“Талын салхи” олон улсын мото фестивалийг зургаа дахь удаагаа зохион байгуулна


6-р сарын 9
14 цаг 37 минут

НЗДТГ, Нийслэлийн Аялал жуулчлалын газар, Улаанбаатар чуулга, “Монголын чопперчин ахан дүүс” НҮТББ-тай хамтран мотоцикл сонирхогчдын дунд “Талын салхи” олон улсын мото фестивалийг зургадугаар сарын 11-нд буюу бямба гарагт зохион байгуулна. Энэ удаагийн фестивалийг “Эрүүл хүн-Архигүй Монгол” уриан дор зохион байгуулах бөгөөд  21 аймгийн болон монгол туургатан улсуудын төлөөлөл 100 гаруй мотоцикл сонирхогчид  оролцох юм. “Талын салхи” наадам зохион байгуулагчид хэвлэлийн хурал хийж мэдээлэл өглөө. Хэвлэлийн хуралд Нийслэлийн Аялал жуулчлалын газрын дарга Д.Батсүх, Улаанбаатар театрын захирал Р.Мөнхсайхан, “Монголын чопперчин ахан дүүс”  НҮТББ-ын тэргүүн Ш.Сүхбаяр, дэд ерөнхийлөгч Б.Бат-Ирээдүй нар оролцлоо.

МОТОЦИКЛИЙН ҮЗЭСГЭЛЭН, ҮЗҮҮЛЭХ ТОГЛОЛТ, ХУДАЛДАА, УРЛАГИЙН ТОГЛОЛТ БОЛНО

 

Хэвлэлийн хурлын эхэнд Нийслэлийн Аялал жуулчлалын газрын дарга Д.Батсүх “Талын салхи” мото фестивалийг зургаа дахь удаагаа зохион байгуулах гэж байна. Энэхүү фестиваль  олон улсад нэр хүнд бүхий наадам болон танигдсан. Хөрш ОХУ, БНХАУ болон Англи, Франц, Энэтхэг Улсаас мото спортынхон хүрэлцэн ирж байсан. Оролцогчид, аялагч, жуулчдад Улаанбаатар бол залуусын хот, залуусын хөгжлийг дэмжигч хот гэдгийг илэрхийлж чадсан. Энэ жилийн хувьд цар тахлыг даван туулсны дараах томоохон арга хэмжээ болж байгаагаараа онцлог. Бидэнд ирүүлсэн мэдээллээр ОХУ-аас олон багийн оролцогч манай хотыг чиглэн аян замдаа гарчихаад байна. Зарим нь хэдийнээ Дархан, Сэлэнгийн нутагт ирээд байгаа. Өмнө нь Тэрэлж, Цонжинболдогт зохион байгуулдаг байсан бол энэ жилийн фестиваль Сүхбаатарын талбайгаас эхэлнэ. Зургадугаар сарын 11-ний өглөө парад жагсаж, Сүхбаатарын талбайд орж ирнэ. 14:30 цагаас нээлтээ хийж, Нийслэлийн Засаг дарга үг хэлнэ. Энэ үеэр ховор нандин мотоциклийн үзэсгэлэн, үзүүлэх тоглолт, мотоцикл болон дагалдах хэрэгслийн худалдаа, хоол үйлчилгээ, циркийн үзүүлбэр, урлагийн тоглолт болно. Мөн мото клуб,  алдартай тамирчдыг танилцуулна” гэлээ.  

“Монголын чопперчин ахан дүүс” НҮТББ-ын тэргүүн Ш.Сүхбаяр:

-Талын салхи наадам өргөн дэлгэр зохион байгуулах хүлээлттэй байна. Гадаадын улс орны оролцогчдын тоо 100 гаруйд хүрч байна. Оролцогчид эхнээсээ өнөөдрөөс Улаанбаатарт ирнэ. Мото фестивальд нийтдээ 35 мотоциклын клуб, холбоод оролцоно гэлээ.

“ТАЛЫН САЛХИ” НААДМАА ЭНЭ ЖИЛ НИЙСЛЭЛЧҮҮДДЭЭ ЗОРИУЛЖ ХИЙНЭ

 

Улаанбаатар театрын захирал Р.Мөнхсайхан:

-“Талын салхи” наадмаа энэ жил нийслэлчүүддээ зориулж хийхээр төлөвлөсөн. Нээлтийн парадын дараагаас 21:00 цаг хүртэл наадам үргэлжилнэ. Нийтдээ 500 гаруй мотоциклчид оролцох төдийгүй тэдгээрээс маш онцгой, шилдэг 20 мотоциклийн үзэсгэлэн гарна. Ховор, нандин хүлгүүд байх болно. Талын салхийн тайзан дээр “Никитон”, “Нисванис”, “Bulsara”, “Lemons” хамтлагууд болон  дуучин Наран, Отгоо нар зорин ирж дуулах бол залуу оддоос Morningstar, Roockie, Don dior, Wolfism, Limit king зэрэг уран бүтээлчид тоглоно.  Мөн үндэсний урлагийн “Хөсөгтөн”, “Онгод” хамтлагаас гадна “Улаанбаатар” театрын уран бүтээлчид энэ өдрийг чимэн, уран бүтээлээ толилуулж, үдэш нь DJ шоу болно хэмээн танилцуулав.

КЛУБИЙН ГИШҮҮН БИШ БАЙСАН Ч МОТОЦИКЛ СОНИРХОГЧ ТА БҮХЭН МААНЬ ХҮРЭЭД ИРЭЭРЭЙ

 

“Монголын чопперчин ахан дүүс” НҮТББ-ын  дэд ерөнхийлөгч Б.Бат-Ирээдүй:

-Монголын мотоциклчид маш олуулаа болж байна. Арваадхан жилийн өмнө бид  20-30-лаа цугладаг байсан бол одоо 40-50 клубтэй болсон. Зөвхөн чопперийн клуб Улаанбаатарт 7-8, хөдөө орон нутагт хоёр клубтэй болсон байна. Чопперийн Cruiser ангиллын биш Cross, Bike, Offroad, Street мотоциклийн клубүүд хөгжсөн байна. Энэ ташрамд дуулгахад, иргэдийн дунд мотоцикльчид үдэш оройн цагаар мотоциклийн дуу чимээ гаргадаг гэсэн ойлголт байдаг. Гэтэл манай клуб болгон өөрсдийн лого тэмдэг бүхий хантааз өмсдөг. Ийм логотой хүмүүс хэзээ ч дэггүй, буруу үйл хийдэггүйг хэлье. Залуучууд маань болж өгвөл клубт хамааралтай болж, хамтдаа хөгжвөл илүү гоё шүү. Аль нэг клубийн гишүүн биш байсан ч мотоцикл сонирхогч та бүхэн маань хүрээд ирээрэй гэсэн юм.

“Талын салхи” наадам нь мото спорт сонирхдог хүн бүрийн наадам бөгөөд 2019 онд нийтдээ 800 гаруй мото тамирчид оролцож байжээ.  “Цайны зам” олон улсын аялал жуулчлалын холбооны гишүүн болох ОХУ болон БНХАУ-аас 200 мото тамирчид, мөн Япон, Энэтхэг зэрэг улсын төлөөлөл оролцож байсан түүхтэй, сонирхолтой наадам юм. Тус наадмаар дамжуулан тусгай сонирхлын аялал жуулчлалыг хөгжүүлэх,  Монгол Улсыг олон улсад сурталчлах, жуулчдыг татах зорилготой юм. Зургаа дахь удаагаа зохион байгуулах гэж буй мото фестивальд өргөнөөр оролцохыг зохион байгуулагчид хүслээ.

ТАЛЫН САЛХИ” ОЛОН УЛСЫН МОТО ФЕСТИВАЛИЙН ХӨТӨЛБӨР

2022 оны 06 дугаар сарын 09-ний өдөр                                                       Улаанбаатар хот

Хугацаа

Арга хэмжээ

09:00-12:00

“Буянт-Ухаа” нисэх буудлын талбай

12:00-13:00

Мото сонирхогчдын парад

11:00-21:00

Мото дагалдах хэрэгслийн үзэсгэлэн худалдаа, халуун хоол ундааны үйлчилгээ, өргөн зугаалга, фото болон бусад үйлчилгээ /Д.Сүхбаатарын талбай/

13:00-14:30

Жанжин Д.Сүхбаатарын талбайд оролцогч клубүүд байрлана

14:30-14:45

Нээлт /хөтлөгч нээнэ/- Улаанбаатар театр /сэрсэн тал/

14:45-15:30

МУ-ын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх болон Нийслэлийн Засаг дарга  бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар үг хэлнэ. Шагнал гардуулна.

15:30-16:00

Урлагийн тоглолт- Улаанбаатар театр

Циркийн үзүүлбэр

16:00-17:00

Оролцогч клубүүдийн танилцуулга, мэндчилгээ

Ховор нандин мотоциклын танилцуулга

17:00-18:00

Тэмцээн уралдаан /мото уран жолоодлого, олс таталт, гар барилдаан, мото үзүүлбэр/

18:00-19:00

Хүндэд зочид, мото спортын ахмад тамирчдаа тайзнаа алдаршуулах арга хэмжээ, наадамд оролцсон клубүүдэд батламж гардуулах

19:00-21:00

Еntertainment хөтөлбөр

Язгуур урлаг: Хөсөгтөн, Онгод, Улаанбаатар театр

Амьд хөгжим: Никитон, Нисванис, Наран, Отгоо, Булсара, lemons, Аравт, Growls of Clown, Rec On, U.F.O, The Tourists, Vagabond, Morning star

Hip Hop: Wolfizm, Don dior, limit king, Rookie

Циркийн үзүүлбэр

Галын үзүүлбэр

21:00-22:00

DJ/диско/

22:00

Хаалтын үйл ажиллагаа /Салют/

“НИЙСЛЭЛИЙН СУРГАЛТ, СУДАЛГАА ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ГАЗАР

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.



Шинэ мэдээ

EMUI 14 үйлдлийн системтэй Huawei nova 12 Series худалдаанд гарлаа4 сар 25. 14:03Бэлэн гоймон импортлогч болон худалдаалдаг газруудад шалгалт хийж, зарим бүтээгдэхүүнийг шинжилгээнд өгчээ4 сар 25. 14:02Япон улс агаарын хэт халалтын түгшүүр зарлах системтэй болов4 сар 25. 14:01"С.Зоригийг Ерөнхий сайдад нэр дэвшүүлж байсан гэж худал ярих хэрэггүй"4 сар 25. 14:01Лондоны марафонд монгол гуталтай гүйж, Геннисийн рекордод бүртгүүллээ4 сар 25. 14:00Өчигдөр 50 орчим насны эмэгтэй бага насны хүүхдийн хамт угаартаж, хүүхэд нь нас баржээ4 сар 25. 13:58Сэлбэ дэд төв орчмын хашааны газрыг 260 сая төгрөгөөр үнэлж байна4 сар 25. 13:58"Fortune I-Trade PTE, “Ачит Ихт” компаниуд нэг эзэнтэй буюу өөрөө өөртэйгөө гэрээ байгуулж, 14.5 сая ам.долларын хөнгөлөлт эдэлсэн байдал тогтоогдсон"4 сар 25. 13:56У.Хүрэлсүхийн сонгуульд “сойж” буй горилогчид4 сар 25. 13:55Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Киргиз Улсын Парламентын дарга Н.Шакиев бараалхав4 сар 25. 13:53Ноолуур зүүн аймгуудад хамгийн өндөр буюу 175 мянган төгрөгт хүрчээ4 сар 24. 15:40“Монголчуудыг янжуур тамхиа татаад үх гэдэг бодлогыг барьж байна”4 сар 24. 15:39
© 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.