"С.Зоригийг Ерөнхий сайдад нэр дэвшүүлж байсан гэж худал ярих хэрэггүй"


4-р сарын 25
14 цаг 01 минут

Ардчилсан намын дарга асан С.Эрдэнэ сэтгүүлчдийн асуултад дараах хариулт өглөө.


-Сүүлийн өдрүүдэд төр нийгмийн зүтгэлтэн С.Зоригийг амь насаа алдахын өмнөхөн Ерөнхий сайдад нэрийг нь дэвшүүлэх асуудлыг нам дотооддоо ярьсан, яриагүй гэдэг хоёр өөр зүйл яриад маргаан дагуулаад байна. Та тухайн үед Ардчилсан намд тодорхой алба хашиж, үйл хэрэгт нь оролцож явсан хүний хувьд илүү бодитой тайлбар хийх болов уу?

-С.Зориг гэдэг хүнтэй нэг ч үг солиогүй,  тэр үеийн нийгэм улс төрийн нөхцөл байдал ямар байсныг огт мэддэггүй хүмүүс  бараг цуг нэг гэрт амьдарч байсан юм шиг үнэлэлт дүгнэлт өгөөд, тэр үед хамт тэмцэж байсан нөхдийг нь буруутгаад, тэр үеийн улс төрийн нөхцөл байдлыг буруу дүгнээд яваад байна. Жишээ нь ардчиллынхан С.Зоригийг Ерөнхий сайдад нэр дэвшүүлснээр амь насыг нь хорлочихсон юм шиг,  ардчиллын нөхөд нь бараг С.Зоригийнхоо амь насанд буруутай юм шиг PR- ыг явуулах гэж ядаж байна. Харамсалтай нь тийм биш.

Би тухайн үед МҮАН -ын гишүүн, Нийслэлийн Ардчилсан намын дарга байсан хүний хувьд хэлэхэд  сүүлийн үед захиалгатай ч гэмээр “С.Зоригийг Ерөнхий сайдад нэр дэвшүүлсэн асуудал яригдаж байсан” мэтээр худал ярих хэрэггүй.

Аливаа юм баримтанд тулгуурлах ёстой. Тэгвэл тэр үеийн хурлын проткол шийдвэр хаана байгаа юм. Хэн ч зохиогоод ярьж чадна. Нотлох баримтад суурилж асуудлыг ярих ёстой.

Тухайн үед МҮАН -ын ерөнхий зөвлөлийн хуралдаан дээр С.Зоригийг Ерөнхий сайдад нэр дэвшүүлэх тухай санал санаачлага огт гарч байгаагүй.  Би энийг намын удирдлагад байсан хүний хувьд, удирдах байгууллагын гишүүн байсан хүний  хариуцлагатай хэлнэ. Гадуур С.Зоригийг Ерөнхий сайд болгох нь зүйтэй , ёстой гэдэг юм уу хувь яриа явж байсан байхыг үгүйсгэхгүй. Албан ёсоор бол манай намын удирдах байгууллага дээр энэ асуудал яригдаж байгаагүй.

Тухайн үед би С.Зоригтой ойр, найз нөхөд байсан хүний хувьд зан чанар, онцлог олон зүйлийг мэднэ.

Тэр хүнтэй ойр байснаараа далимдуулаад тэр хүний үхлээр өнөөдөр улс төр, бизнесийн ашиг хонжоо олох гэсэн этгээдүүдэд хэлэхэд зохиомол зүйлийг битгий бий болгоорой гэж хэлэх байна. Нийгэмд энэ хүний үхлээр улс төр хийдэг бизнес чинь дуусаагүй юм уу.

Ялангуяа энэ хүний үхлээр улс төр болон бизнесийн ашиг хонжоо маш олон хүн их хийлээ шүү дээ.

Тухайн үед Цагдаагийн ерөнхий газрын дарга байсан хүн /хурандаа Ц.Мөрөн/ хүртэл “Би УИХ -ын гишүүн болчихвол энэ хэрэг илэрнэ” гээд УИХ -д сонгогдсон.  Хэрэг илэрсэн нь хаана байгаа юм. Тухайн үед олон юм ярьж байсан Хууль зүйн сайд хийж байсан хүний хийсэн ажил хаана байгаа юм.

Гурван шатны шүүхээр гэм буруутай нь тогоогдсон, өчнөөн зуун хүн гүйцэтгэх ажилд нь ажиллачихсан гэмт хэргийг яагаад хуйвалдаан гэж үзээд байгаа юм.  Өчнөөн зуун хүн хоорондоо хуйвалдчихсан юм уу.  Хоёр юм уу, гурван хүний хүрээнд асуудал шийдэгдсэн бол хуйвалдаан байсан гэж үзэж болохсон. Гэтэл өч төчнөөн зуун хүн, хууль хяналтын байгууллагынхны хамтын ажиллагаан дунд хэргийг мөрдөн шалгаж, илрүүлж байгаа шүү дээ. Энэ дунд хуйвалдаан хийх боломжгүй. Хэрвээ тэр хуйвалдаан гэж байсан юм бол Монголд хуулийн засаглал гэж байхгүй юм байна, шүүхэд итгэх итгэл гэж байхгүй юм байна. Прокурор цагдаад итгэх боломжгүй юм байна гэдгийг харуулсан үйл явдал. Хэнд итгэх юм. Монголын төр юун дээр оршин тогтнож байгаа юм. Ийм тэнэг үйлдэл хийж болохгүй шүү дээ.

Одоо тэгээд хэдэн тэрбумаар нөхөн олговор шаардаад, боль л доо. Энэ улс төрийн жүжгээ хэзээ дуусгах юм. Монголчуудын хувьд гамшиг шүү дээ.

Монголчууд ярьдаг.  Энэ хүний сүнсийг тайван байлга, нэр хүндийг нь бод. Ямар гэм хийсэн гэж мөлжөөд байгаа юм. Ойр дотно байсан хүмүүс нь болчимгүй үйлдэл хийгээд байгаад харамсч байгаа.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

П.ГАЛИНДЭВ: СОНГУУЛЬ ШУДАРГА БОЛОХ ЭСЭХЭД ХАРИУЛТ ӨГӨХ ХҮН АЛГА5 сар 3. 19:45ТҮК-ийнхний шинэ төхөөрөмж тоосыг сорж дийлэхгүй байна гэв5 сар 3. 14:56Монголын сэтгүүлчид дэлхийн нүдээр5 сар 3. 14:55УИХ-ын сонгуульд оролцохоор бүртгүүлсэн нам эвслүүдэд батламж олголоо5 сар 3. 14:52Л.Оюун-Эрдэнэ: Сонгууль бодсон бол ийм галтай асуудал оруулж ирэхгүй байсан5 сар 3. 14:50ЦЕГ: Эрэн сурвалжилж байсан этгээдийг нисэх буудлаас баривчилжээ5 сар 3. 14:49Т.Төгөлдөр: Бүртгэлийн байгууллага иргэний шилжилт хөдөлгөөний зорилгыг тодорхойлох боломжгүй. Үүнд зориулсан судалгаа хийгээгүй5 сар 3. 14:48Хүүхэд багачуудад зориулсан уламжлалт "Spotlight International Art 2024" арга хэмжээ болно5 сар 3. 14:47“Go Mongolia”-г энэ амралтын өдрүүдэд Токио хотод зохион байгуулна5 сар 3. 14:46Иргэдийн шилжилт хөдөлгөөнийг өнөөдрөөс түр хугацаанд зогсоолоо5 сар 3. 14:45Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ахмад настны үндэсний төвийн үйл ажиллагаатай танилцав5 сар 3. 14:43Итэвоны эмгэнэлт явдлыг мөрдөн шалгахтай холбоотой хуулийн төслийг баталжээ5 сар 2. 17:26
© 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.