Спорт

“Улаанбаатар марафон” олон улсын гүйлтийн тэмцээн 10 дахь жилдээ болно4 сар 30. 14:41

“Улаанбаатар марафон” олон улсын гүйлтийн тэмцээнийг тавдугаар сарын 25-ны бямба гарагт Д.Сүхбаатарын талбайд зохион байгуулна.    Монгол Улсад гүйлтийн спортыг хөгжүүлэх, гүйлтээр хичээллэгч, сонирхогч иргэдийн тоог нэмэгдүүлэх, өсвөр, залуу үеийнхэнд бие бялдар, оюун санааны өв тэгш хүмүүжлийг төлөвшүүлэх зорилгоор тус гүйлтийн тэмцээнийг 2014 оноос зохион байгуулсаар ирсэн.    Энэхүү гүйлтийг бүтэн марафон буюу 42 км, хагас марафон буюу 21 км, 10 км, 5 км, 1.5 км болон тусгай хэрэгцээт олимпийн төрлийн 0.8 км, 0.5 км гэсэн төрлөөр зохион байгуулна.   Нийт бүртгүүлсэн иргэдийн 50 хувь орчим нь 10 ба түүнээс дээш км-т гүйхээр бүртгүүлсэн байна. Мөн оролцогчдын тоо жилээс жилд нэмэгдэж байгаа.  “Улаанбаатар марафон 2024” үеэр хоолны өдөрлөг зохион байгуулна

Монгол Улс олимпийн аваргатай болсон өдөр тохиож байна2023, 8 сар 14. 17:44

Монголын тамирчид 1964 оны Токиогийн олимпийн наадамд анх оролцож, 1968 оны Мехсикийн наадмаас анхны медалиа авч байлаа. Гэхдээ 2008 оны Бээжингийн зуны XXIX олимпийн наадам хүртэл аваргын алтан медалийг монголчууд хүлээж суусан

"Хэнтийн сурын холбоо 100 жилээрээ булхай хийсэнд харамсч байна"2023, 7 сар 27. 14:24

Иргэн Т.Мөнгөнбаяр өнөөдөр /2023.07.27/ өөрийн цахим хуудастаа Хэнтий аймгийн үндэсний сурын холбоонд гомдолтой байгаагаа мэдэгдэв. Тодруулбал, тус аймгийн 100 жилийн баяр наадмаар түүний охин өсвөрийн сурын харваанд оролцож, хоёр өдөр дараалан сэц мэргэнээ сорьж түрүүлсэн ч тэрбээр, миний охин нийт 28 сум тавихаас 26-г нь онож, бусад хүүхдүүдээс түрүүлж, шагналт байранд орсон

Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах бэлтгэл ажил 80 хувьтай байна2023, 6 сар 30. 14:47

Тулгар төрийн 2232, Их Монгол Улсын 817, Үндэсний эрх чөлөө тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 112, Ардын хувьсгалын 102 жилийн ой, Үндэсний их баяр наадам эхлэхэд 12 хоногийн хугацаа үлдээд байна.   Үндэсний их баяр наадмын зохион байгуулах комисст 218 хүн ажиллаж байгаа бөгөөд бэлтгэл ажлыг 80 хувьтай хангаад байна. Энэ удаа  баяр наадмын 11, 12-ны Төв цэнгэлдэх хүрээлэнгийн тасалбарыг тусад нь борлуулахаар төлөвлөсөн. Мөн баяр наадмаар олон нийтэд үзүүлэх соёл, урлагийн болон бусад арга хэмжээний хөтөлбөрийг эцсийн байдлаар баталсан

Монгол Улсын шигшээ багийг Капитрон банк дэмжин ажиллана2023, 6 сар 26. 15:11

Капитрон банк спортыг дэмжих, залуусыг спортоор хичээллэх, мэргэжлийн тамирчин болоход туслалцаа үзүүлэх, бүх нийтийг спортод уриалах зорилго, нийгмийн хариуцлагынхаа хүрээнд Монголын оюутны сагсан бөмбөгийн  холбоотой хамтран ажиллахаар боллоо. Хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурах арга хэмжээнд Капитрон банкны Гүйцэтгэх захирлын Тэргүүн орлогч Б.Чандмань, Монголын оюутны сагсан бөмбөгийн холбооны Ерөнхийлөгч О.Тэнүүн нар оролцов. Хамтын ажиллагааны хүрээнд БНХАУ-д 7 дугаар сарын 28-наас 8 дугаар сарын 8-нд болох “Ченгду 2021” олон улсын спортын наадамд оролцох Монгол Улсын сагсан бөмбөгийн шигшээ багийг Капитрон банк дэмжиж, “Ухаалаг ирээдүйн зүгт хамтдаа-Би биш бид” уриан дор талууд нэгдэн, хамтран ажиллана. Дэлхийн оюутны Универсиад спортын их наадамд оролцох Монголын шигшээ багийн Ерөнхий дасгалжуулагчаар Грек Улсын иргэн, үндэсний дээд лигийн “Эрдэнэт Майнерс” багийн ерөнхий дасгалжуулагч Фрагиас Василиус ажиллаж байна

Э.Оюунболд арслан бүх насаараа барилдах эрхгүй болов2023, 5 сар 26. 12:13

Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын харьяат улсын арслан Э.Оюунболд бөхийн замналдаа гурав дахь удаагаа допингтой нэр холбогдлоо. Өдгөө 30 настай тэрбээр анх  2019 онд улсын баяр наадамд түрүүлж, аварга цол хүртсэн ч шинжилгээнд бүдэрч, дуусдаггүй драма эхэлсэн

Азийн Физикийн олимпиадад оролцох эхний баг Монголд ирлээ2023, 5 сар 18. 14:58

Азийн физикийн 23 дахь удаагийн олимпиад Улаанбаатар хотноо энэ сарын 21-29-нд болно.   Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор, Монголд зочлох жилийн хүрээнд зохион байгуулж буй тус олимпиадад 28 баг оролцох юм. Олимпиадад оролцох багууд Монгол Улсад өнөөдрөөс ирж байна

"Соёлын салбарын ажилчдын цалин 570,000-995,000 төгрөгийн хооронд байна"2023, 5 сар 17. 13:45

Соёлын салбарт авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээ, ажилчдын цалин хөлстэй холбоотой асуудлаар Соёлын сайд Ч.Номин мэдээлэл өгөв.  Тэрбээр "Сүүлийн хоёр жилийн хугацаанд соёлын салбарын хууль эрх зүйн орчин сайжирсан. Соёлын тухай хууль, Музейн тухай хууль батлагдсанаар 10 орчим төрлийн нэмэгдэл хөлс, урамшуулал авах боломж үүссэн. Соёлын салбарын 452 байгууллага өөрийн олсон орлогоо буцаагаад уран бүтээлдээ зарцуулж болно. Өөрөөр хэлбэл, уран бүтээл туурвисныхаа дагуу тасалбар борлуулж соёлын арга хэмжээ зохион байгуулснаар орлого олох боломжтой. Олсон орлогынхоо 60 хүртэлх хувийг ажилчдынхаа нийгмийн баталгаанд зарцуулах боломжтой журмууд батлагдсан. Мөн 2022 онд Сангийн Яамтай хамтран үр дүнд суурилсан нэмэлт санхүүжилтийн тогтолцоог бий болгож байгаа. Нэмэлт урамшуулал, нэмэгдэл хөлс авах бололцоо бүрдэж байгаа юм

Монгол-Солонгосын Сэтгүүлчдийн хоёрдугаар форум болж байна2023, 5 сар 15. 15:40

Монгол-Солонгосын сэтгүүлчдийн хоёрдугаар форум БНСУ-ын Сөүл хотноо эхэллээ. Дэлхийн цаг уурын өөрчлөлт байгаль орчинд хэрхэн нөлөөлж байна вэ? Түүнд сэтгүүлчдийн оролцоо сэдвийн дор хоёр орны сэтгүүлчид хуралдаж буй

Ё.Басхүү ДАШТ-ий хос хүрэл медальтан болов2023, 5 сар 9. 13:11

Дохагийн ДАШТ-ий дэвжээ манайханд хатуухан байсныг хэлэх хэрэгтэй

Бүрэн автомат мини хүлэмж шилдэг бүтээлээр шалгарч, Ulger.mn нээлтийн өдрөө ₮100 саяар үнэлэгдлээ2023, 5 сар 9. 13:09

Мэдээллийн технологийн гүнзгийрүүлсэн сургалттай “Нэст Эдүкэйшн” сургуулийн сурагчдын 2022-2023 оны хичээлийн жилийн бүтээл танилцуулах өдөрлөг 2023 оны 5 сарын 8-ны өдөр амжилттай зохион байгуулагдлаа

Маргааш монголчуудтай уулзах Камилагийн тухай 17 баримт2023, 5 сар 5. 12:22

ОХУ-ын уран гулгалтын шилдэг тамирчид Монголд хоёр өдөр үзүүлэх тоглолт хийх билээ

Грекийн Родест болсон шатрын ДАШТ-ээс Монголын өсвөрийн тамирчид 6 медаль хүртжээ2023, 4 сар 24. 13:16

 Грек улсын Родес хотноо 4 дүгээр сарын 13-23-ны өдрүүдэд 2023 оны шатрын сурагчдын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн амжилттай зохион байгуулагджээ.   Тус тэмцээнд 53 орны 530 орчим тамирчид 6 насны 12 ангилалд бүтээлч сэтгэлгээ, ур чадвараа сорин өрсөлдсөний дотор Монгол Улсаас 30 тамирчин Родесийн дэвжээнд эх орноо төлөөлөн тулалдсан байна.   Монгол Улсын багийн ахлагчийн үүргийг Олон улсын шатрын холбооны шүүгч Э.Номин гүйцэтгэсэн бол 5 дасгалжуулагч тамирчдаа бэлтгэж ажиллажээ

Олимпод цуутай алдарт уран гулгагчид Монголд ирж үзүүлэх тоглолт хийнэ2023, 4 сар 11. 13:16

Удахгүй бид их спортын нэгэн гайхамшгийг өөрийн эх орондоо, "Мөсөн өргөө"-нд буюу "Стэп Арэна"-гийн мөсөн талбайд нүдээр үзэж, сэтгэлийн их цэнгэл эдлэх нь ээ.   Энэ бол ОХУ-аар овоглодог, дэлхийд данстай, Олимпод цуутай алдарт уран гулгагчид Монголд ирж үзүүлэх тоглолт хийх тухай чихэндээ итгэмгүй баярт мэдээ юм. Урьд өмнө нь энэ тухай мөрөөдөж л чаддаг байсан байх

Г.Оюун: Д.Батгэрэлийг UFC өөрөө дурлаж авсан2023, 4 сар 10. 11:56

Дэлхийн мэргэжлийн холимог тулааны хамгийн том холбоо болох UFC-д Монголоос тулалдаж буй анхны бөгөөд одоогоор цорын ганц тамирчин бол “Талын шуурга” хочит Данаагийн Батгэрэл билээ. Дэлхийн хэмжээнд мэргэжлийн холимог тулааны тамирчдын Bantamweight төрөлд чансаагаараа Топ 49-т жагсаж буй тэрбээр UFC-ийн Bantamweight Champion буюу анхны Монгол /Ази/ аварга болох зорилготой

Сая доллараар допингийн лаборатори байгуулъя!2023, 4 сар 10. 10:58

Монгол үндэсний бөх допинг гэх хавдраасаа салж чадахгүй 20 жил хол өнгөрлөө. Аварга, арслан цолтнууд допингийн "хамааралтай", Монголын үндэсний бөхийн нэр хүндэд сөргөөр нөлөөлөх болсон



Шинэ мэдээ

НӨАТ-ын сугалааны тохирол маргааш болно3 цаг 11 минутын өмнө"Оюутан цагдаа" хөтөлбөрт 150 оюутан хамрагджээ3 цаг 12 минутын өмнөРаисиг нас барсанд "эмгэнэж", салют буудуулав3 цаг 13 минутын өмнөАвстрали, Шинэ Зеланд улсууд Шинэ Каледониос иргэдээ татан авна3 цаг 14 минутын өмнөНэгэн тэрбумтан төгсөгч тус бүрт 1000 доллар бэлэглэжээ3 цаг 14 минутын өмнө"Нейралинк"-ийн чипийг хоёр дахь өвчтөнд суулгахыг зөвшөөрчээ3 цаг 15 минутын өмнөАрне Слот "Ливерпүүл"-ийг дасгалжуулна3 цаг 16 минутын өмнөМонгол Улс, Швейцарын Холбооны Улс хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ой маргааш тохионо3 цаг 17 минутын өмнө“Улаанбаатар хотын тогтвортой авто зам, тээвэр” төслийн дунд хугацааны үнэлгээг хийнэ3 цаг 18 минутын өмнө“Хамтдаа уншицгаая” төслийн хүрээнд 1000 ном хандивлав3 цаг 26 минутын өмнөТ.Доржханд: ХҮН намаас нэр дэвших 78 төлөөлөгчөө сонголоо5 сар 20. 17:16Хүүхдийн хорт хавдрын эмчилгээнд нэн шаардлагатай Данийн 30 гаруй нэр төрлийн эмийг Монголд үнэгүй нийлүүлнэ5 сар 20. 17:15
© 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.