С.Одонтуяа: Хүмүүс өдөр бүр угаартаж амиа алдаж байхад ХЭҮК таг дуугүй сууж байна


4-р сарын 26
14 цаг 52 минут

С.Одонтуяа: Хүмүүс өдөр бүр угаартаж амиа алдаж байхад ХЭҮК таг дуугүй сууж байна

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 23 дахь илтгэлийг хэлэлцэж байна. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт тавьж, хариулт авч байна.

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ:

-Гэр бүлд хүчирхийлэл маш ихээр гарч байна, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрх асар ихээр зөрчигдөж байна.  Зохион байгуулж байгаа ажил харагдахгүй юм. Гэр бүл дэх хүчирхийллийг бууруулах, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрх ашгийг хамгаалах тал дээр бодож төлөвлөж байгаа ажил байна уу?

Хүний эрхийн үндэсний комисс:

-Хүүхдийн эрхийн зөрчил,  гэр бүлийн хүчирхийлэл улам нэмэгдэх чиг хандлагатай байна. Эрт шатанд урьдчилсан сэргийлэх нь чухал байгаа. Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх алба энэ чиг үргийг хэрэгжүүлдэг учраас ХЭҮК хамтран ажиллаж байна.  Мөн хууль хяналтын байгууллагынхны хүний эрхийн боловсролыг дээшлүүлэх, анхан шатанд ажиллаж байгаа нйгмийн ажилтан, хамтарсан багийн гишүүдийг чадавхижуулах чиглэлээр хамтран ажиллаж байгаа.

УИХ-ын гишүүн Б.Бейсейн:

-Монголд аж төрөн амьдарч байгаа казак , тувачууд байна. Эх хэлээ сурч байж үндсэн хэлээ сурах ёстой. Гэтэл нэгдүгээр ангиасаа монгол хэл, казак хэл, ангил хэл үзэж эхэлдэг. Аль ч үгүй болж байна.

Иргэдийн сонгох сонгогдох эрх зөрчигдөж байна. Аль ч нам гарсан төрийн албанд хууль зөрчин халаа сэлгээ хийдэг асуудал зогсохгүй байна.

Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын Засаг даргыг улстөржиж ажлаас халсан. Дээд шүүхийн шийдвэр гарсан ч Засаг даргыг эргэн томилохгүй байна.  Дээд шүүхээс давсан эрх мэдэлтэй албан тушаалтнууд бий болсон байна. Сонгосон ард иргэдийн эрх зөрчигдөж байна. Шийдвэртэй санал оруулахгүй бол улсын хэмжээнд энэ мэтчлэнгээр сонгогчдын эрх зөрчигдөж байна. Ийм асуудал дээр ХЭҮК судалгаа хийж үзсэн үү. Баян-Өлгий аймгийн Баянуур сумын  Засаг даргыг томилохгүй байгаа. Толбо сумын Засаг дарга хоёр жил заргалдаж байж томилогдсон.

Хүний эрхийн үндэсний комиссын дарга Д.Сүнжид:

-Хос хэлний боловсролын сурах бичиг, хөтөлбөр, багшийн асуудлыг шийдэх шаардлага байгаа.

Томилгооны тухайд Төрийн албаны зөвлөл хяналт хийж хэрэгжүүлдэг. Шүүхийн шийдвэр гарсан бол хэрэгжих ёстой. Төрийн албаны зөвлөл шууд хариуцдаг чиг үүргийнхээ хүрээнд хяналт тавьж ажиллана.

УИХ-ын гишүүн Д.Ганбат:

-Хүүхдийн цусанд хар тугалга илрээд эхэлсэн. Иргэд 300, 400 мянгаараа дайжаад гарлаа. Судалгаагаар 70 хувь нь гадаадад гарахад бэлэн гэж хариулж байна. Ардчилсан оронд албан тушаалтнууд нь хариуцлага хүлээгээд огцордог. Иргэд цөхөрч байна, виз гарвал гадагшаа явна л гэж байна.

Хүний эрхийн үндэсний комиссын дарга Д.Сүнжид:

-Амьдралын чанар сайжрах ёстой. Хүүхдээ бүрэн дүүрэн хамгаалж чадахгүй байна. Ямар чиглэлээр арга хэмжээ авах ёстой вэ гэдэг дээр зөвлөмжөө өгдөг. Ядууралгүй, ажилгүйдэл бага нөхцөлд хөгжинө.

УИХ-ын гишүүн Д.Ганбат:

-Хариулт хангалтгүй байна. Боловсрол хүнд байна, дэлхийгээс 5-6 жилээр хоцорсон байгааг анхаарах хэрэгтэй. Уул уурхайгаас орж байгаа баялаг баахан авлигачдын гарт ордог. Бүгд улс төрийн хамгаалалтад орох гэсэн хүмүүсийн тоглоом болж эхэлж байна. Цаашдаа дарангуйлал руу явж байна.

УИХ-ын дэд дарга С.Одонтуяа:

-ХЭҮК дүр эсгэсэн юм руу яваад орчихлоо. Ямар ч асуудал шийддэггүй, оршуулган дээр байгаа юм шиг. Ард түмнийхээ талд зогсооч ээ, хүний эрхийн манаач байгаач ээ. Зоригтой шүгэл үлээгээч ээ гэж томилсон. Илтгэлийн 80 хувь нь зовлон тоочсон байна. Та нартай наргүй ард түмэн бүгд мэдэж байгаа. Хүний эрх, хүүхдийн эрх зөрчигдөөд байна, бид ийм ажил хийх гэтэл ийм бэрхшээл тулгарлаа гэдэг юм алга. Ийм хууль санаачлаач ээ гэж орж ирсэн хүн байхгүй. Маш том эрх мэдэлтэй байгууллага, 80 гаруй хүнтэй байгууллага. Татвар төлөгчдөөс цалинжиж байгаа. Та нар өнгөрсөн хугацаанд ямар дээд албан тушаалтанд хариуцлага тооцсон юм. Хүмүүс нь өдөр бүр угаартаж амиа алдаж байдаг, таг дуугай. Хүүхдүүд хүчирхийлэлд өртөж байхад таг дуугүй.  Гэтэл ажлын биелэлтээ 80 хувьтай гэж гаргаж байгаа. Ард иргэд эрхээ хамгаалуулаад сайхан болж байгаа юм байгаа юм уу.

Бүх бүлгээр нь үзлээ. Комиссоороо хуралдаад ийм чиглэлээр тайлангаа тавъя гээд тавьж байгаа. Индекс нь буураад байгаа шударга шүүхээр шүүлгэх эрх, тайван жагсаал цуглаан хийх асуудлаар тайлан алга.

Хүний эрхийн үндэсний комиссын дарга Д.Сүнжид:

-26 шаардлага, 61 зөвлөмж хүргүүлсэн. Өөрийнхөө хүсэлтээр огцорсон нэг байгаа.

Сүүлийн гурван жилээр авч үзэх юм бол УИХын Тамгын газар, Ерөнхий сайд, Засгийн газар, Цагдаагийн ерөнхий газар, прокурорт шаардлага зөвлөмж хүргүүлсэн.

УИХ-ын чуулганы үдээс өмнөх хуралдааныг завсарлуулаад байна. Үдээс хойших хуралдаан 14.00 цагаас үргэлжилнэ. 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

“Улаанбаатар” олон улсын медиа урлагийн наадмыг 9 дэх жилдээ зохион байгуулна4 цаг 35 минутын өмнөСЕХ-нд сонгогчид олноороо шилжсэн мэдээлэл ирээгүй4 цаг 37 минутын өмнө“Хөх дэгд” хотхонд байрны урьдчилгаа өгч, залилуулсан хохирогчид долоо дахь хоногтоо өлсгөлөн зарлаж байна4 цаг 37 минутын өмнө3х3: Монголын шигшээ IV байрт орж, "Парис 2024"-оос мултрав4 цаг 40 минутын өмнө“Хөсөг трейд”, “Сүү”, “Монгол нэхмэл”-ийн үнэт цаасны ханш хамгийн их өсжээ4 цаг 42 минутын өмнөГадаад дахь монголчууд ирэх сарын 20-23-нд санал өгнө4 цаг 44 минутын өмнөТ.Төгөлдөр: Бүртгэлийн байгууллага иргэний шилжилт хөдөлгөөний зорилгыг тодорхойлох боломжгүй. Үүнд зориулсан судалгаа хийгээгүй4 цаг 45 минутын өмнөДайны сүүдэр туссан "Улаан өндөгний баяр"4 цаг 46 минутын өмнөАвстралийн Худалдааны танхим Баялгийн сан дээр хамтран ажиллахаа илэрхийллээ4 цаг 48 минутын өмнөҮ.Оюунзул: Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд 4-5 дахин их мод тарьж ургуулах болсон4 цаг 49 минутын өмнөП.ГАЛИНДЭВ: СОНГУУЛЬ ШУДАРГА БОЛОХ ЭСЭХЭД ХАРИУЛТ ӨГӨХ ХҮН АЛГА5 сар 3. 19:45ТҮК-ийнхний шинэ төхөөрөмж тоосыг сорж дийлэхгүй байна гэв5 сар 3. 14:56
© 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.