Дүүргийн нэгдсэн эмнэлэг, өрхийн эрүүл мэндийн төвүүдэд тулгамдаж буй асуудлуудыг хэлэлцэв


3-р сарын 28
17 цаг 45 минут

 УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны санаачлагаар Эрүүл мэндийн яам, Нийслэлийн эрүүл мэндийн газартай хамтран Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн нэгдсэн эмнэлэг, эрүүл мэндийн төв болон өрхийн эрүүл мэндийн төвийн төлөөллүүд өнөөдөр салбарын тулгамдсан асуудал, гарц шийдлийг нээлттэй хэлэлцэв.

 

УИХ-ын гишүүн М.Оюунчимэг хэлэлцүүлгийг нээж хэлэхдээ, эрүүл мэндийн анхан шатны тусламж, үйлчилгээг иргэдэд хамгийн ойроос хүргэхэд нэн түрүүнд тулгамдаж буй асуудлууд болон төрөөс хэрэгжүүлэх шаардлагатай зохицуулалтуудын талаар ярилцаж, эмч, эмнэлгийн ажилтнуудын цалин хангамжийг сайжруулах, улмаар эрүүл мэндийн үйлчилгээний чанар хүртээмжийг нэмэгдүүлэхийн тулд санал шийдлийг хамтдаа тодорхойлох нь энэ удаагийн хэлэлцүүлгийн зорилго хэмээн онцолсон юм. 

 

Эрүүл мэндийн сайд С.Чинзориг, эрүүл мэндийн салбарын бүтэц, тогтолцоо, холбогдох эрх зүйн шинэчлэлийн хүрээнд хэрэгжүүлж буй ажлуудаас танилцуулахын сацуу нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг зохион байгуулах, санхүүжүүлэх, хяналт тавих чиглэлээр авч буй арга хэмжээг дурдлаа. Хэлэлцүүлэгт оролцож буй дүүргийн нэгдсэн эмнэлэг болон хороодын өрхийн эрүүл мэндийн төвийн төлөөллүүдээс даатгалын сангийн санхүүжилтийн хүрээнд хэд хэдэн асуудлыг дэвшүүлснээс гадна зарим өрхийн эрүүл мэндийн төвүүдийн ачаалал, эм, эмнэлгийн хэрэгслийн хангамж, хүртээмж болон үйлчилгээний чанар, стандартын хүрээнд холбогдох саналуудыг уламжлав.

 

Оролцогчдын тавьсан асуултад Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын дарга Л.Бямбасүрэн, Нийслэлийн эрүүл мэндийн газрын дарга П.Эрхэмбулган нар хариулт өгсөн юм.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

АРХАНГАЙ: Сүү, сүүн бүтээгдэхүүн, жимс, жимсгэний хэрэглээ маш хангалтгүй гарчээ4 сар 26. 15:09Г.Отгонтамир: Галт тэрэгтэй мөргөлдсөн автомашин шатахуун ачаагүй нь тогтоогдсон4 сар 26. 15:03ИБУИНХУ-аас англи хэлний хөтөлбөрт зориулж 10 сая фунтын дэмжлэг үзүүлэхээ илэрхийлэв4 сар 26. 15:01"Сонгууль хаяанд ирлээ. Сонгогчдын санал өгөх хуудас ойлгомжтой байх шаардлагыг СЕХ-нд хүргүүлж байна"4 сар 26. 15:00Дайныг эсэргүүцсэн хэргээр хүүхдэд анх удаа ял оноов4 сар 26. 14:57Соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих хуулийн төслийн анхны хэлэлцүүлэг болж байна4 сар 26. 14:55"Монголд коммунист дарангуйлал амь бөхтэй байна"4 сар 26. 14:54"Монгол Улс нүүрсхүчлийн хийн ялгаруулалт, агаарын бохирдлоо бууруулахад Их Британийн компаниуд хөрөнгө оруулахад бэлэн"4 сар 26. 14:53С.Одонтуяа: Хүмүүс өдөр бүр угаартаж амиа алдаж байхад ХЭҮК таг дуугүй сууж байна4 сар 26. 14:52Дэлхийн оюуны өмчийн өдөр тохиож байна4 сар 26. 14:50EMUI 14 үйлдлийн системтэй Huawei nova 12 Series худалдаанд гарлаа4 сар 25. 14:03Бэлэн гоймон импортлогч болон худалдаалдаг газруудад шалгалт хийж, зарим бүтээгдэхүүнийг шинжилгээнд өгчээ4 сар 25. 14:02
© 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.