Шатрын олон улсын мастер Т.Мөнхзул их мастерийн болзол хангалаа


8-р сарын 8
18 цаг 02 минут

Шатрын олон улсын мастер Т.Мөнхзул Их мастерийн болзол хангалаа

Дэлхийн шатрын 44-р олимпиад Энэтхэг улсын Ченнай хотод үргэлжилж байна. Энэ үеэр Монголын шатрын үндэсний шигшээ багийн гишүүн "Кайсса" клубын тамирчин, Олон улсын мастер Төрмөнхийн Мөнхзул Эмэгтэй Их мастер цолны гурав дахь болзлоо биелүүлснээр  Эмэгтэй Их мастер цолны болзол хангажээ. 
Т.Мөнхзулын дасгалжуулагчаар түүний аав Дэлхийн шатрын холбооны дасгалжуулагч Д.Төрмөнх ажилладаг байна. Т.Мөнхзул 2019 онд Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнээс үнэ цэнэтэй хүрэл медалийг эх орондоо авчирсан бөгөөд энэ амжилт нь одоогийн байдлаар Монголын шатрын түүхэн дэх цорын ганц тивийн чанартай медаль юм.
20 насандаа их мастер цолтны эгнээнд шилжсэн Монголын шатрын долоо дахь эмэгтэй их мастер цолтон Т.Мөнхзулд баяр хүргэе хэмээн Монголын шатрын холбооноос мэдээллээ. 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.



Шинэ мэдээ

АРХАНГАЙ: Сүү, сүүн бүтээгдэхүүн, жимс, жимсгэний хэрэглээ маш хангалтгүй гарчээ4 цаг 39 минутын өмнөГ.Отгонтамир: Галт тэрэгтэй мөргөлдсөн автомашин шатахуун ачаагүй нь тогтоогдсон4 цаг 45 минутын өмнөИБУИНХУ-аас англи хэлний хөтөлбөрт зориулж 10 сая фунтын дэмжлэг үзүүлэхээ илэрхийлэв4 цаг 46 минутын өмнө"Сонгууль хаяанд ирлээ. Сонгогчдын санал өгөх хуудас ойлгомжтой байх шаардлагыг СЕХ-нд хүргүүлж байна"4 цаг 47 минутын өмнөДайныг эсэргүүцсэн хэргээр хүүхдэд анх удаа ял оноов4 цаг 50 минутын өмнөСоёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих хуулийн төслийн анхны хэлэлцүүлэг болж байна4 цаг 52 минутын өмнө"Монголд коммунист дарангуйлал амь бөхтэй байна"4 цаг 53 минутын өмнө"Монгол Улс нүүрсхүчлийн хийн ялгаруулалт, агаарын бохирдлоо бууруулахад Их Британийн компаниуд хөрөнгө оруулахад бэлэн"4 цаг 54 минутын өмнөС.Одонтуяа: Хүмүүс өдөр бүр угаартаж амиа алдаж байхад ХЭҮК таг дуугүй сууж байна4 цаг 55 минутын өмнөДэлхийн оюуны өмчийн өдөр тохиож байна4 цаг 57 минутын өмнөEMUI 14 үйлдлийн системтэй Huawei nova 12 Series худалдаанд гарлаа4 сар 25. 14:03Бэлэн гоймон импортлогч болон худалдаалдаг газруудад шалгалт хийж, зарим бүтээгдэхүүнийг шинжилгээнд өгчээ4 сар 25. 14:02
© 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.