АСЕАН-ы Бангкокийн кино наадмаар “Морин хуур” бүтээлийг олон нийтэд толилуулав


12-р сарын 15
12 цаг 00 минут

Тайландын Соёлын яамнаас жил бүр зохион байгуулдаг АСЕАН-ы Бангкокийн кино наадмаар Монголын кино урлаг, үйлдвэрлэл, нүүдэлчин ахуй соёлыг олон нийтэд танилцуулах зорилгоор богино хэмжээний “Морин хуур” киног анх удаа Тайландын Хаант Улс болон Зүүн Өмнөд Азийн бүс нутгийн үзэгчдийн хүртээл болгов. Бангкок хотын томоохон “Central World” төвийн “SF World Cinema” кино театрт зохион байгуулсан “Морин хуур” киноны арга хэмжээнд Тайландын Соёлын яамны Байнгын нарийн бичгийн даргын орлогч, хатагтай Ютика Исаранкура болон бусад албаны хүмүүс хүрэлцэн ирж, мөн кино сонирхогчид өргөнөөр оролцлоо.

“Морин хуур” кино нь Монгол орны нүүдэлчин ахуй амьдрал, түүний уламжлал ба орчин үе, мөн уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөллийг харуулсан бүтээл юм. АСЕАН-ы Бангкокийн кино наадмыг 2015 оноос хойш зохион байгуулж байгаа бөгөөд энэ нь 7 дахь удаагийн арга хэмжээ болж байна.

Тайландын Кино архивын дэд захирал Кон Ритди “Морин хуур” киноны  талаар сэтгэгдлээ хуваалцаж,  кино үзвэрийн дараа зохион байгуулсан “Screening and Talk” хэлэлцүүлгийг хөтлөв. Хэлэлцүүлгийн үеэр Элчин сайд А.Төмөр саяхан батлагдсан “Кино урлагийг дэмжих тухай хууль”-ийн талаар товч танилцуулж, мэдээлэл солилцов. Хэлэлцүүлэгт оролцсон “Sahamongkol Film International Group”-ийн Худалдан авах ажиллагааг хариуцсан захирал Пану Ари хэлэхдээ Монгол кино Тайландын хувьд шинэлэг зүйл болж байгаа бөгөөд Монголын уран бүтээлчид өөрсдийн бүтээлээ Тайландад сонирхуулах өргөн боломж буй талаар онцлов.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

АРХАНГАЙ: Сүү, сүүн бүтээгдэхүүн, жимс, жимсгэний хэрэглээ маш хангалтгүй гарчээ4 сар 26. 15:09Г.Отгонтамир: Галт тэрэгтэй мөргөлдсөн автомашин шатахуун ачаагүй нь тогтоогдсон4 сар 26. 15:03ИБУИНХУ-аас англи хэлний хөтөлбөрт зориулж 10 сая фунтын дэмжлэг үзүүлэхээ илэрхийлэв4 сар 26. 15:01"Сонгууль хаяанд ирлээ. Сонгогчдын санал өгөх хуудас ойлгомжтой байх шаардлагыг СЕХ-нд хүргүүлж байна"4 сар 26. 15:00Дайныг эсэргүүцсэн хэргээр хүүхдэд анх удаа ял оноов4 сар 26. 14:57Соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих хуулийн төслийн анхны хэлэлцүүлэг болж байна4 сар 26. 14:55"Монголд коммунист дарангуйлал амь бөхтэй байна"4 сар 26. 14:54"Монгол Улс нүүрсхүчлийн хийн ялгаруулалт, агаарын бохирдлоо бууруулахад Их Британийн компаниуд хөрөнгө оруулахад бэлэн"4 сар 26. 14:53С.Одонтуяа: Хүмүүс өдөр бүр угаартаж амиа алдаж байхад ХЭҮК таг дуугүй сууж байна4 сар 26. 14:52Дэлхийн оюуны өмчийн өдөр тохиож байна4 сар 26. 14:50EMUI 14 үйлдлийн системтэй Huawei nova 12 Series худалдаанд гарлаа4 сар 25. 14:03Бэлэн гоймон импортлогч болон худалдаалдаг газруудад шалгалт хийж, зарим бүтээгдэхүүнийг шинжилгээнд өгчээ4 сар 25. 14:02
© 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.