Эрдэм шинжилгээний өгүүллийн уралдаанд оролцохыг урьж байна


12-р сарын 6
10 цаг 37 минут
11-29-2.jpg

  ОБЕГ-ын дэргэдэх Гамшиг судлалын хүрээлэнгээс “Дэлхийн Зөн Монгол” ОУБ-тай хамтран Монгол Улсад орчин цагийн Шинжлэх ухааны байгууллага үүсэж хөгжсөний 100 жилийн ой, “Шинжлэх ухааны ажилтны өдөр”-ийг тохиолдуулан Гамшгийн эрсдэлийг бууруулах, уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөллийг багасгах чиглэлээр “Шинжлэх ухаанч гамшгийн эрсдэлийг бууруулах санаачлага” сэдэвт арга хэмжээний хүрээнд эрдэм шинжилгээний өгүүллийн уралдааныг зарлаж байна.

 Нэг. Нийтлэг үндэслэл

Дэлхийн дулаарал, уур амьсгалын өөрчлөлт, хүний буруутай үйл ажиллагааны улмаас гамшгийн тохиолдох давтамж, түүнээс учрах хохирол жил бүр өсөн нэмэгдэж, улс орнуудын нийгэм, эдийн засгийн хөгжил, хүн амын амьжиргаанд сөрөг нөлөө үзүүлэх болсон. Улс орнууд үүний эсрэг нэгдэн Гамшгийн эрсдэлийг бууруулах, уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөллийг багасгах, дэлхийн тогтвортой хөгжлийг хангах чиглэлээр үүрэг, хариуцлага хүлээж, дэлхийн нийтээр хэрэгжүүлэх бодлогоо тодорхойлон ажиллаж байна.

Монгол Улсын тогтвортой хөгжлийн бодлого Алсын хараа 2050 баримт бичигт Уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, тэсвэрлэх чадавхыг бэхжүүлж, үүсэж болзошгүй эрсдэлийг бууруулна (2021-2030)”, “Уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй сөрөг үр дагаврыг багасгах, гамшгийн эрсдэлийг бууруулах үндэсний хөтөлбөрийг шинэчилж хэрэгжүүлнэ (2031-2040) гэж тусгажээ.

Цаашид уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх, түүнээс үүдэлтэй сөрөг үр дагавар, гамшгийн эрсдэлийг бууруулах чиглэлээр талууд хамтран уялдаа холбоотой ажиллах шаардлага бидний өмнө тулгараад байна.

Иймд Монгол Улсад орчин цагийн шинжлэх ухаан үүсэж хөгжсөний 100 жилийн ой, “Шинжлэх ухааны ажилтны өдөр”-ийг тохиолдуулан Дэлхийн зөн олон улсын байгууллага, Гамшиг судлалын хүрээлэнгээс санаачлан “Шинжлэх ухаанч ГЭБ санаачлага” сэдэвт арга хэмжээг үндэсний хэмжээнд зохион байгуулан ажиллаж байна.

Хоёр. Зорилго

  • Уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөллийг багасгах, гамшгийн эрсдэлийг бууруулах чиглэлээр салбарын эрдэмтдийн түвшинд уулзалт хэлэлцүүлэг хийх,
  • Залуу судлаач эрдэмтдийн энэ чиглэлээрх судалгаа, эрдэм шинжилгээний ажлыг эрчимжүүлэх, дэмжих, урамшуулах, нийтийн хүртээл болгох, хэрэглээнд нэвтрүүлэх замаар уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, сөрөг үр дагаврыг багасгах, гамшгийн эрсдэлийг бууруулахад бодитой хувь нэмэр оруулахад оршино. 

Гурав. Хүлээн авах эрдэм шинжилгээний бүтээлийн чиглэл

  • Уур амьсгалын өөрчлөлт, гамшгийн эрсдэлийг бууруулах бодлого, түүний хэрэгжилт, харилцан уялдаа;
  • Уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй гамшгийн эрсдэлийг бууруулах, дасан зохицох чадавхыг бэхжүүлэх; 
  • Гамшгийн эрсдэлийг бууруулах түншлэл, хамтын ажиллагаа /талуудын оролцоо, хөрөнгө оруулалт/;
  • Гамшгийн эрсдэлийг бууруулахад олон нийтийн оролцоо;
  • Байгалийн болон хүний үйл ажиллагаатай холбоотой гамшгийн эрсдэлийг бууруулах;
  • Гамшигт тэсвэртэй хотуудыг бий болгох чадавхыг бэхжүүлэх;
  • Гамшгийн эрсдэлийг бууруулах боловсрол олгох, хүртээмжийг нэмэгдүүлэх, тэгш хамрагдалтыг бий болгох /тусгай хэрэгцээт бүлэгт/;
  • Гамшгийн эрсдэлийг бууруулахад дэвшилтэт технологи, инновацыг нэвтрүүлэх /Тусгай хэрэгцээт бүлэгт эрт зарлан мэдээллийг хүртээмжтэй хүргэх, Цахим системд суурилсан сургалтын шинэ инновацыг нэвтрүүлэх гэх мэт./;  

Дөрөв. Хамрах хүрээ, зохион байгуулалт

 Эрдэм шинжилгээний өгүүллийн уралдаан нь 2 үе шаттай явагдана. Уралдаанд удирдамжид заасан чиглэлийн хүрээнд судалгаа, эрдэм шинжилгээний ажил хийдэг эрдэмтэн, судлаач, судлаачдын баг, их, дээд сургуулийн оюутнууд оролцох боломжтой. Уралдаанд оролцох бүтээлийг 2022 оны 3 дугаар сарын 1-ний өдрийн дотор хүлээн авна. Холбоо барих, өгүүлэл ирүүлэх хаяг: Утас: 99039012, 51-263543. Цахим шуудан: dri@nema.gov.mn

Тав. Эрдэм шинжилгээний өгүүлэлд тавигдах шаардлага

Уралдаанд оролцох эрдэм шинжилгээний өгүүлэл нь удирдамжийн 4-т заасан чиглэлийн хүрээнд бичигдсэн байх бөгөөд дор дурдсан шаардлагыг хангасан байна.

  1. Эрдэм шинжилгээний өгүүллийн бүтцэд тавигдах шаардлага
  2. Өгүүлэл/илтгэлийн нэр
  3. Зохиогчдын овог, нэр; эрдмийн зэрэг, цол; байгууллага/албан тушаал
  4. Хураангуй
  5. Түлхүүр үг
  6. Оршил (судалгааны асуудал, үндэслэл, хэрэгцээ шаардлага)
  7. Судалгааны арга зүй, аргачлал
  8. Судалгааны үр дүн
  9. Хэлэлцүүлэг
  10. Дүгнэлт /санал, зөвлөмж/
  11. Номзүй
  12. Эрдэм шинжилгээний өгүүлэлийн хэлбэржүүлэлтэд тавигдах шаардлага

Өгүүллийг А4 хэмжээтэй 15-20 хуудаст багтаан дараах форматаар бичиж ирүүлнэ. 

  • Хэрэглээний программ: Microsoft Word  
  • Үсгийн фонд: Arial
  • Бичвэр доторх зураг: 300-400 dpi-аас багагүй нягтшилтайгаар зургийн *.JPEG өргөтгөлтэй
  • Бичвэрийн өндөр: 12
  • Мөр хоорондын зай: 1.15
  • Бичвэрийн тохиргоо: Дээр-1.5см, доор-2см, зүүн-3см, баруун-1.5см
  • Өгүүллийг цахимаар ирүүлэх ба зохиогчийн зураг, товч танилцуулгыг хавсаргана.
  • Зохиогчийн эрдмийн зэрэг, цол, цэргийн цол, албан тушаал, илтгэлийн сэдэв, хураангуй, түлхүүр үгсийг англи, монгол хэл дээр бичсэн байна.

Зургаа. Шалгаруулалт

Ажлын хэсэг ирүүлсэн эрдэм шинжилгээний өгүүлэлтэй танилцан 3 дугаар сарын 7-ны өдөр шаардлага хангасан бүтээлүүдийг зарлаж, хоёрдугаар шатны шалгаруулалтад оруулна. 2 дугаар шатны шалгаруулалтыг 2022 оны 3 дугаар сарын 22-ны өдөр шалгарсан бүтээлүүдийн хүрээнд зохион байгуулна. Дэлгэрэнгүй мэдээллийг цахим шуудангаар хүргэнэ.

Шалгаруулалтын үнэлгээ, шалгуур үзүүлэлтүүд:

  • Агуулга сэдэвтээ тохирсон байдал – 10;
  • Хэрэгцээ, шаардлага, шинэлэг, дэвшилттэй тал – 20 оноо;
  • Судалгааны аргазүй, аргачлал – 10;
  • Нийгэм, эдийн засаг, шинжлэх ухаан, технологийн ач холбогдол – 20 оноо;
  • Үр дүнг хэрэглээнд нэвтрүүлэх боломж – 20 оноо;

Долоо. Шагнал

Тэргүүн байр – 1

Дэд байр – 2

Гуравдугаар байр – 2

Тусгай байр – 1

Нэрэмжит шагналд тус тус шалгаруулна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

АРХАНГАЙ: Сүү, сүүн бүтээгдэхүүн, жимс, жимсгэний хэрэглээ маш хангалтгүй гарчээ3 цаг 31 минутын өмнөГ.Отгонтамир: Галт тэрэгтэй мөргөлдсөн автомашин шатахуун ачаагүй нь тогтоогдсон3 цаг 37 минутын өмнөИБУИНХУ-аас англи хэлний хөтөлбөрт зориулж 10 сая фунтын дэмжлэг үзүүлэхээ илэрхийлэв3 цаг 39 минутын өмнө"Сонгууль хаяанд ирлээ. Сонгогчдын санал өгөх хуудас ойлгомжтой байх шаардлагыг СЕХ-нд хүргүүлж байна"3 цаг 40 минутын өмнөДайныг эсэргүүцсэн хэргээр хүүхдэд анх удаа ял оноов3 цаг 42 минутын өмнөСоёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих хуулийн төслийн анхны хэлэлцүүлэг болж байна3 цаг 45 минутын өмнө"Монголд коммунист дарангуйлал амь бөхтэй байна"3 цаг 46 минутын өмнө"Монгол Улс нүүрсхүчлийн хийн ялгаруулалт, агаарын бохирдлоо бууруулахад Их Британийн компаниуд хөрөнгө оруулахад бэлэн"3 цаг 46 минутын өмнөС.Одонтуяа: Хүмүүс өдөр бүр угаартаж амиа алдаж байхад ХЭҮК таг дуугүй сууж байна3 цаг 47 минутын өмнөДэлхийн оюуны өмчийн өдөр тохиож байна3 цаг 50 минутын өмнөEMUI 14 үйлдлийн системтэй Huawei nova 12 Series худалдаанд гарлаа4 сар 25. 14:03Бэлэн гоймон импортлогч болон худалдаалдаг газруудад шалгалт хийж, зарим бүтээгдэхүүнийг шинжилгээнд өгчээ4 сар 25. 14:02
© 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.