Ховд аймгийн соёл, урлагийн ажилтнууд "Хандлагаа өөрчилье, Хамтдаа хөгжье" уриан дор соёл, урлагийн ажилтны өдрөө зохион байгуулж, тус арга хэмжээнд Соёлын яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Оюунбилэг, аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Г.Пүрэвганди, Засаг дарга Э.Болормаа болон бусад зочид төлөөлөгчид оролцлоо. СОЁЛЫН ТУХАЙ ХУУЛИЙН 30 ДУГААР ЗҮЙЛИЙН "СОЁЛЫН ОРЧИН, ОРОН ЗАЙГ ХӨГЖҮҮЛЭХ" чиглэлд орон нутгийн засаг захиргааны нэгж, түүний удирдлага хэрхэн ажиллах талаар тодорхой заасан байдаг. Тиймээс хүндээ ээлтэй, оюун санааны бүтээлч орон зайг бий болгох, бүтээлч сэтгэлгээг төлөвшүүлэх ажлыг бүс, орон нутгийн онцлогт тохируулан засаг захиргааны нэгж бүрд "Соёлын орон зай"-г хөгжүүлэх уриалга гарсныг Соёлын яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Оюунбилэг Ховд аймгийн Засаг дарга Э.Болормаад гардуулан өглөө.Ховд аймаг өөрөө соёл, зан заншил, соёлын өвийн асар баялаг судлагдахуунтай гэдэг утгаараа соёлын орон зайг бий болгож хөгжүүлэх шаардлага байгааг илтгэж байна.