Монгол улсын Ерөнхийлөгч НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзав


9-р сарын 21
12 цаг 09 минут
 

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга А.Гутеррештэй 9 дүгээр сарын 20-ны өдөр НҮБ-ын Төв байранд уулзав.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Монгол Улс НҮБ-д гишүүнээр элссэний түүхт 60 жилийн ойн жил НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 76 дугаар чуулганд биечлэн оролцож байгаагаа тэмдэглээд, НҮБ-ын зүгээс Монгол Улсын хөгжлийн зорилтуудыг тууштай дэмжиж, идэвхитэй хамтран ажиллаж ирсэнд талархал илэрхийлэв. Цаашид тогтвортой хөгжлийн зорилтуудын хэрэгжилтийг хангах, залуучуудын оролцоог дэмжих, уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах болон энхийг сахиулах ажиллагааны асуудлаар дэвшүүлж байгаа санаачилгаа ажил хэрэг болгоход НҮБ-тай нягт хамтран ажиллахаа нотолсон байна.

Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш Монгол Улсын улс төр, эдийн засгийн хөгжил тогтвортой байгаа төдийгүй энхийг эрхэмлэгч, энх тайванч улсын хувьд бүс нутгийн болон олон улсын өмнө тулгарч буй чухал асуудалд идэвхтэй байр суурьтай оролцож, НҮБ-ын хөгжлийн үйл ажиллагаа, энхийг сахиулах үйлсэд оруулж буй хувь нэмрийг өндрөөр үнэлдгээ илэрхийлэв. Тухайлбал, Зүүн хойд Азийн аюулгүй байдлыг хангах чиглэлээр дорвитой хувь нэмэр оруулж байгааг дурдаад уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх дэлхий нийтийн хүчин чармайлтад чухал хувь нэмэр оруулах амлалт авч байгааг талархан хүлээн авч байгаагаа тэмдэглэлээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

АРХАНГАЙ: Сүү, сүүн бүтээгдэхүүн, жимс, жимсгэний хэрэглээ маш хангалтгүй гарчээ3 цаг 45 минутын өмнөГ.Отгонтамир: Галт тэрэгтэй мөргөлдсөн автомашин шатахуун ачаагүй нь тогтоогдсон3 цаг 51 минутын өмнөИБУИНХУ-аас англи хэлний хөтөлбөрт зориулж 10 сая фунтын дэмжлэг үзүүлэхээ илэрхийлэв3 цаг 53 минутын өмнө"Сонгууль хаяанд ирлээ. Сонгогчдын санал өгөх хуудас ойлгомжтой байх шаардлагыг СЕХ-нд хүргүүлж байна"3 цаг 54 минутын өмнөДайныг эсэргүүцсэн хэргээр хүүхдэд анх удаа ял оноов3 цаг 57 минутын өмнөСоёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих хуулийн төслийн анхны хэлэлцүүлэг болж байна3 цаг 59 минутын өмнө"Монголд коммунист дарангуйлал амь бөхтэй байна"4 цагийн өмнө"Монгол Улс нүүрсхүчлийн хийн ялгаруулалт, агаарын бохирдлоо бууруулахад Их Британийн компаниуд хөрөнгө оруулахад бэлэн"4 цаг 1 минутын өмнөС.Одонтуяа: Хүмүүс өдөр бүр угаартаж амиа алдаж байхад ХЭҮК таг дуугүй сууж байна4 цаг 2 минутын өмнөДэлхийн оюуны өмчийн өдөр тохиож байна4 цаг 4 минутын өмнөEMUI 14 үйлдлийн системтэй Huawei nova 12 Series худалдаанд гарлаа4 сар 25. 14:03Бэлэн гоймон импортлогч болон худалдаалдаг газруудад шалгалт хийж, зарим бүтээгдэхүүнийг шинжилгээнд өгчээ4 сар 25. 14:02
© 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.