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргааны албан хаагчид Алтай Таванбогдын байгалийн цогцолборт газрын “Шивээт хайрхан”, “Талдгийн их уул”, “Сонгионт”, “Мухар”, Сийлхэмийн нурууны байгалийн цогцолборт газрын “А”, ”Б” хэсэг, “Хүрэнхайрхан”, “Хармагнай” орчимд Аргаль, Янгир, Халиун буга зэрэг амьтдын идэш тэжээл, амьдрах орчныг тэтгэх зорилгоор зургаан удаагийн давтамжтайгаар найман газарт 260 боодол өвс, есөн тонн давс тавьсан байна.   Түүнчлэн Говийн их дархан цаазат газрын “Б” хэсгийн нийт нутаг дэвсгэрт хяналт шалгалт, мониторинг хийжээ

Мазаалай баавгайг үндэсний бахархалт амьтнаар зарлажээ2023, 12 сар 21. 21:15

Засгийн газрын тогтоолоор мазаалай баавгайг үндэсний бахархалт амьтнаар зарлажээ. Түүнчлэн 2023-2025 оныг “Монголд зочлох жил” болгон зарласантай холбоотойгоор ийм шийдвэр гаргасан байна.   Өнгөрсөн оны байдлаар манай улсад нийт 52 мазаалай баавгай бүртгэлтэй байгаа юм

"Манай улсад цаг уурын дөрөвхөн автомат станц, Японы тусламжаар орж ирсэн ганцхан радар байдаг"2023, 8 сар 18. 14:21

Ус, цаг уурын хүрээлэнгээс уур амьсгалын өөрчлөлт Монголд хэрхэн нөлөөлж байгаа бодит ажиглалтын мэдээ, супер компьютерын гаргаж ирсэн тооцооллыг танилцууллаа.  Уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэж манай оронд үер, хүчтэй салхи шуурга, ган зуд нэмэгдэх хандлагатай байгаа аж.  Хур тунадасны хуваарилалтын сүүлийн 40 жилийн мэдээгээр цаашид аадар бороо орох нь ихсэж шиврээ бороо орох магадлал буурах төлөв гарчээ. Энэ нь богино хугацаанд их хэмжээний бороо орж үерийн эрсдэлийг нэмэгдүүлж байна гэдгийг Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгийн захирал Г.Сарантуяа онцолж байв.  "Үер, аадар бороо, аянга цахилгаанаас үүдэж  жилд дунджаар 50-70 тэрбум төгрөгийн хохирол учирч байна" Манай оронд зонхилон тохиолддог аюулт үзэгдлийг эзлэх хувиар нь авч үзэхэд үер, аадар бороо, аянга цахилгаан 47% хувийг эзэлж байна. Түүнчлэн сүүлийн 20 жилд эдгээр аюулт үзэгдлийн давтагдал хоёр дахин нэмэгдсэн ба жилд дунджаар 50-70 тэрбум төгрөгийн хохирол учруулж байна гэсэн тооцоо гарчээ.  Цаашид хоногийн хур тунадас нэмэгдэх хувь:  2025 оны үед 26-31%  2050 оны үед 41-42%  2080-аад оны үед 50-53%-иар өөрчлөгдөх тооцоолол гарчээ.  Жишээлбэл Сүхбаатар дүүргийн 12 дугаар хороо гэхэд 2030-2080 онд тэр чигтээ живэх эрсдэлтэй байгаа аж.  Улаанбаатар хотод нийтдээ дөрөвхөн автомат станц ажилладаг байна

Хэт халалтын гол шалтгаан-хүний буруутай үйл ажиллагаа2023, 7 сар 27. 14:45

Сүүлийн хэдхэн жилийн дотор уур амьсгалын өөрчлөлтийн улмаас байгалийн гамшигт үзэгдлүүд ойр ойрхон тохиох боллоо.   Ялангуяа энэ онд онцгой халуун зун болж байгааг цаг уурчид онцолж байна. Тэр тусмаа 6 дугаар сард цаг уурын ажиглалтын түүхэн дэх хамгийн халуун өдрүүд үргэлжилсэн бол 7 дугаар сард Европ, Америк, Ази тивүүдэд онцгой ихээр халж, их хэмжээний түймэр дэгдэж байгаагийн сацуу зарим нутагт аадар бороо орсоор байна.    Хэдхэн хоногийн өмнө Хятадын Санбао хотод агаарын хэм +52,2°С-д хүрч халсан бол Италийн зарим нутагт +48°C хэмд хүрч магадгүйг цаг уурчид анхааруулсаар. АНУ-ын хүн амын 27 хувь буюу 90 сая орчим хүн ойрын өдрүүдэд хэт халж болзошгүй нутаг оронд оршин сууж байна

Голуудын усны түвшин нэмэгдэж болзошгүй2023, 7 сар 7. 17:32

Улаанбаатар хотын тойрсон голуудын усны түвшин, мөн цаашид учирч болзошгүй эрсдэлийн талаар Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Байгалийн нөөцийн бодлого, зохицуулалтын газрын дарга Ц.Уранчимэгээс тодрууллаа.   Тэрбээр "Сэлбэ голын үер аюултай түвшинг 5-10 см давж байсан. Өнөөдрийн 8.00 цагийн ажиглалтаас хойш усны түвшин нэг см буурлаа

Н.Магсар: Иргэн, ААН-үүд гадна талбайнхаа модны унгирлыг багасгахын тулд даралттай усаар шүрших нь үр дүнтэй2023, 6 сар 23. 14:04

Улаанбаатар хотод жил бүрийн өдийд улиасны унгирал хийсэж, харшил сэдрээдэг.  Улиас модны үр хаях хугацаа 14-20 хоног үргэлжилдэг. Өнөөдрөөс эхлэн эрчимтэй үе нь эхэлж байгаа бөгөөд даралттай усаар шүршиж багасгах нь хамгийн үр дүнтэй арга. Унгирал нь шатамхай шинж чанартай учраас гал алдах аюултай

БНСУ-ын “Юхан-Кимберли” компани Тужийн нарсанд 10 сая мод тарьж ургуулаад байна2023, 6 сар 23. 13:59

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх БНСУ-ын “Юхан-Кимберли” компанийн Ерөнхийлөгч Чин Жэ Сон тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзав. Тус компани “Зүүн хойд Азийн ойн форум” ТББ болон холбогдох яам, байгууллага, Сэлэнгэ аймагтай хамтран 2003 оноос “Юхан-Кимберли Ой” ойжуулалтын төсөл хэрэгжүүлж Тужийн нарсанд 10 сая мод тарьж ургуулаад байна. Түймэрт өртсөн ойг нөхөн сэргээх, цөлжилтөөс сэргийлэх зорилгоор өнгөрсөн 20 жилийн хугацаанд Тужийн нарсны 3,520 га талбайд ойжуулалтын томоохон төслийг амжилттай хэрэгжүүлсэнд Монгол Улсын Ерөнхийлөгч талархал илэрхийлэв. Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн цаг үеэ олсон гэдгийг “Юхан-Кимберли” компанийн Ерөнхийлөгч Чин Жэ Сон хэлээд, монголчууд өмнөө тавьсан зорилтоо биелүүлнэ гэдэгт итгэлтэй байгаагаа онцоллоо. Цаашид үндэсний хөдөлгөөний хүрээнд хамтран ажиллаж, Монголын цаг агаарын нөхцөлд тохирсон эрүүл ой бий болгохоор төлөвлөснөө  тодотгов. Тус компани 1984 оноос хойш “Ногоон орчныг бүрдүүлэх үндэсний аян”  өрнүүлж, дотооддоо болон гадаадын улс орнуудад 55 сая гаруй мод тарьж ургуулаад байна. Дашрамд дурдахад “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн өрнөж эхэлснээс хойш улсын хэмжээнд 14 сая гаруй мод тарьж, мод, сөөгийн үрийн нөөц 12.7 тн, тарьц, суулгацын нөөц 51.5 саяд хүрсэн

"Платинум ланд” ХХК 2030 он хүртэл нэг сая мод тарьж ургуулна2023, 6 сар 21. 15:15

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд Булган аймгийн Бүрэгхангай сумын нутаг дахь “Платинум ланд” ХХК-д ажиллалаа.   Тус компани 2030 он хүртэл нэг сая мод тарьж ургуулах амлалт өгснөөс хойш хойш анхны модоо 2021 оны 12 дугаар сарын 24-нд хүлээлгэн өгөөд байна.   Компанийн хамт олон үндэсний хөдөлгөөний хүрээнд: Ойн хомсдол, доройтлыг бууруулах чиглэлээр 210 мянга, Цөлжилт, газрын доройтол, шороон шуурганы эх үүсвэрийг бууруулах чиглэлээр 316 мянга, Суурин газрын экологийн тэнцвэрт байдлыг хангах чиглэлээр 170 мянга, “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөнтэй уялдуулан 305 мянган мод тарьж ургуулах юм. Үйл ажиллагаа явуулж эхэлсэн цагаас өнөөдрийг хүртэл 184 га талбайд техникийн нөхөн сэргээлт, 112 га талбайд биологийн нөхөн сэргээлт хийж, 350 орчим мянган мод тарьжээ.   Мөн Булган аймгийн Бүрэгхангай сумын нутаг дахь Туулын зүүн дэнжид техникийн нөхөн сэргээлтийг 53 га талбайд, биологийн нөхөн сэргээлтийг 33 га талбайд хийж, 40 мянган чацарганы суулгац тариалсан байна.   2023 онд 2.7 га талбайд биологийн нөхөн сэргээлт, 4.6 га талбайд техникийн нөхөн сэргээлт хийнэ. Нөхөн сэргээлтийн ажлаараа бусдыгаа манлайлан “Тэргүүний нөхөн сэргээгч” аж ахуйн нэгжээр таван удаа шалгарсан тухай компанийн ерөнхий захирал Т.Төрмөнх танилцууллаа.   “Платинум ланд” компани 2016 онд тал хээрийн бүсийн 480 м.кв талбайд зургаан төрөл зүйлийн мод, сөөгийг үрээр болон мөчрөөр тариалсан.   Энэ онд Баруун цанхи төслийг түшиглэн говийн бүсэд модны нэр төрлөө нэмж 240 м.кв талбайтай хоёр хүлэмжийг ашиглалтад оруулсан байна

Гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийн дохиогоор ажиллах дадлага сургуульд идэвхтэй оролцохыг уриалав2023, 6 сар 8. 13:27

Стратегийн команд штабын сургуулийн хүрээнд өнөөдөр 16.00 цагт орон даяар гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийн дохиогоор ажиллах дадлага сургуулийг зохион байгуулна.   Тус дадлага сургуулийг Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, Шадар сайдын ажлын алба, Онцгой байдлын ерөнхий газар, Нийслэлийн Засаг даргын тамгын газар хамтран анх удаагаа зохион байгуулж буй юм.   Онцгой байдлын ерөнхий газрын Гамшгийн шуурхай удирдлага, зарлан мэдээллийн төвөөс улс орон даяар зарлан мэдээллийн дохиог 3 удаа дамжуулснаар иргэд нэгдсэн зохион байгуулалтад орж дадлага сургуульд оролцох юм.   Нэгдэх дохио дуугарахад иргэн та “суу, нүүгд, хүлээ” гэсэн дүрмийг баримталж аль болох шил, цонхноос хол, бат бөх ширээн доогуур орж бие болон толгойгоо халхлан аюулгүй байдлаа хангаж түр хүлээнэ үү. Хэрэв та гудамжинд явж байвал, гэрэлтүүлэг, цахилгааны тулгуур багана, өндөр барилга, байгууламж зэргээс холдож биеэ хамгаалан сууж түр хүлээнэ үү

Ихэнх нутгаар хэт хална2023, 6 сар 8. 12:41

 Ойрын хоногуудад нутгийн баруун хагаст, цаашдаа ихэнх нутгаар хална гэж Цаг уур, орчны шинжилгээний газар мэдээллээ.   2023 оны 6 дугаар сарын 9-13-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөвөөр 9-нд Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Дорнод-Монголын тал нутгаар, 10-нд Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Дорнод, Дарьгангын тал нутгаар, 11-12-нд Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орохоор байна



Шинэ мэдээ

"Амь нас, эрүүл мэндээ эрсдэлд оруулан ажилладаг алба хаагчдадаа баярлалаа"5 сар 17. 16:41Альцгеймер өвчин хүнээс хүнд халдах магадлалтай5 сар 17. 16:40Саналын хуудас нэр дэвшигчид болон нам эвсэлд гэсэн хоёр хэсэгтэй байна5 сар 17. 16:39Цэргийн ёслол, хүндэтгэлийн жагсаалд 1600 орчим алба хаагч, тусгай албаны техник хэрэгсэлтэй оролцов5 сар 17. 16:38Нэр дэвшигчдээс мөнгөн болон мөнгөн бус хөрөнгө шаардах нь хууль бус үйлдэл5 сар 17. 16:3726 жил сураггүй болсон эрэгтэй зооринд олзлогдсон байжээ5 сар 17. 16:37Сураггүй болсон уулчин Ц.Өсөхжаргалын цогцсыг олжээ5 сар 17. 16:34"Шүүгчид өөрсөддөө хариуцлага тооцуулахгүй байх лоббиг хүчтэй хийсээр байна"5 сар 17. 16:31Газын зурваст АНУ-ын тусламж хүрэхэд бэлэн болов5 сар 17. 16:30Вийрават “Биг” Течакижатори: Монголын номын зах зээл жижигхэн ч боломж ихтэй5 сар 17. 16:22“Шинэ газрын тос” гэгдэх болсон зэсийг тойрсон хулгайн гэмт хэрэг дэлхий даяар нэмэгджээ5 сар 15. 16:03"Евро-Азийн зорчигчийн зах зээлээс Улаанбаатараар дамжих транзит зах зээлийг хөгжүүлнэ"5 сар 15. 16:02
© 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.