Монгол улсын Засгийн газар, Евразийн эдийн засгийн комисс хоорондын хамтын ажиллагааны ажлын хэсгийн IV дүгээр хуралдаан болов


12-р сарын 7
10 цаг 48 минут
 

Монгол Улсын Засгийн газар, Евразийн эдийн засгийн комисс хоорондын Хамтын ажиллагааны ажлын хэсгийн IV хуралдааныг 2021 оны 12 дугаар сарын 6-ны өдөр цахим хэлбэрээр зохион байгуулав.

Тус хурлыг монголын талаас Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг,  Евразийн эдийн засгийн комиссын талаас  Макроэдийн засаг, интеграцчлалын сайд, Удирдах зөвлөлийн гишүүн С.Ю.Глазьев нар ахалж оролцов.

Хуралдаанд хоёр талын холбогдох байгууллагуудын төлөөллүүд оролцож, техникийн зохицуулалтын хамтын ажиллагаа, эрүүл ахуй, хорио цээрийн арга хэмжээ, гаалийн зохицуулалт, аж үйлдвэрлэлийн салбарын хамтын ажиллагааны хэтийн төлвийн талаар болон хоёр талын бизнесийн хүрээний хамтын ажиллагааны асуудлуудаар харилцан мэдээлэл хийж, санал солилцов.

Монгол Улсын Гадаад харилцааны яам, Евразийн эдийн засгийн комисс хамтран 2022 оны 1 дүнгээр сарын хоёрдугаар хагаст харилцан сонирхсон асуудлаар семинар зохион байгуулахаар тохиролцсон бөгөөд тус семинарын бэлтгэлийг хангаж хэрэгжүүлэхэд хамтран ажиллахаар болов.

Төлөөлөгчдийн тэргүүн нар Монгол Улсын Засгийн газар, Евразийн эдийн засгийн холбоо хооронд Чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулах боломжийг судлах хамтарсан судалгааны ажлын явцыг сайшаан тэмдэглэж, хамтарсан судалгааны тайланг бэлтгэх чиглэлд үргэлжлүүлэн ажиллахаа нотлов.

Талууд Монгол Улсын Засгийн газар, Евразийн эдийн засгийн комисс хооронд 2015 оны 6 дугаар сарын 15-ны өдөр байгуулсан Хамтран ажиллах тухай Санамж бичгийн хүрээнд Хамтран хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг 2022-2025 он хүртэл сунгахаар тохиролцож, хуралдааны дүнгээр протоколд гарын үсэг зурав.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

АРХАНГАЙ: Сүү, сүүн бүтээгдэхүүн, жимс, жимсгэний хэрэглээ маш хангалтгүй гарчээ6 цаг 5 минутын өмнөГ.Отгонтамир: Галт тэрэгтэй мөргөлдсөн автомашин шатахуун ачаагүй нь тогтоогдсон6 цаг 12 минутын өмнөИБУИНХУ-аас англи хэлний хөтөлбөрт зориулж 10 сая фунтын дэмжлэг үзүүлэхээ илэрхийлэв6 цаг 13 минутын өмнө"Сонгууль хаяанд ирлээ. Сонгогчдын санал өгөх хуудас ойлгомжтой байх шаардлагыг СЕХ-нд хүргүүлж байна"6 цаг 14 минутын өмнөДайныг эсэргүүцсэн хэргээр хүүхдэд анх удаа ял оноов6 цаг 17 минутын өмнөСоёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих хуулийн төслийн анхны хэлэлцүүлэг болж байна6 цаг 19 минутын өмнө"Монголд коммунист дарангуйлал амь бөхтэй байна"6 цаг 20 минутын өмнө"Монгол Улс нүүрсхүчлийн хийн ялгаруулалт, агаарын бохирдлоо бууруулахад Их Британийн компаниуд хөрөнгө оруулахад бэлэн"6 цаг 21 минутын өмнөС.Одонтуяа: Хүмүүс өдөр бүр угаартаж амиа алдаж байхад ХЭҮК таг дуугүй сууж байна6 цаг 22 минутын өмнөДэлхийн оюуны өмчийн өдөр тохиож байна6 цаг 24 минутын өмнөEMUI 14 үйлдлийн системтэй Huawei nova 12 Series худалдаанд гарлаа4 сар 25. 14:03Бэлэн гоймон импортлогч болон худалдаалдаг газруудад шалгалт хийж, зарим бүтээгдэхүүнийг шинжилгээнд өгчээ4 сар 25. 14:02
© 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.