Б.Түвшинтөгс: Төр эдийн засагт хэт их давамгайлснаар хувийн секторуудыг шахан гаргах үзэгдэл гарсан


3-р сарын 28
15 цаг 56 минут

Өнгөрсөн арван жилийн төсвийн үрэлгэн бодлого макро эдийн засагт хэрхэн нөлөөлсөн талаарх судалгааны үр дүнг Эдийн засгийн судалгаа, эрдэм шинжилгээний хүрээлэнгийн захирал Б.Түвшинтөгс өнөөдөр танилцуулав.

Тэрбээр 2010 онд батлагдсан "Төсвийн тэнцвэртэй байдлын тухай хууль"-ийн хэрэгжилт, үр дүнд судалгаа хийжээ. Судалгаа нь төсвийн тусгай шаардлагуудыг анх баталснаас нь өөрчлөх замаар хэрхэн төсвийн хэт үрэлгэн бодлого явуулсныг тайлбарлахаар зорьсон аж. 

2010 онд баталсан "Төсвийн тэнцвэртэй байдлын тухай хууль"-д доорх дөрвөн дүрмийг баталсан байна. Үүнд: 

  1.  Төсвийн орлогыг тэнцвэржүүлсэн журмаар тооцдог байх (гол түүхий эдийн сүүлийн 20 жилийн дундаж үнэ болон ирэх жилийн үнийн таамаглалыг ашиглана)
  2. Төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл нь ДНБ-ий хоёр хувиас илүүгүй алдагдалтай байх
  3. Төсвийн зарлагын өсөлт тухайн жилийн эрдэс баялгийн бус ДНБ-ий өсөлт болон сүүлийн 12 жилийн эрдэс баялгийн бус ДНБ-ий өсөлтийн дунджийн аль ихээс хэтрэхгүй байх
  4. Засгийн газрын өрийн өнөөгийн үнэ цэн ДНБ-ий 40 хувиас бага байх

Тус хуулийг анх баталснаас хойш 13 удаа төсөвт тодотгол хийж, тодорхой заалтуудын хэрэгжилтийг нийт 10 удаа дараа хойшлуулснаар төсвийн хэт үрэлгэн бодлого хэрэгжүүлсэн хэмээн тайлбарлав. 

Тэрбээр "Бид дээрх дөрвөн дүрмийг баримталж төсвийн тогтвортой байдлыг хэрэгжүүлэх гэж оролдож байна. Энэ дүрмийг базаад үзвэл Чили улсын хуультай адилхан байгаа. Үүнийг арван жил баримталсан учраас дүгнэлт хийх шаардлагатай болсон.  

Сонгуулийн жилүүдэд төсвийн зарлага өсөж байгааг судалгаанаас ажигласан. 

Дээрх дөрвөн дүрэмд батлагдсан төсвийн алдагдал болон Засгийн газрын өрийн хязгаарыг удаа дараа өөрчилж, хязгаарын хэрэгжиж эхлэх хугацааг хойшлуулсаар ирсэн бөгөөд хамгийн сүүлд 2021 онд төсөвт тодотгол хийгдсэн. 2010 онд Засгийн газрын өр ДНБ-ий харьцаа 40 хувьтай байна гэж заасан. Гэтэл тэр үзэл баримтлалаас ухарч Засгийн газрууд их хэмжээний өр тавьсан.

Засгийн газар орлогоо хэт өндөр тавьснаар төсвийн зардлаа санхүүжүүлдэг. Орлого нэмэгдүүлэхийн тулд нүүрс, зэсийн экспортыг хэт өөдрөг төсөөлдөг. Орлого өндөр байвал зарлага дагаад нэмэгддэг. 

зураг
 
Ерөнхийдөө сүүлийн арван жилийн Засгийн газрууд төсвийн зарлага, орлогоо өсгөх сонирхолтой болсон. Экспортын тоо хэмжээг хэт өөдрөг төсөөлж төсвөө тооцоолдог. Алдагдал ямар байх нь хамаагүй. Үүнийг төсвийн хэт үрэлгэн бодлого гээд байгаа юм. 

Тэгэхээр төсвийн хэт үрэлгэн бодлого хэрэгжүүлснээр дөрвөн үр дагавар учирсан. Үүнд: 

  1. 2015 оноос хойш Засгийн газрын нэрлэсэн өр хоёр дахин өссөн. 2015 онд 15 хүрэхгүй тэрбум төгрөг байсан бол өнөөдөр 30 гаруй тэрбум төгрөгийн өртэй болсон. Тэгэхээр манай улс өрд өртөмтгий болж байна. 
  2. 2012 оноос хойш 8.2 их наяд төгрөгийг зээлийн үйлчилгээний төлбөрт төлсөн. Дээрх мөнгө ямар ч үр ашиггүй зарцуулагдсан гэсэн үг. 
  3. Засгийн газар зарлагаа нөхөхийн төлд гадаадаас зээл авсан. Энэ нь ирээдүйд төсөвт учрах дарамт өндөр юм. 
  4. Манай улсын эдийн засагт төр хэт том үүрэг гүйцэтгэж байна. 
зураг
 
2016, 2017, 2019, 2020, 2021 онд анх батлагдсан төсвөөс нийт зарлага нь давсан үзүүлэлттэй байна.
зураг
 

Эдийн засагт төр давамгайлбал хувийн секторууд шахагддаг. Ингэснээр төсвийн зардал өсдөг. Хувийн ААН-үүд хийх ёстой зүйлийг төр хийж байгаа нь шахан гаргах үзэгдэл юм. Жишээлбэл, нийслэл таксины компанитай байсан. Энэ бүхний цаана ашиг сонирхол байсан гэж хэлж болно" хэмээн ярилаа.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

АРХАНГАЙ: Сүү, сүүн бүтээгдэхүүн, жимс, жимсгэний хэрэглээ маш хангалтгүй гарчээ4 сар 26. 15:09Г.Отгонтамир: Галт тэрэгтэй мөргөлдсөн автомашин шатахуун ачаагүй нь тогтоогдсон4 сар 26. 15:03ИБУИНХУ-аас англи хэлний хөтөлбөрт зориулж 10 сая фунтын дэмжлэг үзүүлэхээ илэрхийлэв4 сар 26. 15:01"Сонгууль хаяанд ирлээ. Сонгогчдын санал өгөх хуудас ойлгомжтой байх шаардлагыг СЕХ-нд хүргүүлж байна"4 сар 26. 15:00Дайныг эсэргүүцсэн хэргээр хүүхдэд анх удаа ял оноов4 сар 26. 14:57Соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих хуулийн төслийн анхны хэлэлцүүлэг болж байна4 сар 26. 14:55"Монголд коммунист дарангуйлал амь бөхтэй байна"4 сар 26. 14:54"Монгол Улс нүүрсхүчлийн хийн ялгаруулалт, агаарын бохирдлоо бууруулахад Их Британийн компаниуд хөрөнгө оруулахад бэлэн"4 сар 26. 14:53С.Одонтуяа: Хүмүүс өдөр бүр угаартаж амиа алдаж байхад ХЭҮК таг дуугүй сууж байна4 сар 26. 14:52Дэлхийн оюуны өмчийн өдөр тохиож байна4 сар 26. 14:50EMUI 14 үйлдлийн системтэй Huawei nova 12 Series худалдаанд гарлаа4 сар 25. 14:03Бэлэн гоймон импортлогч болон худалдаалдаг газруудад шалгалт хийж, зарим бүтээгдэхүүнийг шинжилгээнд өгчээ4 сар 25. 14:02
© 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.