Улс төр

АН: МАН-д Монголын маргааш хамаагүй болсон байна5 сар 13. 16:20

УИХ дахь Ардчилсан намын бүлгээс өнөөдөр /2024.05.13/ ээлжит мэдээлэл хийлээ. УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга О.Цогтгэрэл: -УИХ-ын гишүүд орон нутагт ажиллаж, олон хүмүүсийн санал бодлыг сонссон. Үүний үндсэн дээр уриалга гаргах нь зүйтэй гэж санал нэгдлээ

Австралийн Худалдааны танхим Баялгийн сан дээр хамтран ажиллахаа илэрхийллээ5 сар 6. 15:14

 УИХ-аар батлаад буй Үндэсний баялгийн сангийн тухай хуультай холбоотойгоор Монгол дахь Америк-Монголын худалдааны танхим (АмЧам), Европын болон Австралийн Худалдааны танхимаас хэвлэлийн хурал хийлээ.   Монгол дахь Австралийн Худалдааны танхимын ТУЗ-ийн дарга, “Сэндвик Монгол” компанийн захирал Брэд Кларк энэ үеэр хэлэхдээ, “Аливаа улс орон Баялгийн сан байгуулахдаа нээлттэй, шилэн байдлыг эрхэмлэдэг. Энэ бол урт хугацаанд ашиг, орлогоо өгч, хувь хүртээдэг сан юм

УИХ-ын сонгуульд оролцохоор бүртгүүлсэн нам эвслүүдэд батламж олголоо5 сар 3. 14:52

Сонгуулийн ерөнхий хорооноос өнөөдөр УИХ-ын сонгуульд оролцохоор бүртгүүлсэн нам эвслүүдэд батламж олголоо.   УИХ-ын сонгуулийн тухай хуулийг үндэслэн тус хороо Эх орончдын нэгдсэн нам, Иргэдийн оролцооны нэгдэл нам, Үндэсний эвсэл, Иргэний зориг ногоон нам, Ард түмний олонхийн засаглал нам, Бүгд найрамдах нам, ХҮН нам, Монголын Либерал ардчилсан нам, Ардчилал шинэчлэлийн нам, Гэр хороолол хөгжлийн нам, Эрх чөлөөг хэрэгжүүлэгч нам, Үнэн ба Зөв нам, Ардчилсан нам, Сайн ардчилсан иргэдийн нэгдсэн нам, Монгол Консерватив нам, Шинэ нэгдсэн эвсэл, Монголын Социал демократ нам, Монголын хүний төлөө нам, Дэлхийн монголчууд нам, Ард түмний хүч нам, Эх орон нам, Монгол Ардын нам, Эрх чөлөөний эвсэл нам зэрэг нам эвсэлд батламж олгов.   Мөн тус хорооноос нам эвслүүдэд энэ сарын 3-нд болох сургалтын урилга гардуулсан байна

"Монгол Улс нүүрсхүчлийн хийн ялгаруулалт, агаарын бохирдлоо бууруулахад Их Британийн компаниуд хөрөнгө оруулахад бэлэн"4 сар 26. 14:53

Манай улсын эрчим хүчний салбарт хүндрэлийг арилгахад жижигхэн хүчин чадлын цахилгаан станцууд байгуулах нь зүйтэйг эрчим хүчний шинжээч Л.Жамбаа ярьж байв.  Мөн Английн компанийн хийсэн судалгаагаар дотооддоо урсгалтай голуудын 30-40 байршилд жижиг хэмжээний буюу 10-30 мВт-ын хүчин чадалтай усан цахилгаан станц барих боломжтой гэж гарсан талаар дурдсан юм.  Тэгвэл манай улсад албан ёсны айлчлал хийж буй Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Гадаад хэрэг, хамтын нөхөрлөл, хөгжлийн сайд Дэвид Камерон бичсэн нийтлэлдээ "Төв Азийн уулархаг нутгаас Пакистан хүртэл усан цахилгаан эрчим хүчний станц барихад тусалж байна" гэж онцолсон байв. Иймд хоёр улсын хувьд сэргээгдэх эрчим хүч, тэр дундаа усан цахилгаан станц байгуулахад хамтран ажиллах боломж болон Их Британиас Монголд энэ чиглэлд хөрөнгө оруулах сонирхол бий эсэхийг түүнээс тодрууллаа.  Сайд Дэвид Камерон "Бид бүхний өмнө уур амьсгалын өөрчлөлт гэдэг томоохон бэрхшээл тулгараад байгаа. Үүнийг шийдэж, ногоон эрчим хүчний үүсвэртэй болоход нь Монгол Улсад туслахад Их хангалттай туршлага, технологитой компаниуд Их Британи улсад бий. Монгол Улсын нүүрсхүчлийн хий ялгаруулалтын хэмжээ өндөр байгаа

Ногоон автобусны хэргийн шүүх хурлыг хойшлуулжээ4 сар 24. 15:37

"Ногоон автобус" худалдан авах ажиллагаатай холбоотой А.Ганхуяг нарын 24 хүнд холбогдох хэргийн шүүх хурлын урьдчилсан хэлэлцүүлгийг өнөөдөр /2024.04.24/ товлосон ч өмгөөлөгчдийн хүсэлтээр хойшлуулжээ. Тодруулбал, нийслэлийн Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд зарласан хуралдаан яллагдагчийн өмгөөлөгчөөс гаргасан хүсэлтийн дагуу 2024 оны тавдугаар сарын 20-ны өдөр хүртэл хойшилсон байна. Энэ хэргийг нэг сарын өмнө /2024.03.11/ шүүхэд шилжүүлсэн бөгөөд урьдчилсан хэлэлцүүлгээр мөрдөн шалгах ажиллагаа бүрэн хийсэн эсэхийг хэлэлцэх байв

Нээлттэй компани болохын давуу тал, хөрөнгийн зах зээлд үзүүлэх үр нөлөөг хэлэлцэв4 сар 12. 15:45

СЗХ, МҮХАҮТ хамтран “Нээлттэй компани болохын давуу тал, хөрөнгийн зах зээлд үзүүлэх үр нөлөө” уулзалт, хэлэлцүүлэг зохион байгууллаа.   Хэлэлцүүлгийн үеэр ТОП-100 компанийг хөрөнгийн зах зээлд хувьцаа, бонд гаргахад тулгарч буй асуудал, түүнийг шийдэх арга зам, нээлттэй компани болохын давуу тал, ач холбогдол, IPO хийх үйл явц, дараалал, компанийн засаглалын тогтолцоог үр дүнтэй хэрэгжүүлэх чиглэлээр мэдээлэл өгөв.   СЗХ-ны дарга Д.Баярсайхан хэлсэн үгэндээ “СЗХ, МҮХАҮТ хамтран ТОП-100 аж ахуйн нэгжийн хөрөнгийн зах зээл дэх оролцоог өсгөх хөтөлбөрийг өнгөрсөн онд баталсан. Компаниуд IPO хийх, бонд гаргахад тавих нөхцөл шаардлагыг багасгаж, үнэт цаас гаргахыг хялбаршуулах, оролцоог нь нэмж, холбогдох дүрэм, журамд зохих өөрчлөлт оруулан бодлогын чиг үүрэг бүхий ажлын хэсэг байгуулаад байна

Ажлаа таслах ёс зүйн зөрчил шүү, гишүүд ээ!4 сар 12. 15:42

УИХ-ын сонгууль болоход хоёр сар гаруйн хугацаа үлдсэн ч Төрийн ордонд тогтож суун ажлаа хийдэг нь ховордов. Сүүлийн хоёр долоо хоногийн хугацаанд гишүүдийн ирц бүрдэхгүйгээс Байнгын хороодын хуралдаан цуцлагдах, УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж байгаа хууль, тогтоолын төслүүдээр санал хураах ч боломжгүй болж, хойшлох тохиолдол гарсаар байна. Ял юм шиг хуулийн төсөл санаачилсан гишүүн нь чуулганы нэгдсэн хуралдаанд суудаг, эс бол сонгуульд өрсөлдөхгүй нь тодорхой болсон хэдэн гишүүн бууриа сахиад суудаг жишиг тогтов. Зарим УИХ-ын гишүүн өглөө нь чуулганы танхимд орж ирж ирцээ бүртгүүлчихээд гараад явдаг  бол зарим нь тойргоосоо ирэхээ болив. УИХ-ын дарга Г.Занданшатарын өчигдөр /2024.04.11/ танилцуулсан ирцийн мэдээгээр УИХ-ын чуулганыг нэг цаг завсрлуулаад эргэн ороход дараах гишүүд байсангүй. Үүнд, УИХ-ын гишүүн А.Адъяасүрэн, Э.Бат-Амгалан, Н.Алтанхуяг, С.Амарсайхан, Ц.Анандбазар, П.Анужин, К.Аубакир, Сү.Батболд, Ж.Батжаргал, Л.Батлут, Ж.Батсуурь, Б.Бат-Эрдэнэ, Б.Бейсейн, Б.Баярсайхан, Х.Булгантуяа, Ж.Ганбаатар, С.Ганбаатар, Н.Ганибал, Х.Ганхуяг, Б.Дэлгэрсайхан, Б.Жавхлан, Ц.Идэрбат, Л.Мөнхбаатар, Г.Мөнхцэцэг, Ц.Мөнхцэцэг, М.Оюунчимэг, Г.Өнөрболор, Б.Саранчимэг, Ч.Ундрам, Ч.Хүрэлбаатар, О.Цогтгэрэл, Ж.Чинбүрэн, С.Чинзориг, Б.Чойжилсүрэн, Ж.Эрдэнэбат нар эргэн ирсэнгүй. Уг нь энэ өдөр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Хөрөнгө оруулалтын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслөөс эхлээд шинээр бүрдэх парламентын мөрдөх “дүрэм”-ийг хэлэлцсэн

Байгалийн баялгийг Үндэсний баялгийн сангаар дамжуулж, ард иргэдэд хүргэнэ4 сар 8. 14:34

Хаврын чуулган хаалтаа хийхээс өмнө заавал баталсан байх хуулийн жагсаалтад Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төсөл багтаж байна. Газрын хэвлийн баялгийн үр өгөөжийг одоо ба ирээдүй үеийн Монгол Улсын иргэн бүрд тэгш, шударга хүртээх зорилгоор Үндэсний баялгийн санг байгуулах, түүний төрөл, зориулалт, эх үүсвэрийг тодорхойлох, сангийн хөрөнгийн тогтвортой байдлыг хангах, үйл ажиллагааг тайлагнах болон хяналт тавихтай холбогдсон харилцааг зохицуулахад уг хуулийн гол үзэл санаа оршиж байгаа гэдгийг хууль санаачилагчид тодотгож байгаа юм

Өнгөрсөн 13 жилд барагдуулж чадаагүй “Олон-Овоот Гоулд” ХХК-аас авах төрийн байгууллагын ₮123 тэрбумын авлагыг барагдуулах ажил эхэлжээ4 сар 3. 17:19

Банк санхүүгийн салбар (Анод банк, Зоос банк, Хадгаламж банк, Хөгжлийн банк гэх зэрэг)-т төрийн байгууллагуудын авлага хуримтлагдаж, төлөгдөхгүй байгаа тухай асуудал нийгмийг цочроосон. Нийгмийн зүгээс шахаж, шаардсаны хүчинд зарим банкны хувьд энэ асуудлыг шийдвэрлэж чадсан сайн жишээ бий. Тухайлбал, Хөгжлийн банкнаас авлагаа барагдуулж, гадаад бондын төлбөрийг өөрийн эх үүсвэрээр барагдуулсан тухай Засгийн газраас олон нийтэд мэдээлэл өгч байсан билээ. Харин одоо Анод банк, Зоос банк болон Хадгаламж банканд холбогдох Төрийн байгууллагуудын авлагыг, өөрөөр хэлбэл татвар төлөгчдийн мөнгөн хөрөнгийг хэрхэн барагдуулж байгаа тухай ярилцлага авснаа хүргэе.   “Зээлдэгч Олон-Овоот Голд” (ООГ) ХХК-аас авах төрийн байгууллагуудын авлага буюу татвар төлөгчдийн мөнгөн дүн нь 123 тэрбум төгрөг ба энэ авлагыг нэгтгэж барагдуулахаар “Хадгаламж банк” ХХК дахь Банкны эрх хүлээн авагч (БЭХА)-аас ажиллаж байна

Ардчилсан намын мөрийн хөтөлбөр бол “амлалт биш, ажлын төлөвлөгөө” юм3 сар 24. 14:33

Ардчилсан нам 2024 оны УИХ-ын сонгуулийн мөрийн хөтөлбөртөө иргэд дэмжигчид, мэргэжлийн холбоодоос санал авч, санаа бодлыг нь сонсч “Бүтэн Ардчилал” үндэсний хэмжээний аяныг өрнүүлэн ажиллав. Бүтэн хоёр сарын турш зохион байгуулсан уг аян өчигдрөөр дуусаж, олон нийт, мэргэжлийн холбоодоос авсан саналаа нэгтгэн боловсруулж дууслаа. Эцэслэсэн мөрийн хөтөлбөрийг АН-ын Улс төрийн зөвлөл сайшаан дэмжсэн бөгөөд өнөөдөр болох Үндэсний бодлогын хороо /ҮБХ/-ны хурлаараа хэлэлцэн батлах юм. 25,000 км зам туулан Монгол орноо бүтэн тойрч, нийт  79 мянган гишүүнийхээ саналыг тусгасан мөрийн хөтөлбөрийг ийнхүү хуулийн дагуу холбогдох байгууллагад өргөн барихад бэлэн боллоо. Түүнчлэн 39 салбарын мэргэжлийн холбоод, төрийн бус байгууллагуудаас АН-ын мөрийн хөтөлбөрт тусгуулах саналаа хүлээлгэн өгсөн юм. Ийнхүү Ардчилсан намын мөрийн хөтөлбөр “амлалт биш, ажлын төлөвлөгөө” болон бэлэн болж байна

"Кибер халдлагад өртсөн иргэдийн хохирлыг барагдуулахаар хүний эмзэг, хувийн мэдээллийг алдсан байх тохиолдол бүрийг шалгана"3 сар 12. 14:33

Өнөөдөр Кибер Аюулгүй Байдлын Зөвлөл хуралдсантай холбогдуулан цахим халдлага зөрчлийн өнөөгийн нөхцөл байдал, түүний эсрэг авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, тулгамдаж буй асуудлын талаар Цахим Хөгжил, Харилцаа, Холбооны (ЦХХХ) сайд Н.Учрал мэдээлэл өглөө. Тэрбээр "Кибер аюулгүй байдлын хуультай болохоор Кибер Аюулгүй Байдлын Зөвлөлийн даргаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, дэд даргаар нь би ажилладаг. Өнөөдөр манай зөвлөл хуралдаж тодорхой шийдвэр гаргалаа. Манай улсад 2024 оны хоёрдугаар сарын байдлаар цахим орчинд 7,560 гэмт хэрэг бүртгэгдсэн.Үүний 83 хувийг нь кибер залилан эзэлдэг

У.Хүрэлсүх: Эмэгтэй ахлагч нарыг бүх талаар дэмжинэ3 сар 6. 15:01

 Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулж буй “Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын эмэгтэй ахлагч нарын анхдугаар чуулга уулзалт” Төрийн ордонд болж байна.   Чуулганаар төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын хөгжилд эмэгтэй ахлагч нарын манлайлал, оролцоо, ахлагч нарт тулгамдаж байгаа асуудал, шийдвэрлэх арга замыг ярилцаж, цаашдын бодлого, зорилтоо тодорхойлох юм. Мөн “Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын ахлагч нарын боловсрол, мэргэжил, нийгмийн байдал, ахлагчийн албаны шинэчлэл” төслийн үр дүн, “Ахлагчийн албыг хөгжүүлэх хөтөлбөр-2027” төслийг хэлэлцэнэ. Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Ухнаагийн Хүрэлсүх чуулганд оролцон, эх орон, төр, ард түмнийхээ аюулгүй байдлын төлөө эрчүүдтэй мөр зэрэгцэн хүчин зүтгэж буй эмэгтэй ахлагч нарт талархал илэрхийллээ

ХБНГУ-ын Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр Монгол Улсад төрийн айлчлал хийнэ1 сар 31. 17:09

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Холбооны Ерөнхийлөгч Франк-Вальтер Штайнмайэр ирэх сарын 7-8-ны өдрүүдэд Монгол Улсад төрийн айлчлал хийнэ.   Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх, ХБНГУ-ын Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар албан ёсны уулзалт хийж, харилцаа, хамтын ажиллагаа, түншлэлийн түвшинг ахиулах талаар ярилцах юм. Айлчлалын үеэр хоёр орны холбогдох яам, байгууллагууд эрчим хүч, тээвэр, боловсрол, байгаль орчин, хууль, эрх зүй, археологийн салбарын хамтын ажиллагааны баримт бичигт гарын үсэг зурна.   Монгол Улс, ХБНГУ-ын хооронд 1974 оны нэгдүгээр сарын 31-ний өдөр дипломат харилцаа тогтоосон бөгөөд түүхт 50 жилийн ой энэ онд тохиож байна

Оливер Корфф: Монголын бүх Үндсэн хуулийг монгол, герман хэлээр хэвлүүлнэ гэж боддог1 сар 24. 17:16

Германы монгол судлаач, доктор Оливер Корфф олон улсын монголч эрдэмтдийн XII их хурлын “Монголын нийгэм, эдийн засаг, улс төр, хууль цааз” салбар хуралдаанд оролцохдоо, “Үндсэн хууль оюуны түүхэн эх сурвалж болох нь: Монгол Улсын Үндсэн хуулийн 100 жилийн түүх” илтгэл тавьсан. Түүнтэй энэ сэдвээр ярилцсан юм.   -Монголын Үндсэн хуулийг судалсан гадаадын монголч эрдэмтэн харьцангуй цөөхөн гэж хэлж болно. Харин та яагаад энэ сэдвийг сонгох болов? -Энэ сэдвийг сонгох болсон нь миний өөрийн түүхтэй  холбоотой. Намайг Монголд сурч байхад буюу 1992  оны 1-р сард Монгол Улсын шинэ Үндсэн хууль батлагдсан. БНМАУ гэдгээ болиод Монгол Улс хэмээн нэрлэх болсон үе

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Дэлхийн эдийн засгийн чуулганы нээлтэд оролцлоо1 сар 16. 14:31

Швейцарын Давос хотноо Дэлхийн эдийн засгийн чуулганы нээлт болж, Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ оролцлоо.   Төр, хувийн хэвшил, иргэний нийгмийн төлөөллүүд дэлхийн болон бүс нутгийн түвшинд тулгарч буй асуудлыг хамтран хэлэлцэж, олон улсын эдийн засгийн ойрын болон хэтийн ерөнхий дүр төрхийг тодорхойлдог энэхүү арга хэмжээнд Аргентин, Бельги, Болгар, Израиль, Ирак, Ирланд, Йордан, Канад, Кени, Колумби, Латви, Литва, Нидерланд, Польш, Серби, Украин, Унгар, Франц, Швед, Шри Ланка, Эквадор зэрэг 30 гаруй орны төрийн тэргүүн, дэд ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүд болон олон улсын байгууллагын төлөөлөгчид оролцож байна. Дэлхийн эдийн засгийн чуулганыг жил бүр тодорхой сэдвийн хүрээнд зохион байгуулдаг бөгөөд 54 дэх удаагийн чуулган “Итгэх итгэлийг сэргээх нь” сэдвийн дор болж байна.   Монгол Улсын Ерөнхий сайд тус чуулганд оролцох үеэрээ Швейцарын Холбооны Улс, Бүгд Найрамдах Армен, Бүгд Найрамдах Сингапур Улсын Ерөнхийлөгчид тус тус бараалхаж, Бүгд Найрамдах Солонгос Улс, Тайланд Улсын Ерөнхий сайдтай уулзаж хоёр орны харилцаа, эдийн засгийн хамтын ажиллагааны талаар ярилцана

Үндэсний үйлдвэрлэгчид 2025 он гэхэд өндөгний хэрэгцээг бүрэн хангана1 сар 12. 16:55

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хүрээнд үндэсний үйлдвэрлэгч “НВЦ”, “Хүнс сервис” ХХК-д ажиллалаа.   “НВЦ” ХХК-ийн “Баян” өндөгний үйлдвэр нэг сая толгой шувуутай. Өдөрт 600 мянган өндөг нийлүүлдэг бөгөөд дэгдээхэй бойжуулах, өндөг ангилан савлах, хагас боловсруулсан бүтээгдэхүүний болон тэжээлийн үйлдвэр зэргийг цогцоор нь байгуулжээ

Б.Дэлгэрсайхан: Хилээр нэгэнт оруулж ирсэн ногоон автобуснуудыг буцаагаад гаргана гэдэг бараг боломжгүй2023, 12 сар 4. 15:51

Нийслэлийн авто замын түгжрэлийг бууруулах гарц шийдлийн талаар Түгжрэлийг бууруулах Үндэсний хорооны дарга, сайд Б.Дэлгэрсайхан Төрийн ордонд өнөөдөр мэдээлэл хийлээ.  Энэ үеэр "Ногоон автобуснуудыг хэзээ буцаах вэ?", "Энэ асуудалд буух эзэн, буцах хаяг байгаа юу?" гэх сэтгүүлчийн асуултад дараах хариултыг өгөв.  Тэрбээр "Ногоон автобус шиг нэгэнт Монголын хилээр орж ирсэн тул авч болдоггүй, хаяж ч болдоггүй нөхцөлд дахиж ормооргүй байна. 100 ногоон автобусны асуудлыг шүүх гэм буруутай гэж шийдээгүй байгаа цагт Улаанбаатар хотоос хүлээж авах боломжгүй.   Хууль, шүүхийн байгууллага эцэслэн шийдээд үнэ хэлж эсвэл хуучин автобусны үнээр нь үнэлээд ч юм уу зайлшгүй төлбөрт нь үүнийг ав гэвэл буцаад нийслэлд ирэх байх. Гэхдээ цаашид яаж шийдэх вэ гэдгийг хараахан ярих боломж байхгүй. Шүүх шийдээгүй байхад бид хөндлөнгөөс ногоон автобусыг гаргана, оруулна гэж байхгүй. Би ойлгохдоо нэгэнт оруулж ирсэн 100 ногоон автобусыг буцаагаад гаргана гэдэг бараг боломжгүй зүйл гэж харсан. Үйлдвэрлэгч компани нь буцааж авахгүй нь ойлгомжтой

Ази, Номхон далайн орнуудын парламентчдын дэлхийн эрүүл мэндийн асуудлаарх VII чуулган эхэллээ2023, 8 сар 21. 13:25

Монгол Улсын Их Хурал, Эрүүл мэндийн яам, Дэлхийн эрүүл мэндийн байгууллага хамтран зохион байгуулж буй Ази, Номхон далайн орнуудын парламентчдын дэлхийн эрүүл мэндийн асуудлаарх VII чуулган өнөөдөр Төрийн ордонд эхэллээ.   УИХ-ын дарга Г.Занданшатар чуулганыг нээж хэлсэн үгийнхээ эхэнд Дэлхийн эрүүл мэндийн асуудлаарх Ази, Номхон далайн орнуудын парламентчдын VII чуулганд оролцогчдыг Монгол Улсад тавтай саатахыг хүсэн ерөөгөөд, дэлхийн улс орнууд эрх тэгш байдал, шударга ёсны зарчимд нийцсэн, анхан шатны тусламж үйлчилгээнд суурилсан эрүүл мэндийн тогтолцоог бүрдүүлж, тусламж үйлчилгээг ард иргэд, нийтэд хүртээмжтэй болгохыг зорьж буйг онцлон тэмдэглэсэн. Мөн тэрбээр, Монгол Улсын Их Хурал эрүүл мэндийн салбарын шинэчлэлийг дэмжих, тусламж үйлчилгээний санхүүжилтийг нэмэгдүүлэх, бүх салбарын бодлогод эрүүл мэндийн асуудлыг тусган, салбар хоорондын хамтын ажиллагааг бэхжүүлэхийг чухалчлан ажиллаж байгааг дурдаад, өргөн уудам газар нутагт нүүдлийн мал аж ахуй эрхэлж, тархай бутархай суурьшсан иргэдэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг чанартай, тэгш хүртээмжтэй хүргэх нэг арга зам нь нийгмийн эрүүл мэнд, анхан шатны тусламж үйлчилгээний зардлын төлбөрийг төр хариуцах нь зүйтэй хэмээн үзэж, ирэх есдүгээр сард эхлэх УИХ-ын намрын ээлжит чуулганаар хэлэлцэх Нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний тухай хуулийн төсөлд энэ талаар тусгасан гэв



Шинэ мэдээ

"Амь нас, эрүүл мэндээ эрсдэлд оруулан ажилладаг алба хаагчдадаа баярлалаа"5 сар 17. 16:41Альцгеймер өвчин хүнээс хүнд халдах магадлалтай5 сар 17. 16:40Саналын хуудас нэр дэвшигчид болон нам эвсэлд гэсэн хоёр хэсэгтэй байна5 сар 17. 16:39Цэргийн ёслол, хүндэтгэлийн жагсаалд 1600 орчим алба хаагч, тусгай албаны техник хэрэгсэлтэй оролцов5 сар 17. 16:38Нэр дэвшигчдээс мөнгөн болон мөнгөн бус хөрөнгө шаардах нь хууль бус үйлдэл5 сар 17. 16:3726 жил сураггүй болсон эрэгтэй зооринд олзлогдсон байжээ5 сар 17. 16:37Сураггүй болсон уулчин Ц.Өсөхжаргалын цогцсыг олжээ5 сар 17. 16:34"Шүүгчид өөрсөддөө хариуцлага тооцуулахгүй байх лоббиг хүчтэй хийсээр байна"5 сар 17. 16:31Газын зурваст АНУ-ын тусламж хүрэхэд бэлэн болов5 сар 17. 16:30Вийрават “Биг” Течакижатори: Монголын номын зах зээл жижигхэн ч боломж ихтэй5 сар 17. 16:22“Шинэ газрын тос” гэгдэх болсон зэсийг тойрсон хулгайн гэмт хэрэг дэлхий даяар нэмэгджээ5 сар 15. 16:03"Евро-Азийн зорчигчийн зах зээлээс Улаанбаатараар дамжих транзит зах зээлийг хөгжүүлнэ"5 сар 15. 16:02
© 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.