Эрүүл мэндийн сайд С.Чинзориг Хэнтий аймагт ажиллаж байна


2-р сарын 1
10 цаг 11 минут

Эрүүл мэндийн сайд С.Чинзориг орон нутгийн анхны томилолтоо Хэнтий аймгаас эхэлжээ. Тэрбээр тус аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүдийн хамт Нэгдсэн эмнэлэг, сумдын ЭМТ, Өрхийн эмнэлэг, хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагын төлөөлөл 200 орчим хүн оролцсон “Эрүүл мэндийн салбарын шинэчлэл” уулзалтад оролцсон байна.

Сайд С.Чинзориг эрүүл мэндийн салбарт ойрын хугацаанд хийж хэрэгжүүлэхээр төлөвлөж буй ажлуудаа танилцуулж, эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийн саналыг сонсож тулгамдсан асуудлынх нь талаар ярилцжээ. 

Тэрбээр 2023 онд эрүүл мэндийн салбарын хууль эрх зүйн орчинг боловсронгуй болгох,   иргэдийн эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх хөтөлбөр хэрэгжүүлэх, эрүүл мэндийн салбарт хэрэгжүүлж буй гүйцэтгэлийн санхүүжилтийг боловсронгуй болгоход шаардлагатай зарим тохируулгыг хийх, эмч, эмнэлгийн ажилтны цалин хөлсийг нэмэгдүүлэх зэрэг чиглэлийг түлхүү барьж ажиллахаар төлөвлөснөө танилцуулсан байна. 

Гурав дахь шатлалын эмнэлгүүдэд хэрэгжүүлж эхлээд буй гүйцэтгэлийн санхүүжилтийн тогтолцоо хөдөөгийн сумдад ялангуяа 2500-гаас цөөн хүн амтай газарт хүндрэлтэй тусаж, санхүүжилтийн шаардлага шалгуурыг хангахгүй байна. Энэ бүгдийг эргэн харж зарим нэг шаардлагатай тохируулгыг хийх үүднээс өнгөрсөн оны 11, 12 дугаар сарын сум, өрхийн ЭМТ-үүдийн нэг иргэнээр тооцсон санхүүжилтийн үлдэгдэл 20 хувийг шалгуур тооцолгүй олгох шийдвэрийг ЭМДҮЗ-өөс  гаргасан. 

Мөн ЭМТ-үүд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэх гэрээг орон нутгийн Засаг даргатай, санхүүжилт авах гэрээг ЭМДЕГ-тай хийдэг нь хэр оновчтой вэ гэдгийг ч харах ёстой. Гэхдээ анхан шатны эрүүл мэндийн байгууллагууд батлагдсан төсвийг 100 хувь авахын тулд үзүүлэх үйлчилгээнийхээ чанар, хүртээмжийг дээшлүүлэхэд анхаарч, сэтгэлгээний хандлагаа өөрчлөх ёстой гэдгийг сайд онцолсон байна. 

Сайдын мэдээллийн дараа уулзалтад оролцогчид салбарын үйл ажиллагаатай холбоотой тулгамдаж буй асуудлуудаар саналаа хэлсэн бөгөөд саналуудын дийлэнх нь эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийн цалин хөлс, нийгмийн хамгаалалтай холбоотой байв хэмээн ЭМЯ-наас мэдээлэв.  

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

АРХАНГАЙ: Сүү, сүүн бүтээгдэхүүн, жимс, жимсгэний хэрэглээ маш хангалтгүй гарчээ4 сар 26. 15:09Г.Отгонтамир: Галт тэрэгтэй мөргөлдсөн автомашин шатахуун ачаагүй нь тогтоогдсон4 сар 26. 15:03ИБУИНХУ-аас англи хэлний хөтөлбөрт зориулж 10 сая фунтын дэмжлэг үзүүлэхээ илэрхийлэв4 сар 26. 15:01"Сонгууль хаяанд ирлээ. Сонгогчдын санал өгөх хуудас ойлгомжтой байх шаардлагыг СЕХ-нд хүргүүлж байна"4 сар 26. 15:00Дайныг эсэргүүцсэн хэргээр хүүхдэд анх удаа ял оноов4 сар 26. 14:57Соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих хуулийн төслийн анхны хэлэлцүүлэг болж байна4 сар 26. 14:55"Монголд коммунист дарангуйлал амь бөхтэй байна"4 сар 26. 14:54"Монгол Улс нүүрсхүчлийн хийн ялгаруулалт, агаарын бохирдлоо бууруулахад Их Британийн компаниуд хөрөнгө оруулахад бэлэн"4 сар 26. 14:53С.Одонтуяа: Хүмүүс өдөр бүр угаартаж амиа алдаж байхад ХЭҮК таг дуугүй сууж байна4 сар 26. 14:52Дэлхийн оюуны өмчийн өдөр тохиож байна4 сар 26. 14:50EMUI 14 үйлдлийн системтэй Huawei nova 12 Series худалдаанд гарлаа4 сар 25. 14:03Бэлэн гоймон импортлогч болон худалдаалдаг газруудад шалгалт хийж, зарим бүтээгдэхүүнийг шинжилгээнд өгчээ4 сар 25. 14:02
© 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.