УИХ-ын дарга болон нийслэлийн удирдлагууд ахмадуудад хүндэтгэл үзүүллээ


9-р сарын 30
16 цаг 19 минут

Нийслэлийн удирдлагууд болон Монголын Ахмадын холбоо, Нийслэлийн Ахмадын хорооноос өндөр настнууддаа жил бүр хүндэтгэл үзүүлдэг уламжлалтай. Энэ хүрээнд Олон улсын ахмад настны эрхийг хамгаалах өдөр, Монголын ахмадын өдрийг тохиолдуулан нийслэлд оршин суугаа ахмадуудад УИХ-ын дарга болон нийслэлийн удирдлагууд хүндэтгэл үзүүлсэн юм. Энэхүү арга хэмжээнд УИХ-ын дарга Г.Занданшатар, НИТХ-ын дарга Ж.Батбаясгалан, Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч З.Төмөртөмөө, НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч И.Баатархүү, Монголын Ахмадын холбооны ерөнхийлөгч Ц.Сүхбаатар, Нийслэлийн Ахмадын хорооны дарга Т.Дашням нар оролцож, нийслэл хотыг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмрээ оруулсан зарим ахмадын төлөөлөлд шагнал гардууллаа. Мөн нийслэл, дүүргүүдийн төлөөлөл болж, салбар бүрд түүчээлсэн есөн ахмадад хүндэтгэлийн бэлэг гардуулсан юм.

УИХ-ын дарга Г.Занданшатар “Энд хуран цугласан эрхэм хүндэт ахмадууд та бүхэндээ олон улсын болон Монгол Улсын ахмадын өдрийн мэндийг хувиасаа болон УИХ-ын нэрийн өмнөөс өргөн дэвшүүлж, гүн хүндэтгэл үзүүлье. Улс, нийслэлийн хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулж, өнөөдрийн Монгол Улсыг бүтээн байгуулсан хүмүүс бол та бүхэн юм. Та нарынхаа ажил, амьдралын арвин баялаг туршлага, үнэ цэнтэй мэдлэг чадвараас бид байнга суралцаж байх ёстой. Та бүхэнд эрүүл энх, урт удаан нас, аз жаргал, сайн сайхныг хүсэн ерөөе” хэмээв.

Мөн өнөөдөр НИТХ-ын дарга Ж.Батбаясгалан, Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэн, Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч З.Төмөртөмөө нар НЗДТГ-т ажиллаж байсан, нийслэлийн хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмэр  оруулсан ахмадуудад Ардын хувьсгалын 100,101 жилийн ойн хүндэт медаль гардуулж, хүндэтгэл үзүүллээ.

 

НИЙСЛЭЛИЙН СУРГАЛТ, СУДАЛГАА, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ГАЗАР

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.



Шинэ мэдээ

АРХАНГАЙ: Сүү, сүүн бүтээгдэхүүн, жимс, жимсгэний хэрэглээ маш хангалтгүй гарчээ7 цаг 41 минутын өмнөГ.Отгонтамир: Галт тэрэгтэй мөргөлдсөн автомашин шатахуун ачаагүй нь тогтоогдсон7 цаг 47 минутын өмнөИБУИНХУ-аас англи хэлний хөтөлбөрт зориулж 10 сая фунтын дэмжлэг үзүүлэхээ илэрхийлэв7 цаг 49 минутын өмнө"Сонгууль хаяанд ирлээ. Сонгогчдын санал өгөх хуудас ойлгомжтой байх шаардлагыг СЕХ-нд хүргүүлж байна"7 цаг 50 минутын өмнөДайныг эсэргүүцсэн хэргээр хүүхдэд анх удаа ял оноов7 цаг 53 минутын өмнөСоёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих хуулийн төслийн анхны хэлэлцүүлэг болж байна7 цаг 55 минутын өмнө"Монголд коммунист дарангуйлал амь бөхтэй байна"7 цаг 56 минутын өмнө"Монгол Улс нүүрсхүчлийн хийн ялгаруулалт, агаарын бохирдлоо бууруулахад Их Британийн компаниуд хөрөнгө оруулахад бэлэн"7 цаг 57 минутын өмнөС.Одонтуяа: Хүмүүс өдөр бүр угаартаж амиа алдаж байхад ХЭҮК таг дуугүй сууж байна7 цаг 58 минутын өмнөДэлхийн оюуны өмчийн өдөр тохиож байна8 цагийн өмнөEMUI 14 үйлдлийн системтэй Huawei nova 12 Series худалдаанд гарлаа4 сар 25. 14:03Бэлэн гоймон импортлогч болон худалдаалдаг газруудад шалгалт хийж, зарим бүтээгдэхүүнийг шинжилгээнд өгчээ4 сар 25. 14:02
© 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.