Дайныг эсэргүүцсэн хэргээр хүүхдэд анх удаа ял оноов


4-р сарын 26
14 цаг 57 минут

Сибирийн Чита хотын нэгэн өсвөр насны охин дайныг эсэргүүцсэн хэргээр 3.5 жилийн хорих ял сонсчээ. Тодруулбал, түүнийг дайны эсрэг граффити бичиж, цахим хаяг хөтөлсөн хэргээр буруутгасан байна. Энэ нь насанд хүрээгүй хүүхэд дайны эсрэг үзэл бодлоосоо болж шоронд хоригдож буй анхны тохиолдол юм.

17 настай Любовь Лизунова нь 19 настай Александр Снежков, 23 настай Владислав Вишневский нарын хамт 2022 оны аравдугаар сард саатуулагджээ. Лизунова тухайн үед 15 настай байсан гэсэн үг.

Лизунова, Снежков нарыг “Росфинмониторинг” байгууллагаас алан хядагчид болон хэт даврагчдын бүртгэлд оруулсан. Ингэснээр шүүхийн шийдвэргүйгээр тэдний дансыг царцаах боломжтой болдог аж.

Шүүх байгууллага Пүрэв гаригт Лизуноваг хоёр зүйл ангиар буруутган, залуучуудын хорих төвд 3.5 жил хоригдох ял оноожээ. Мөн түүний интернэт ашиглах эрхийг гурван жилээр хассан байна. Харин Снежковыг гурван зүйл ангиар буруутгаж, зургаан жилийн хорих ял оноожээ. Вишневскийг хэт даврах, эвдэн сүйтгэх үйл ажиллагаанд тусалсан хэргээр 1.5 жил хорих болсон байна.

Эх сурвалж: MOSCOW TIMES

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

“Улаанбаатар” олон улсын медиа урлагийн наадмыг 9 дэх жилдээ зохион байгуулна5 сар 6. 15:26СЕХ-нд сонгогчид олноороо шилжсэн мэдээлэл ирээгүй5 сар 6. 15:25“Хөх дэгд” хотхонд байрны урьдчилгаа өгч, залилуулсан хохирогчид долоо дахь хоногтоо өлсгөлөн зарлаж байна5 сар 6. 15:243х3: Монголын шигшээ IV байрт орж, "Парис 2024"-оос мултрав5 сар 6. 15:21“Хөсөг трейд”, “Сүү”, “Монгол нэхмэл”-ийн үнэт цаасны ханш хамгийн их өсжээ5 сар 6. 15:19Гадаад дахь монголчууд ирэх сарын 20-23-нд санал өгнө5 сар 6. 15:17Т.Төгөлдөр: Бүртгэлийн байгууллага иргэний шилжилт хөдөлгөөний зорилгыг тодорхойлох боломжгүй. Үүнд зориулсан судалгаа хийгээгүй5 сар 6. 15:17Дайны сүүдэр туссан "Улаан өндөгний баяр"5 сар 6. 15:16Австралийн Худалдааны танхим Баялгийн сан дээр хамтран ажиллахаа илэрхийллээ5 сар 6. 15:14Ү.Оюунзул: Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд 4-5 дахин их мод тарьж ургуулах болсон5 сар 6. 15:12П.ГАЛИНДЭВ: СОНГУУЛЬ ШУДАРГА БОЛОХ ЭСЭХЭД ХАРИУЛТ ӨГӨХ ХҮН АЛГА5 сар 3. 19:45ТҮК-ийнхний шинэ төхөөрөмж тоосыг сорж дийлэхгүй байна гэв5 сар 3. 14:56
© 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.