Хичээл сургалтын үйл ажиллагаа эхлэхэд боловсролын байгууллагын орчноос халдвар авах эрсдэл нэмэгдэх хандлагатай


8-р сарын 5
15 цаг 33 минут

Хичээлийн шинэ жилийн бэлтгэл хангаж байгаатай холбоотойгоор Эрүүл Мэндийн Яам, Халдварт Өвчин Судлалын Үндэсний Төвийн тандалтын багийн судалгаа, нөхцөл байдлын үнэлгээтэй танилцлаа.

Сүүлийн өдрүүдэд манай улсад КОВИД-19-ийн BA.5 вирус өргөн тархаж байна. Энэ хувилбарын нууц үеийн хугацаа 2.4 хоног байна. Наймдугаар сарын сүүл есдүгээр сарын эхний үед халдварын тархалтын оргил үе таарна гэж тооцож байна.

Тандалтын багийн судалгаагаар халдвар авсан иргэд

Гэр бүлийн орчноос

Ажлын байрнаас

Олон нийтийн газраас халдвар түгээмэл авчээ.

Хичээл сургалтын үйл ажиллагаа эхлэхээр боловсролын байгууллагын орчноос халдвар авах эрсдэл нэмэгдэх хандлагатай байна гэлээ. Нийт өвчлөлийн 19.1 хувийг хүүхдүүд эзэлж байна.

зураг 

Халдвар авсан хүүхдүүдийг насны бүлгээр нь ангилж үзвэл

27.2% 0-4 нас

44.6% 5-11 нас

19.7% 12-15 нас

8.4% 16-17 нас байна.

Өөрөөр хэлбэл, дархлаажуулалтад хамрагдаагүй насны хүүхдүүдийн өвчлөл 70 гаруй хувьтай байгаа юм.

Манай улсын тухайд наймдугаар сарын 1-нээс 5-11 настай хүүхдүүдээ дархлаажуулж эхлээд байна. Улсын хэмжээнд 5-11 насны 500 мянга орчим хүүхэд байдаг.

 

302 мянган хүн тун буюу 150 мянган хүүхдийг бүрэн тунд хамруулахаар Файзер вакциныг татан аваад байна. Тун хоорондын зай 30 хоног байна. Дархлааны тогтоц 90-ээс дээш хувьтай байгааг олон улс мэдээлж байна.

зураг 

зураг 

зураг 

зураг 

 

Эх сурвалж: БШУЯ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

АРХАНГАЙ: Сүү, сүүн бүтээгдэхүүн, жимс, жимсгэний хэрэглээ маш хангалтгүй гарчээ6 цаг 52 минутын өмнөГ.Отгонтамир: Галт тэрэгтэй мөргөлдсөн автомашин шатахуун ачаагүй нь тогтоогдсон6 цаг 58 минутын өмнөИБУИНХУ-аас англи хэлний хөтөлбөрт зориулж 10 сая фунтын дэмжлэг үзүүлэхээ илэрхийлэв7 цагийн өмнө"Сонгууль хаяанд ирлээ. Сонгогчдын санал өгөх хуудас ойлгомжтой байх шаардлагыг СЕХ-нд хүргүүлж байна"7 цаг 1 минутын өмнөДайныг эсэргүүцсэн хэргээр хүүхдэд анх удаа ял оноов7 цаг 4 минутын өмнөСоёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих хуулийн төслийн анхны хэлэлцүүлэг болж байна7 цаг 6 минутын өмнө"Монголд коммунист дарангуйлал амь бөхтэй байна"7 цаг 7 минутын өмнө"Монгол Улс нүүрсхүчлийн хийн ялгаруулалт, агаарын бохирдлоо бууруулахад Их Британийн компаниуд хөрөнгө оруулахад бэлэн"7 цаг 8 минутын өмнөС.Одонтуяа: Хүмүүс өдөр бүр угаартаж амиа алдаж байхад ХЭҮК таг дуугүй сууж байна7 цаг 9 минутын өмнөДэлхийн оюуны өмчийн өдөр тохиож байна7 цаг 11 минутын өмнөEMUI 14 үйлдлийн системтэй Huawei nova 12 Series худалдаанд гарлаа4 сар 25. 14:03Бэлэн гоймон импортлогч болон худалдаалдаг газруудад шалгалт хийж, зарим бүтээгдэхүүнийг шинжилгээнд өгчээ4 сар 25. 14:02
© 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.