Унгарын Монгол судлалын төв болон дэлхийд алдартай Мупа – Будапешт урлагийн ордонд зочиллоо


3-р сарын 21
13 цаг 31 минут

Монгол Улсын Соёлын Дэд сайд М.Батбаяр тэргүүтэй төлөөлөгчид 1635 онд үндэслэн байгуулагдсан Унгар Улсын ууган бөгөөд үндэсний том их сургууль болох Өтвөш Лорандын нэрэмжит эрдмийн их сургуульд 2022 оны 3 дугаар сарын 9-ний өдөр зочилж Монгол - Төв Ази судлалын тэнхимийн дэргэдэх “Монгол Судлалын Төв”-ийн үйл ажиллагаатай танилцаж Монгол судлалын Олон улсын холбооны Ерөнхийлөгч Бирталан Агнеш, судлаач Ракоош  Аттила, Телеки Кристина, Балог Матиас болон монгол судлалын чиглэлээр суралцаж буй оюутан, судлаач нартай уулзлаа.

Уулзалтын хүрээнд Соёлын Дэд сайд М.Батбаяр Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр болон олон жилийн дараа бие даан шинээр байгуулагдсан Соёлын яамнаас Монгол судлалыг хөгжүүлэх чиглэлээр авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, баримталж буй бодлого, төлөвлөгөөний талаар танилцуулга хийж мэдээлэл солилцов.

 

Төлөөлөгчдийн тэргүүн дан ганц Европ төдийгүй Дэлхийд тэргүүлэх монгол судлалын чиглэлээр эртний түүхтэй, баялаг өв уламжлалтай Унгар Улсын тус төвд монгол судлалын шилдэг судлаачид ажиллаж, олон чадварлаг олон улсын судлаачдыг бэлтгэн, өргөн хүрээнд идэвхтэй үйл ажиллагаа явуулж байгаад талархал илэрхийлээд, цаашид тус төвийн бааз суурийг ашиглан соёлын биет бус өвийг хамтран судлан, сурталчлах,  судлаач, мэргэжилтэн бэлтгэх, туршлага солилцох ажлыг өргөжүүлэх, хоёр талын түүх, соёл, өв уламжлалыг сонирхогч оюутан залуучуудын солилцооны хөтөлбөр, музей хоорондын хамтын ажиллагааг хөхиүлэн дэмжиж ажиллах болно гээд Чингис хаан болон Монгол судлалын чиглэлээр шинээр гаргасан ном, товхимлын дээжийг гардуулж өгөв.

 Түүнчлэн төлөөлөгчид 3 дугаар сарын 10-ны өдөр Унгарын төдийгүй Европт томоохонд тооцогдох, нэр хүндтэй “MUPA Budapest” буюу Будапешт хотын соёл, урлагийн шинэ ордонд зочилж тус төвийн Гүйцэтгэх захирал Чаба Каэлтэй уулзалт хийлээ.

Уулзалтаар Гүйцэтгэх захирал тус төвийн барилгын бүтэц, зохион байгуулалт, үйл ажиллагааны талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгч концерт, драмын театрын заал, танхим, видео болон дуу бичлэгийн студи, үзэсгэлэнгийн танхимтай танилцуулах аяллыг зохион байгуулж Монгол Улсад шинээр барихаар төлөвлөж буй Үндэсний Урлагийн Их Театрын цогцолборын төлөвлөгөө, зохион байгуулалт, техник төхөөрөмжийн талаар зөвлөмж өгч, туршлагаасаа хуваалцсан бөгөөд цар тахлын хорио цээрийн нөхцөл суларч, байдал сайжирч байгаатай холбогдуулан харилцан уран бүтээлчид, уран бүтээл концерт солилцох асуудлаар санал солилцож хэрэгжилтийг хангах чиглэлээр соёл, урлагийн төвүүдийн шууд хамтын ажиллагааг эхлүүлэхээр тохиролцлоо.

 

Соёлын яам 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.



Шинэ мэдээ

АРХАНГАЙ: Сүү, сүүн бүтээгдэхүүн, жимс, жимсгэний хэрэглээ маш хангалтгүй гарчээ4 сар 26. 15:09Г.Отгонтамир: Галт тэрэгтэй мөргөлдсөн автомашин шатахуун ачаагүй нь тогтоогдсон4 сар 26. 15:03ИБУИНХУ-аас англи хэлний хөтөлбөрт зориулж 10 сая фунтын дэмжлэг үзүүлэхээ илэрхийлэв4 сар 26. 15:01"Сонгууль хаяанд ирлээ. Сонгогчдын санал өгөх хуудас ойлгомжтой байх шаардлагыг СЕХ-нд хүргүүлж байна"4 сар 26. 15:00Дайныг эсэргүүцсэн хэргээр хүүхдэд анх удаа ял оноов4 сар 26. 14:57Соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих хуулийн төслийн анхны хэлэлцүүлэг болж байна4 сар 26. 14:55"Монголд коммунист дарангуйлал амь бөхтэй байна"4 сар 26. 14:54"Монгол Улс нүүрсхүчлийн хийн ялгаруулалт, агаарын бохирдлоо бууруулахад Их Британийн компаниуд хөрөнгө оруулахад бэлэн"4 сар 26. 14:53С.Одонтуяа: Хүмүүс өдөр бүр угаартаж амиа алдаж байхад ХЭҮК таг дуугүй сууж байна4 сар 26. 14:52Дэлхийн оюуны өмчийн өдөр тохиож байна4 сар 26. 14:50EMUI 14 үйлдлийн системтэй Huawei nova 12 Series худалдаанд гарлаа4 сар 25. 14:03Бэлэн гоймон импортлогч болон худалдаалдаг газруудад шалгалт хийж, зарим бүтээгдэхүүнийг шинжилгээнд өгчээ4 сар 25. 14:02
© 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.