Орхон аймгийн Жаргалант сумын эрүүл мэндийн төвийн өргөтгөл ашиглалтад орлоо


1-р сарын 19
15 цаг 05 минут

 Орхон аймгийн Жаргалант сумын өрхийн эрүүл мэндийн төвийн өргөтгөлийг улсын төсвийн 500 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар “Эко буянт” ХХК хийж гүйцэтгэж хүлээлгэн өглөө.

Өргөтгөлийн барилгад эмнэлгийн амбулаторийн хэсэг байрлаж, өдрийн цагаар эмнэлгээр ирж үйлчлүүлж байгаа иргэд нэг дороос бүх тусламж үйлчилгээ авах боломжтой болж байна.

Мөн тус СЭМТ Эрүүл мэндийн яамны хөрөнгө оруулалтаар “Эрүүл шүд-Эрүүл хүүхэд” үндэсний хөтөлбөрийн хүрээнд 53 сая төгрөгийн өртөг бүхий шүдний иж бүрэн кабинет, улсын төсвийн 118 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар лабораторийн тоног төхөөрөмж /биохими, цус, шээсний анализатор, дижитал микроскоп/, зүрхний цахилгаан бичлэгийн аппарат, 4D эхо аппарат, хаш чулуун ор, гүйлтийн зам, автомат жин өндөр хэмжигч, зөөврийн болон суурин компьютер зэргээр хангагджээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

АРХАНГАЙ: Сүү, сүүн бүтээгдэхүүн, жимс, жимсгэний хэрэглээ маш хангалтгүй гарчээ9 цаг 42 минутын өмнөГ.Отгонтамир: Галт тэрэгтэй мөргөлдсөн автомашин шатахуун ачаагүй нь тогтоогдсон9 цаг 48 минутын өмнөИБУИНХУ-аас англи хэлний хөтөлбөрт зориулж 10 сая фунтын дэмжлэг үзүүлэхээ илэрхийлэв9 цаг 49 минутын өмнө"Сонгууль хаяанд ирлээ. Сонгогчдын санал өгөх хуудас ойлгомжтой байх шаардлагыг СЕХ-нд хүргүүлж байна"9 цаг 50 минутын өмнөДайныг эсэргүүцсэн хэргээр хүүхдэд анх удаа ял оноов9 цаг 53 минутын өмнөСоёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих хуулийн төслийн анхны хэлэлцүүлэг болж байна9 цаг 55 минутын өмнө"Монголд коммунист дарангуйлал амь бөхтэй байна"9 цаг 57 минутын өмнө"Монгол Улс нүүрсхүчлийн хийн ялгаруулалт, агаарын бохирдлоо бууруулахад Их Британийн компаниуд хөрөнгө оруулахад бэлэн"9 цаг 57 минутын өмнөС.Одонтуяа: Хүмүүс өдөр бүр угаартаж амиа алдаж байхад ХЭҮК таг дуугүй сууж байна9 цаг 58 минутын өмнөДэлхийн оюуны өмчийн өдөр тохиож байна4 сар 26. 14:50EMUI 14 үйлдлийн системтэй Huawei nova 12 Series худалдаанд гарлаа4 сар 25. 14:03Бэлэн гоймон импортлогч болон худалдаалдаг газруудад шалгалт хийж, зарим бүтээгдэхүүнийг шинжилгээнд өгчээ4 сар 25. 14:02
© 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.