Усанд сэлэлтийн эмэгтэйчүүдийн 50 метрийн өврөөр даллах төрөлд манай улсын тамирчин Б.Энххүслэн улсын рекордыг шинэчлэн тогтоожээ.
Тэрбээр 2019 оны ДАШТ-д 27.66 секундын амжилтаар улсын рекорд тогтоосон. Тэгвэл олимпын наадмын усан замд 27.29 секундээр улсынхаа рекордыг шинэчилсэн байна. Тэрбээр энэ гараандаа дөрөвдүгээр байр эзэлсэн бөгөөд нэгдсэн дүнгээр 81 тамирчнаас 51-р байранд оржээ.
Сэтгэгдэл бичих