Аймгуудын Онцгой комисст хязгаарлалт, хорио тогтоохдоо УОК-той зайлшгүй зөвшилцөх үүрэг өгөв


1-р сарын 20
12 цаг 07 минут
Аймгуудын Онцгой комисст хязгаарлалт, хорио тогтоохдоо УОК-той зайлшгүй зөвшилцөх үүрэг өгөв

УОК-ын орлогч дарга, ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян, УОК-ын нарийн бичгийн дарга, дэд хурандаа Т.Баярхүү  нар өнөөдөр аймгуудын Онцгой комисстой цахим хурал хийлээ.

Уг хурлаар цаг үеийн нөхцөл байдал, авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ, тулгамдаж байгаа асуудлын талаар мэдээлэл сонсч, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар доорх үүргийг өгөв. Үүнд:

  • Улсын хэмжээнд зорилтот бүлгийн хүн амыг вакцины нэмэлт 3,4-р тунд хамруулах ажлыг эрчимжүүлэх, зорилтот бүлгийн хүн амын 3-р тунгийн хамрагдалт 50 хувьд хүрээгүй Дундговь /42.3 хувь/, Хөвсгөл //45 хувь/, Говьсүмбэр /47 хувь/, Өвөрхангай /48.4 хувь/, Говь-Алтай /49,6 хувь/ аймаг анхаарч ажиллах, бусад аймаг улам идэвхжүүлэх арга хэмжээг бүх шатанд авч хэрэгжүүлэх.
  • Коронавируст халдвар /Ковид-19/-ын эмнэлгийн тусламж үйлчилгээний чанар, хүртээмж, орны бэлэн байдлыг хангаж, аймаг, сумын хэмжээнд зохион байгуулалтыг сайжруулах, эм, эмнэлгийн хэрэгслийн хангалт, нийлүүлэлтэд онцгой анхаарч ажиллах, тасалдал, хомсдол үүсэхээс урьдчилан сэргийлж ажиллах;
  • Коронавируст халдварын эрсдэлийн үнэлгээ хийж, Омикрон хувилбарын халдварын тархалтыг бууруулах, урьдчилан сэргийлэх, тэмцэх хариу арга хэмжээний төлөвлөлтийг сайжруулах, хүч хэрэгсэл, хүний нөөцийн хомсдолд орохоос урьдчилан сэргийлэх, бүх шатны хариуцлагыг өндөржүүлэх;
  • Цагаан сарыг гэр бүлийн хүрээнд цахимаар тэмдэглэх талаар уриалга гаргаж, хэвлэл мэдээллийн хэрэгслээр олон нийтэд түгээх;
  • Иргэдийг коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх чиглэлээр Монгол Улсын Засгийн газар, УОК болон ЭМЯ-аас гарч буй тушаал, шийдвэр, албан даалгавар, зөвлөмжийн хүрээнд санамж, зөвлөмж, постер болон мэдээ, мэдээллийг бэлтгэн тухай бүрд орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан олон нийтэд хүргэх;


  • Малын гоц халдварт шүлхий өвчинтэй тэмцэх, тархалтаас урьдчилан сэргийлэх төлөвлөгөөг нарийвчлан гаргаж, хэрэгжилтийг хангаж ажиллах,
  • Гамшгийн хор уршгийг арилгахад холбогдон гарсан зардлыг 2022 оны батлагдсан төсөвтөө багтаан шийдвэрлэх, уг асуудалтай холбоотой хууль, журмын хэрэгжилтийг хангаж ажиллах,
  • Сумын засаг дарга нараас гамшгийн хор уршиг арилгах зардал гаргуулах асуудлаар Засгийн газар, Улсын онцгой комисс албан бичиг, хүсэлт байнга ирүүлж байна. Аймгийн хэмжээнд батлагдсан төсөвтөө багтаан шийдвэрлэх боломж, гарцууд бий. Өнгөрсөн онд цар тахлын эсрэг хариу арга хэмжээнд хөрөнгө, мөнгийг зарцуулсан учир хүндрэлтэй байсныг ойлгож байна. Төсвийн жил шинээр эхэлж байгаа тул холбогдох хууль журмын хэрэгжилтийг хангаж, шат шатны хяналтаар орсны дараа УОК, Засгийн газарт аймгийн Засаг даргаар дамжуулж ирүүлэх шаардлагыг хангаж ажиллах,
  • Гамшгийн тухай хууль, Засгийн газрын 2022 оны 01 дүгээр тогтоолоор батлагдсан журмын хүрээнд аливаа хязгаарлалт, хорио тогтоох асуудлыг УОК-той зайлшгүй зөвшилцөж урьдчилан мэдэгдэж байж  шийдвэрлэх, тухайн шийдвэрийн талаар хэвлэл мэдээллийн хэрэгсэл, олон нийтийн сүлжээгээр мэдээлэл өгөхдөө анхаарах, Засгийн газар, УОК-ын бодлого, байр суурьтай зөрчилдсөн мэт ойлголт төрүүлж, нийтэд бухимдал, талцал үүсгэхээс урьдчилан сэргийлж ажиллахыг тус тус үүрэг болголоо гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

АРХАНГАЙ: Сүү, сүүн бүтээгдэхүүн, жимс, жимсгэний хэрэглээ маш хангалтгүй гарчээ4 сар 26. 15:09Г.Отгонтамир: Галт тэрэгтэй мөргөлдсөн автомашин шатахуун ачаагүй нь тогтоогдсон4 сар 26. 15:03ИБУИНХУ-аас англи хэлний хөтөлбөрт зориулж 10 сая фунтын дэмжлэг үзүүлэхээ илэрхийлэв4 сар 26. 15:01"Сонгууль хаяанд ирлээ. Сонгогчдын санал өгөх хуудас ойлгомжтой байх шаардлагыг СЕХ-нд хүргүүлж байна"4 сар 26. 15:00Дайныг эсэргүүцсэн хэргээр хүүхдэд анх удаа ял оноов4 сар 26. 14:57Соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих хуулийн төслийн анхны хэлэлцүүлэг болж байна4 сар 26. 14:55"Монголд коммунист дарангуйлал амь бөхтэй байна"4 сар 26. 14:54"Монгол Улс нүүрсхүчлийн хийн ялгаруулалт, агаарын бохирдлоо бууруулахад Их Британийн компаниуд хөрөнгө оруулахад бэлэн"4 сар 26. 14:53С.Одонтуяа: Хүмүүс өдөр бүр угаартаж амиа алдаж байхад ХЭҮК таг дуугүй сууж байна4 сар 26. 14:52Дэлхийн оюуны өмчийн өдөр тохиож байна4 сар 26. 14:50EMUI 14 үйлдлийн системтэй Huawei nova 12 Series худалдаанд гарлаа4 сар 25. 14:03Бэлэн гоймон импортлогч болон худалдаалдаг газруудад шалгалт хийж, зарим бүтээгдэхүүнийг шинжилгээнд өгчээ4 сар 25. 14:02
© 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.