2023 оны хамгийн эхний технологийн шинэчлэлийг танилцуулах “Samsung Galaxy Unpacked”-г Монголд шууд дамжуулна


1-р сарын 31
10 цаг 58 минут

Самсунг Электроникс компаниас жил бүрийн салхийг хагалан зохион байгуулдаг Galaxy Unpacked арга хэмжээний тов албан ёсоор зарлагдлаа. Дэлхий нийтээрээ хоног тоолон хүлээдэг энэхүү технологийн инновацын танилцуулга 2023.02.02-ны 02:00 цагт Samsung-н албан ёсны Facebook хуудсаар Монгол орчуулгатайгаар шууд дамжуулагдахаар болжээ.

зураг
 

Инновацын тод жишээ болсон гар утасны технологи улам хөгжиж, хүмүүсийн өдөр тутмын амьдралын гол цөм болсоор байна. Нэгэн цагт зөвхөн хүмүүс хоорондын холбоо харилцааг зохицуулахад ашиглагддаг байсан гар утас нь одоо бол таныг хөгжөөх, оюуны цангааг тайлах, дурсамж бүтээх, аз жаргалаа бусадтай хуваалцах, бүтээлч байдлаа хөгжүүлэх, ажлаа гүйцэтгэх, эрүүл мэндээ хянах зэрэг бүхий л үйлдлийг хийдэг болжээ. Ийнхүү хүмүүний амьдрал алганд багтах технологитой салшгүй холбоотой болсон тул найдвартай, итгэлтэйг нь авахыг хүсэхгүй хэн байх билээ.

Үүний зэрэгцээ уур амьсгалын өөрчлөлтийн хүндхэн сорилтууд биднийг сонголтоо дахин тунгаан бодоход хүргээд байна. Бидэнд хүртээмжтэй, тогтвортой ирээдүйн төлөө чиглэсэн илүү сайхан дэлхийг бүтээх үүрэг хариуцлага бий. Самсунг ч үүнийг алсын хараагаа болгон Galaxy S цувралаараа дамжуулан хэрэгжүүлж байна.

СТАНДАРТЫГ ШИНЭЧЛЭН ТОГТООХ НЬ

Залгамжлан ирсэн инновацын хүч чадлаа энэ жил тэд хоёр дахин нэмж буйгаа зарлаад байна. Galaxy-н түүхэн дэх хамгийн хүчирхэг камерын системийг бид нээлтийн үеэр үзэх боломжтой ажээ. Мэргэжлийн түвшний камер нь жил бүр илүү ухаалаг болсоор ямар ч орчинд өндөр чанартай гэрэл зураг дарах, бичлэг хийх боломжийг олгож байна.

“Galaxy S” цувралын хамгийн онцлох хүчирхэг загвар бол гар утасны гүйцэтгэл, чанарыг дахин тодорхойлсон “Galaxy S Ultra” юм. Алдарт “Galaxy Note”-ийн S Pen-ийг “Ultra” загварт нэгтгэснээр “Galaxy”-ийн хоёр тэргүүлэгч инновацын хүч чадал нэг гар утсанд цогцлоод байсан билээ. Харин тун удахгүй энэхүү хүчирхэг төхөөрөмж нь бидэнд илүү юуг санал болгохыг гэрчлэх л үлдлээ.

зураг
 

ӨВЛҮҮЛЭН ҮЛДЭЭХ ИННОВАЦ

Үзүүлэлт гэдэг зөвхөн хүч чадлаар тодорхойлогдохгүй. Байгаль орчинд үзүүлэх хор нөлөөллийг багасгаж буй инновацаар мөн тодорхойлогдоно. Үүний тулд Самсунг байгаль орчны төлөөх шинэ стратегийн бодлого гаргаж үүнийхээ хүрээнд бүтээгдэхүүнийхээ амьдралын мөчлөгийн үе шат бүрийг байгальд ээлтэй байлгах дээр ач холбогдол өгөн ажиллаж байна. Ингэснээр уур амьсгалын өөрчлөлттэй тууштай тэмцэж буй байгууллагуудтай хамтарч, дахин боловсруулсан материалыг илүү олон эд ангидаа ашиглан, салбартаа шинэ жишгийг тогтоож буйгаа нээлтийн үеэр зарлах аж.

Тиймээс Самсунг Электроникс компани 2-р сарын 2-нд болох “Galaxy Unpacked” нээлтийн арга хэмжээгээрээ инновац болон тогтвортой байдлыг хослуулж, хэрхэн дээд зэргийн бүтээгдэхүүн зохион бүтээж болохыг харуулах болно. Ирээдүйг шинээр тодорхойлох “Samsung Galaxy”-ийн шилдэг бүтээгдэхүүнүүдтэй танилцах гайхамшигт шөнө айсуй.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

АРХАНГАЙ: Сүү, сүүн бүтээгдэхүүн, жимс, жимсгэний хэрэглээ маш хангалтгүй гарчээ4 сар 26. 15:09Г.Отгонтамир: Галт тэрэгтэй мөргөлдсөн автомашин шатахуун ачаагүй нь тогтоогдсон4 сар 26. 15:03ИБУИНХУ-аас англи хэлний хөтөлбөрт зориулж 10 сая фунтын дэмжлэг үзүүлэхээ илэрхийлэв4 сар 26. 15:01"Сонгууль хаяанд ирлээ. Сонгогчдын санал өгөх хуудас ойлгомжтой байх шаардлагыг СЕХ-нд хүргүүлж байна"4 сар 26. 15:00Дайныг эсэргүүцсэн хэргээр хүүхдэд анх удаа ял оноов4 сар 26. 14:57Соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих хуулийн төслийн анхны хэлэлцүүлэг болж байна4 сар 26. 14:55"Монголд коммунист дарангуйлал амь бөхтэй байна"4 сар 26. 14:54"Монгол Улс нүүрсхүчлийн хийн ялгаруулалт, агаарын бохирдлоо бууруулахад Их Британийн компаниуд хөрөнгө оруулахад бэлэн"4 сар 26. 14:53С.Одонтуяа: Хүмүүс өдөр бүр угаартаж амиа алдаж байхад ХЭҮК таг дуугүй сууж байна4 сар 26. 14:52Дэлхийн оюуны өмчийн өдөр тохиож байна4 сар 26. 14:50EMUI 14 үйлдлийн системтэй Huawei nova 12 Series худалдаанд гарлаа4 сар 25. 14:03Бэлэн гоймон импортлогч болон худалдаалдаг газруудад шалгалт хийж, зарим бүтээгдэхүүнийг шинжилгээнд өгчээ4 сар 25. 14:02
© 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.