Монголын анхны цахилгаан автомашинаар Улаанбаатар хотын зураглалыг авч эхэллээ


10-р сарын 4
11 цаг 55 минут

Нийслэлийн Бизнес инновац хөгжлийн газар /НБИХГ/-аас дэлхийн хамгийн том мэдээллийн сүлжээ болох “Google”-ийн “Street view” буюу гудамж, талбайн зураглал дахь Улаанбаатар хотын зураглалыг шинэчлэх "Google User Street View" төслийг эхлүүлсэн. Ингэхдээ "Барс моторс" ХХК-иас гаргасан Монголын анхны цахилгаан машиныг ашиглахаар НБИХГ болон “Барс моторс” ХХК санамж бичиг байгууллаа.

Энэ үеэр НБИХГ-ын дарга Б.Бат-Өлзий "Google User Street View" төслийг хэрэгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулж, хамтран ажиллаж байгаа “Барс Моторс” ХХК-ийн хамт олонд талархал илэрхийлж, цаашдын ажилд нь амжилт хүсэв.

Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын зураглалыг найман жилийн дараа ийнхүү шинэчилж, бүтээн байгуулалтын өөрчлөлтийг цаг хугацааны машинаар харуулах уг төслийн хүрээнд GERO автомашинаар 20 мянган км замыг туулж, нийслэлийн есөн дүүргийн гудамж, зам талбай, барилга байгууламжийн зураглалыг авах юм.

НИЙСЛЭЛИЙН БИЗНЕС ИННОВАЦ ХӨГЖЛИЙН ГАЗАР

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.



Шинэ мэдээ

АРХАНГАЙ: Сүү, сүүн бүтээгдэхүүн, жимс, жимсгэний хэрэглээ маш хангалтгүй гарчээ1 цаг 3 минутын өмнөГ.Отгонтамир: Галт тэрэгтэй мөргөлдсөн автомашин шатахуун ачаагүй нь тогтоогдсон1 цаг 9 минутын өмнөИБУИНХУ-аас англи хэлний хөтөлбөрт зориулж 10 сая фунтын дэмжлэг үзүүлэхээ илэрхийлэв1 цаг 10 минутын өмнө"Сонгууль хаяанд ирлээ. Сонгогчдын санал өгөх хуудас ойлгомжтой байх шаардлагыг СЕХ-нд хүргүүлж байна"1 цаг 11 минутын өмнөДайныг эсэргүүцсэн хэргээр хүүхдэд анх удаа ял оноов1 цаг 14 минутын өмнөСоёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих хуулийн төслийн анхны хэлэлцүүлэг болж байна1 цаг 16 минутын өмнө"Монголд коммунист дарангуйлал амь бөхтэй байна"1 цаг 17 минутын өмнө"Монгол Улс нүүрсхүчлийн хийн ялгаруулалт, агаарын бохирдлоо бууруулахад Их Британийн компаниуд хөрөнгө оруулахад бэлэн"1 цаг 18 минутын өмнөС.Одонтуяа: Хүмүүс өдөр бүр угаартаж амиа алдаж байхад ХЭҮК таг дуугүй сууж байна1 цаг 19 минутын өмнөДэлхийн оюуны өмчийн өдөр тохиож байна1 цаг 21 минутын өмнөEMUI 14 үйлдлийн системтэй Huawei nova 12 Series худалдаанд гарлаа4 сар 25. 14:03Бэлэн гоймон импортлогч болон худалдаалдаг газруудад шалгалт хийж, зарим бүтээгдэхүүнийг шинжилгээнд өгчээ4 сар 25. 14:02
© 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.