Нийгэм

Алдарт эхийн одонг энэ жил 11 мянган ээж хүртэж байна5 сар 20. 17:07

Энэ жил 11 294 ээж Алдарт эхийн нэг, хоёрдугаар одон хүртэж байна. Энэ нь өмнөх оныхоос 526-аар их үзүүлэлт бөгөөд одон гардаж байгаа эхчүүдийн олонх нь 34-38 настай байна.   Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан өнөөдөр Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг урамшуулах тухай хууль болон Монгол Улсын Үндсэн хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд зарлиг гаргаж, эхчүүдэд Алдарт эхийн одон гардуулсан юм.   Олон хүүхэд төрүүлж өсгөн,  “Эхийн алдар” одон хүртсэн ээжүүдийн сэтгэгдлийг хуваалцлаа

В.Батзориг: Монгол Улсын Ерөнхийлөгчийн гаргасан зарлиг бол манай улс батжиж, бэхжиж буйн илрэл юм5 сар 7. 16:05

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулж буй “Морин хуур” үндэсний анхдугаар чуулганы үеэр “Хөсөгтөн” хамтлагийн морин хуурч, хөөмийч В.Батзориг сэтгэгдлээ хуваалцав.   Тэрбээр ярихдаа “Морин хууртай амьдралаа холбосон, энэ гайхамшигтай хөгжмийн зэмсэгт хайртай хүний хувьд Монгол Улсын Ерөнхийлөгчийн гаргасан морин хуурыг дэлгэрүүлэх зарлиг маш их таалагдаж байна. Сэтгэл өег явна

Австралийн Худалдааны танхим Баялгийн сан дээр хамтран ажиллахаа илэрхийллээ5 сар 6. 15:14

 УИХ-аар батлаад буй Үндэсний баялгийн сангийн тухай хуультай холбоотойгоор Монгол дахь Америк-Монголын худалдааны танхим (АмЧам), Европын болон Австралийн Худалдааны танхимаас хэвлэлийн хурал хийлээ.   Монгол дахь Австралийн Худалдааны танхимын ТУЗ-ийн дарга, “Сэндвик Монгол” компанийн захирал Брэд Кларк энэ үеэр хэлэхдээ, “Аливаа улс орон Баялгийн сан байгуулахдаа нээлттэй, шилэн байдлыг эрхэмлэдэг. Энэ бол урт хугацаанд ашиг, орлогоо өгч, хувь хүртээдэг сан юм

ТҮК-ийнхний шинэ төхөөрөмж тоосыг сорж дийлэхгүй байна гэв5 сар 3. 14:56

Тожилт үйлчилгээний компанийн ажилтнуудын цалинг нэмж, хүрз, шүүр хоёроос нь салгана хэмээн өнгөрсөн 2023 оны арваннэгдүгээр сард нийслэлээс мэдээлж байв. Тэгвэл тэрхүү ам гарсан чирч явдаг, том хэмжээтэй тоос сорогчоо өчигдөр ТҮК-ийн ажилтнуудад албаныхан хүлээлгэж өгсөн юм. Хэрэглээнд гаргаад нэг ч хоноогүй гудамжны тоос сорогч нь хотын шороог бүрэн сорж чадахгүй байгааг иргэд шүүмжилж эхэллээ. Тоос сорогчийн овор хэмжээ их учир хоёр хүн ажиллуулж, нэг хүн чирч, нөгөө хүн нь тоосыг нь соруулж ажиллуулдаг байна. Хот нийтийн аж ахуйн тоног төхөөрөмжүүдийг шинэчлэх ажил хийгдсэнээр ТҮК-ийнхэн ажлын багажаа тоос сорогчоор солих болсон

Монголын сэтгүүлчид дэлхийн нүдээр5 сар 3. 14:55

Монгол Улс 1990 оноос хойш либерал ардчилалтай орны хувьд сэтгүүл зүй, хэвлэн нийтлэх эрх чөлөөг хүндэтгэж ирсэн. Гэвч олон улсын шинжээчдийн болон дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний индекс Монголд сэтгүүлч, зохиолчдыг  хамгаалах эрх зүйн орчин дутмаг байгааг онцолжээ. "Reporters Without Borders" агентлагийн гаргасан 2024 оны "Хэвлэлийн эрх чөлөөний индекс"-т Монгол Улс 180 орноос 104-т жагссан байна

"Монгол Улс нүүрсхүчлийн хийн ялгаруулалт, агаарын бохирдлоо бууруулахад Их Британийн компаниуд хөрөнгө оруулахад бэлэн"4 сар 26. 14:53

Манай улсын эрчим хүчний салбарт хүндрэлийг арилгахад жижигхэн хүчин чадлын цахилгаан станцууд байгуулах нь зүйтэйг эрчим хүчний шинжээч Л.Жамбаа ярьж байв.  Мөн Английн компанийн хийсэн судалгаагаар дотооддоо урсгалтай голуудын 30-40 байршилд жижиг хэмжээний буюу 10-30 мВт-ын хүчин чадалтай усан цахилгаан станц барих боломжтой гэж гарсан талаар дурдсан юм.  Тэгвэл манай улсад албан ёсны айлчлал хийж буй Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Гадаад хэрэг, хамтын нөхөрлөл, хөгжлийн сайд Дэвид Камерон бичсэн нийтлэлдээ "Төв Азийн уулархаг нутгаас Пакистан хүртэл усан цахилгаан эрчим хүчний станц барихад тусалж байна" гэж онцолсон байв. Иймд хоёр улсын хувьд сэргээгдэх эрчим хүч, тэр дундаа усан цахилгаан станц байгуулахад хамтран ажиллах боломж болон Их Британиас Монголд энэ чиглэлд хөрөнгө оруулах сонирхол бий эсэхийг түүнээс тодрууллаа.  Сайд Дэвид Камерон "Бид бүхний өмнө уур амьсгалын өөрчлөлт гэдэг томоохон бэрхшээл тулгараад байгаа. Үүнийг шийдэж, ногоон эрчим хүчний үүсвэртэй болоход нь Монгол Улсад туслахад Их хангалттай туршлага, технологитой компаниуд Их Британи улсад бий. Монгол Улсын нүүрсхүчлийн хий ялгаруулалтын хэмжээ өндөр байгаа

Ногоон автобусны хэргийн шүүх хурлыг хойшлуулжээ4 сар 24. 15:37

"Ногоон автобус" худалдан авах ажиллагаатай холбоотой А.Ганхуяг нарын 24 хүнд холбогдох хэргийн шүүх хурлын урьдчилсан хэлэлцүүлгийг өнөөдөр /2024.04.24/ товлосон ч өмгөөлөгчдийн хүсэлтээр хойшлуулжээ. Тодруулбал, нийслэлийн Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд зарласан хуралдаан яллагдагчийн өмгөөлөгчөөс гаргасан хүсэлтийн дагуу 2024 оны тавдугаар сарын 20-ны өдөр хүртэл хойшилсон байна. Энэ хэргийг нэг сарын өмнө /2024.03.11/ шүүхэд шилжүүлсэн бөгөөд урьдчилсан хэлэлцүүлгээр мөрдөн шалгах ажиллагаа бүрэн хийсэн эсэхийг хэлэлцэх байв

Нээлттэй компани болохын давуу тал, хөрөнгийн зах зээлд үзүүлэх үр нөлөөг хэлэлцэв4 сар 12. 15:45

СЗХ, МҮХАҮТ хамтран “Нээлттэй компани болохын давуу тал, хөрөнгийн зах зээлд үзүүлэх үр нөлөө” уулзалт, хэлэлцүүлэг зохион байгууллаа.   Хэлэлцүүлгийн үеэр ТОП-100 компанийг хөрөнгийн зах зээлд хувьцаа, бонд гаргахад тулгарч буй асуудал, түүнийг шийдэх арга зам, нээлттэй компани болохын давуу тал, ач холбогдол, IPO хийх үйл явц, дараалал, компанийн засаглалын тогтолцоог үр дүнтэй хэрэгжүүлэх чиглэлээр мэдээлэл өгөв.   СЗХ-ны дарга Д.Баярсайхан хэлсэн үгэндээ “СЗХ, МҮХАҮТ хамтран ТОП-100 аж ахуйн нэгжийн хөрөнгийн зах зээл дэх оролцоог өсгөх хөтөлбөрийг өнгөрсөн онд баталсан. Компаниуд IPO хийх, бонд гаргахад тавих нөхцөл шаардлагыг багасгаж, үнэт цаас гаргахыг хялбаршуулах, оролцоог нь нэмж, холбогдох дүрэм, журамд зохих өөрчлөлт оруулан бодлогын чиг үүрэг бүхий ажлын хэсэг байгуулаад байна

Байгалийн баялгийг Үндэсний баялгийн сангаар дамжуулж, ард иргэдэд хүргэнэ4 сар 8. 14:34

Хаврын чуулган хаалтаа хийхээс өмнө заавал баталсан байх хуулийн жагсаалтад Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төсөл багтаж байна. Газрын хэвлийн баялгийн үр өгөөжийг одоо ба ирээдүй үеийн Монгол Улсын иргэн бүрд тэгш, шударга хүртээх зорилгоор Үндэсний баялгийн санг байгуулах, түүний төрөл, зориулалт, эх үүсвэрийг тодорхойлох, сангийн хөрөнгийн тогтвортой байдлыг хангах, үйл ажиллагааг тайлагнах болон хяналт тавихтай холбогдсон харилцааг зохицуулахад уг хуулийн гол үзэл санаа оршиж байгаа гэдгийг хууль санаачилагчид тодотгож байгаа юм

Өнгөрсөн 13 жилд барагдуулж чадаагүй “Олон-Овоот Гоулд” ХХК-аас авах төрийн байгууллагын ₮123 тэрбумын авлагыг барагдуулах ажил эхэлжээ4 сар 3. 17:19

Банк санхүүгийн салбар (Анод банк, Зоос банк, Хадгаламж банк, Хөгжлийн банк гэх зэрэг)-т төрийн байгууллагуудын авлага хуримтлагдаж, төлөгдөхгүй байгаа тухай асуудал нийгмийг цочроосон. Нийгмийн зүгээс шахаж, шаардсаны хүчинд зарим банкны хувьд энэ асуудлыг шийдвэрлэж чадсан сайн жишээ бий. Тухайлбал, Хөгжлийн банкнаас авлагаа барагдуулж, гадаад бондын төлбөрийг өөрийн эх үүсвэрээр барагдуулсан тухай Засгийн газраас олон нийтэд мэдээлэл өгч байсан билээ. Харин одоо Анод банк, Зоос банк болон Хадгаламж банканд холбогдох Төрийн байгууллагуудын авлагыг, өөрөөр хэлбэл татвар төлөгчдийн мөнгөн хөрөнгийг хэрхэн барагдуулж байгаа тухай ярилцлага авснаа хүргэе.   “Зээлдэгч Олон-Овоот Голд” (ООГ) ХХК-аас авах төрийн байгууллагуудын авлага буюу татвар төлөгчдийн мөнгөн дүн нь 123 тэрбум төгрөг ба энэ авлагыг нэгтгэж барагдуулахаар “Хадгаламж банк” ХХК дахь Банкны эрх хүлээн авагч (БЭХА)-аас ажиллаж байна

Хэзээ ч мартагдашгүй 48 цагийг Истанбулд өнгөрүүлээрэй3 сар 26. 14:52

Ази, Европыг дамнан оршиж, аль алиных нь өв соёлыг агуулсан Турк улс түүхийн дурсгалт зүйлс, байгалийн өвөрмөц тогтцоороо нэн баян. Дэлхийн хамгийн дур булаам хотуудын нэг болох Истанбул нь гайхалтай түүх, өвөрмөц хоол, урлаг соёлын орчин, дэлгүүр хэсэж худалдан авалт хийх олон боломжийг нэгэн зэрэг санал болгодогоороо онцлогтой

Б.Одонтунгалаг: Мөнгөө эрсдэлээс хамгаалж, ирээдүйгээ баталгаажуулах нь чухал3 сар 22. 9:46

Монголбанкны Олон нийтийн санхүүгийн боловсролын төвийн захирал Б.Одонтунгалагтай  хувь хүн болоод өрхийн санхүүгээ хэрхэн удирдаж сурах талаар ярилцлаа. -Монголчуудын санхүүгийн мэдлэг боловсрол ямар хэмжээнд байгаа талаар судалгаа бий юу. Ер нь хүмүүс эдийн засаг, санхүүгээ удирдах гэхээр ойлгоход хүнд хэцүү зүйл гээд байх шиг байдаг юм? -Дэлхийн банкнаас 2012 онд Монгол Улсын санхүүгийн салбар дахь бүтээгдэхүүн үйлчилгээний хүртээмж, харилцагчдын эрх ашгийг хамгаалж буй байдал болон тэдгээрийн эдийн засаг, санхүүгийн мэдлэг, боловсролын өнөөгийн байдлыг олон улсын түвшинтэй харьцуулсан судалгаа хийсэн

Хүүхдийн мөнгөн тэтгэмж олгох журамд нэмэлт өөрчлөлт орууллаа3 сар 20. 16:58

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Хүүхдийн мөнгөн тэтгэмж олгох журамд нэмэлт өөрчлөлт орууллаа.   Төрөлжсөн асрамжийн газарт амьдарч байгаа 14 хүртэлх насны хүүхэд бүрд асрамжийн газар нь данс нээлгэж, хүүхдийн мөнгийг банканд бүрэн хадгалуулна. Харин 14 ба түүнээс дээш насны хүүхэд бүрд хүүхдийн мөнгөний 80 хувийг банканд хадгалуулж, 20 хувийг хүүхэд өөрөө захиран зарцуулах зориулалт бүхий харилцах дансыг нээлгэх бөгөөд энэ данс нь цахим карттай байх юм.   Ингэснээр асрамжийн газарт байгаа хүүхдүүд хүүхдийн мөнгөний 20 хувийг картаар авч хичээлийн хэрэгсэл авах, секц дугуйланд хамрагдах зэргээр өөрийн хэрэгцээнд зарцуулах боломж бүрдэх аж

"Кибер халдлагад өртсөн иргэдийн хохирлыг барагдуулахаар хүний эмзэг, хувийн мэдээллийг алдсан байх тохиолдол бүрийг шалгана"3 сар 12. 14:33

Өнөөдөр Кибер Аюулгүй Байдлын Зөвлөл хуралдсантай холбогдуулан цахим халдлага зөрчлийн өнөөгийн нөхцөл байдал, түүний эсрэг авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, тулгамдаж буй асуудлын талаар Цахим Хөгжил, Харилцаа, Холбооны (ЦХХХ) сайд Н.Учрал мэдээлэл өглөө. Тэрбээр "Кибер аюулгүй байдлын хуультай болохоор Кибер Аюулгүй Байдлын Зөвлөлийн даргаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, дэд даргаар нь би ажилладаг. Өнөөдөр манай зөвлөл хуралдаж тодорхой шийдвэр гаргалаа. Манай улсад 2024 оны хоёрдугаар сарын байдлаар цахим орчинд 7,560 гэмт хэрэг бүртгэгдсэн.Үүний 83 хувийг нь кибер залилан эзэлдэг

У.Хүрэлсүх: Эмэгтэй ахлагч нарыг бүх талаар дэмжинэ3 сар 6. 15:01

 Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулж буй “Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын эмэгтэй ахлагч нарын анхдугаар чуулга уулзалт” Төрийн ордонд болж байна.   Чуулганаар төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын хөгжилд эмэгтэй ахлагч нарын манлайлал, оролцоо, ахлагч нарт тулгамдаж байгаа асуудал, шийдвэрлэх арга замыг ярилцаж, цаашдын бодлого, зорилтоо тодорхойлох юм. Мөн “Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын ахлагч нарын боловсрол, мэргэжил, нийгмийн байдал, ахлагчийн албаны шинэчлэл” төслийн үр дүн, “Ахлагчийн албыг хөгжүүлэх хөтөлбөр-2027” төслийг хэлэлцэнэ. Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Ухнаагийн Хүрэлсүх чуулганд оролцон, эх орон, төр, ард түмнийхээ аюулгүй байдлын төлөө эрчүүдтэй мөр зэрэгцэн хүчин зүтгэж буй эмэгтэй ахлагч нарт талархал илэрхийллээ

"Нийслэлийн хэмжээнд 70,000 гаруй иргэн орон сууцны захиалга өгч, төлбөрөө бүрэн, гэрээний дагуу төлсөн ч байрандаа орж чадаагүй"2 сар 29. 15:07

Орон сууц захиалагчдын мөнгөөр барилга барьсан компаниуд байруудыг давхардуулан зарж, иргэдийг хохироосон талаар “Байр захиалаад хохирсон иргэдийн холбоо”-ны тэргүүн Д.Санчир, тус холбооны гүйцэтгэх захирал н.Мөнх-Эрдэнэ “Монголын эрэгтэйчүүдийн хөгжлийн нийгэмлэг”-ийн ерөнхийлөгч Ж.Цогтсугар болон орон сууц захиалаад хохирсон иргэдийн төлөөлөл хамтарч мэдээлэл хийлээ. Хохирсон иргэдийг хууль ёсны дагуу төлөөлөх үүднээс шинэ холбоо байгуулсан талаар иргэн н.Мөнх-Эрдэнэ ярьсан юм.  Тэрбээр "Төлбөрөө бүрэн болон гэрээний дагуу төлсөн ч байрандаа орж чадаагүй иргэдийн тоо нэмэгдэж байна. Ийм иргэд нэгдээд хууль ёсны дагуу төлөөлөлтэй болох ёстой гэж шийдсэн учраас манай холбоог байгуулсан. Нэг байрыг олон хүнд давхардуулан зарж борлуулсан гэмт хэрэг газар авлаа. Барилгын компаниуд гэрээгээр халхавчлан залилан хийж байна. Байртай болохыг хүссэн иргэд мөнгө, санхүүгээр хохирдог, цаашлаад залуу гэр бүл салах, сэтгэл гутралд өртөх, амиа хорлох үзэгдэл газар авлаа

Метро бариулах эхний нээлттэй олон улсын тендерийг зарлав2 сар 29. 14:57

Улаанбаатар хотод метро барьж, байгуулах олон улсын нээлттэй тендер зарлалаа.   Энэ үеэр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар мэдээлэл өгөв. Тэрбээр “Бид ТЭЗҮ үндэслэж метроны чиглэлээ тодорхойлно. Галзуу лайвчин чиглэл тодорхойлно гэж байхгүй

"Чингис хаан" үндэсний музей гуравдугаар сарын 1-нээс эхлэн тав хоног иргэдэд үнэгүй үйлчилнэ2 сар 28. 16:00

Соёлын сайдын тушаалаар төрийн өмчийн бүх музей гуравдугаар сарын 1-5-нд иргэдэд үнэ төлбөргүйгээр үүдээ нээдэг. Тус өдрүүдэд Чингис хаан үндэсний музей ч мөн иргэдэд үнэгүй үйлчлэхээр болжээ. 2023 оны “Музейн нээлттэй өдрүүд”-ээр улсын хэмжээнд 174,512 хүн музей үзсэн тоо бий. Үүний 30% нь хүүхэд байсан аж.  Энэ үеэр нийслэл, орон нутаг дахь бүх музейн ачаалал хэт ихсэж, үзмэрийн хадгалалт, хамгаалалт алдагдах эрсдэл тулгардаг



Шинэ мэдээ

НӨАТ-ын сугалааны тохирол маргааш болно5 цаг 59 минутын өмнө"Оюутан цагдаа" хөтөлбөрт 150 оюутан хамрагджээ5 цаг 59 минутын өмнөРаисиг нас барсанд "эмгэнэж", салют буудуулав6 цагийн өмнөАвстрали, Шинэ Зеланд улсууд Шинэ Каледониос иргэдээ татан авна6 цаг 1 минутын өмнөНэгэн тэрбумтан төгсөгч тус бүрт 1000 доллар бэлэглэжээ6 цаг 2 минутын өмнө"Нейралинк"-ийн чипийг хоёр дахь өвчтөнд суулгахыг зөвшөөрчээ6 цаг 3 минутын өмнөАрне Слот "Ливерпүүл"-ийг дасгалжуулна6 цаг 4 минутын өмнөМонгол Улс, Швейцарын Холбооны Улс хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ой маргааш тохионо6 цаг 5 минутын өмнө“Улаанбаатар хотын тогтвортой авто зам, тээвэр” төслийн дунд хугацааны үнэлгээг хийнэ6 цаг 5 минутын өмнө“Хамтдаа уншицгаая” төслийн хүрээнд 1000 ном хандивлав6 цаг 13 минутын өмнөТ.Доржханд: ХҮН намаас нэр дэвших 78 төлөөлөгчөө сонголоо5 сар 20. 17:16Хүүхдийн хорт хавдрын эмчилгээнд нэн шаардлагатай Данийн 30 гаруй нэр төрлийн эмийг Монголд үнэгүй нийлүүлнэ5 сар 20. 17:15
© 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.