Хууль зүй дотоод хэргийн сайд Х.Нямбаатар танаа МЭДЭГДЭЛ

1-р сарын 26
10 цаг 08 минут
ХУУЛЬ ЗҮЙ ДОТООД ХЭРГИЙН САЙД Х.НЯМБААТАР ТАНАА
МЭДЭГДЭЛ
Хөгжлийн банкнаас их хэмжээний зээлийг өөрсдийн төдийгүй хамаарал бүхий компаниудаар дамжуулан авч тус банкийг дампууруулах хэмжээнд ноцтой хохирол учруулсан улстөрч, бизнесмэн, хувь хүмүүсийн талаарх баримтыг олон нийтэд мэдээллэсэн сэтгүүлчдийн амь насанд халдана хэмээн УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн асан Монгол Улсаас АНУ-д суух Элчин сайдаар томилогдон ажиллаж байсан Ё.Отгонбаяр олон нийтийн сүлжээг ашиглан заналхийлсэн үйлдэл гаргасныг Монголын сайтын холбооноос эсэргүүцэн энэхүү мэдэгдлийг гаргаж байна.
Ё.Отгонбаяр нь хувийн эрх ашгаа хамгаалахын тулд www.zarig.mn вэбсайтын эрхлэгч Н.Өнөрцэцэг болон сэтгүүлч У.Оргилмаа нарын амь насанд халдахаар заналхийлж байгаа энэ үйлдэл нь Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн тухай хуулийг ноцтой зөрчиж байгаа бөгөөд бусдыг айлган сүрдүүлэх замаар өөрийн бусармаг үйл ажиллагааг нуун дарагдуулах гэсэн үйлдэл хэмээн үзэж байна. Иймд сэтгүүлч, хэвлэл мэдээллийн байгууллагын үйл ажиллагаанд нөлөөлж, Монгол Улсын Үндсэн хууль болон Хэвлэлийн эрх чөлөөний хуулиар олгосон эрхээ эдэлснийх нь төлөө бусдын амьд явах эрхэд заналхийлсэн ноцтой үйлдлийг зогсоож, хуулийн дагуу арга хэмжээ авахыг Монголын Сайтын холбооны нийт гишүүдийн өмнөөс шаардаж байна. Сэтгүүлчдийг заналхийлж, хэвлэн нийтлэх эрх чөлөөнд ноцтой халдсан Ё.Отгонбаярт Эрүүгийн хуулийн 13.5 Заналхийлэх, 14.3 Үзэл бодлоо илэрхийлэх, хэвлэн нийтлэх эрх чөлөөнд халдах зэрэг заалтуудыг үндэслэн шуурхай арга хэмжээ авч хариуцлага тооцохыг шаардаж байна.
Дашрамд, шударга үнэний дуу хоолой болж, олон нийтийн мэдэх эрхийн төлөө цаг завгүй хөдөлмөрлөж байдаг хэвлэл мэдээллийн байгууллагын ажилтнууд, сэтгүүлчдийн амь нас, халдашгүй байдалд гүнээ санаа зовж, түгшиж байгаагаа зориуд тэмдэглэе.
Монголын Сайтын Холбоо

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

АРХАНГАЙ: Сүү, сүүн бүтээгдэхүүн, жимс, жимсгэний хэрэглээ маш хангалтгүй гарчээ41 минут 6 секундын өмнөГ.Отгонтамир: Галт тэрэгтэй мөргөлдсөн автомашин шатахуун ачаагүй нь тогтоогдсон47 минут 8 секундын өмнөИБУИНХУ-аас англи хэлний хөтөлбөрт зориулж 10 сая фунтын дэмжлэг үзүүлэхээ илэрхийлэв48 минут 34 секундын өмнө"Сонгууль хаяанд ирлээ. Сонгогчдын санал өгөх хуудас ойлгомжтой байх шаардлагыг СЕХ-нд хүргүүлж байна"49 минут 40 секундын өмнөДайныг эсэргүүцсэн хэргээр хүүхдэд анх удаа ял оноов52 минут 25 секундын өмнөСоёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих хуулийн төслийн анхны хэлэлцүүлэг болж байна54 минут 36 секундын өмнө"Монголд коммунист дарангуйлал амь бөхтэй байна"55 минут 47 секундын өмнө"Монгол Улс нүүрсхүчлийн хийн ялгаруулалт, агаарын бохирдлоо бууруулахад Их Британийн компаниуд хөрөнгө оруулахад бэлэн"56 минут 24 секундын өмнөС.Одонтуяа: Хүмүүс өдөр бүр угаартаж амиа алдаж байхад ХЭҮК таг дуугүй сууж байна57 минут 22 секундын өмнөДэлхийн оюуны өмчийн өдөр тохиож байна59 минут 56 секундын өмнөEMUI 14 үйлдлийн системтэй Huawei nova 12 Series худалдаанд гарлаа4 сар 25. 14:03Бэлэн гоймон импортлогч болон худалдаалдаг газруудад шалгалт хийж, зарим бүтээгдэхүүнийг шинжилгээнд өгчээ4 сар 25. 14:02
© 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.