Улиастай, Гачуурт чиглэлийн нийтийн тээврийн чиглэлд өөрчлөлт орно


8-р сарын 5
15 цаг 19 минут

Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах төсөл арга хэмжээний хүрээнд Шар хадны автобусны эцсийн зогсоолоос Гачуурт хүртэл 4.27 км засмал зам тавихаар болсон. Энэ хүрээнд өнөө орой буюу наймдугаар сарын 5-ны 23:00 цагаас 14-ний өдрийн 23:00 цаг хүртэл Улиастайн хуучин эцсээс Гачуурт хүртэлх авто замын хөдөлгөөнийг хязгаарлан, хучилт хийх гэж байгаа юм.

Үүнтэй холбогдуулан дээрх хугацаанд нийтийн тээврийн зарим чиглэлд өөрчлөлт орох гэж байна. Тодруулбал,

  • Нийтийн тээврийн үйлчилгээний Ч:31 "Улиастай - Баянбүрд - Зам гүүрийн авто бааз” чиглэл богино эргэлтээр эргэнэ.
  • Улиастайн шинэ эцэс болон Улиастайн хуучин эцэс гэсэн автобусны зогсоолууд дээр зогсох боломжгүй тул Шар тал дэлгүүр зогсоолоор эргэнэ.
  • Ч:32А "Улиастай - Офицеруудын ордон" чиглэл дээрх хугацаанд түр зогсоно.

Иймд иргэд та бүхэн зам хаах хугацаанд Ч:31 "Улиастай - Баянбүрд - Зам гүүрийн авто бааз", Ч:36 "Гачуурт  - Офицеруудын ордон - Жуковын музей" чиглэлүүдээр үйлчлүүлнэ үү.

НИЙСЛЭЛИЙН СУРГАЛТ, СУДАЛГАА, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ГАЗАР

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

АРХАНГАЙ: Сүү, сүүн бүтээгдэхүүн, жимс, жимсгэний хэрэглээ маш хангалтгүй гарчээ4 цаг 36 минутын өмнөГ.Отгонтамир: Галт тэрэгтэй мөргөлдсөн автомашин шатахуун ачаагүй нь тогтоогдсон4 цаг 42 минутын өмнөИБУИНХУ-аас англи хэлний хөтөлбөрт зориулж 10 сая фунтын дэмжлэг үзүүлэхээ илэрхийлэв4 цаг 44 минутын өмнө"Сонгууль хаяанд ирлээ. Сонгогчдын санал өгөх хуудас ойлгомжтой байх шаардлагыг СЕХ-нд хүргүүлж байна"4 цаг 45 минутын өмнөДайныг эсэргүүцсэн хэргээр хүүхдэд анх удаа ял оноов4 цаг 47 минутын өмнөСоёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих хуулийн төслийн анхны хэлэлцүүлэг болж байна4 цаг 50 минутын өмнө"Монголд коммунист дарангуйлал амь бөхтэй байна"4 цаг 51 минутын өмнө"Монгол Улс нүүрсхүчлийн хийн ялгаруулалт, агаарын бохирдлоо бууруулахад Их Британийн компаниуд хөрөнгө оруулахад бэлэн"4 цаг 51 минутын өмнөС.Одонтуяа: Хүмүүс өдөр бүр угаартаж амиа алдаж байхад ХЭҮК таг дуугүй сууж байна4 цаг 52 минутын өмнөДэлхийн оюуны өмчийн өдөр тохиож байна4 цаг 55 минутын өмнөEMUI 14 үйлдлийн системтэй Huawei nova 12 Series худалдаанд гарлаа4 сар 25. 14:03Бэлэн гоймон импортлогч болон худалдаалдаг газруудад шалгалт хийж, зарим бүтээгдэхүүнийг шинжилгээнд өгчээ4 сар 25. 14:02
© 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.