Зах зээлийн тойм мэдээ


6-р сарын 22
11 цаг 30 минут

ЗАХ ЗЭЭЛИЙН ТОЙМ МЭДЭЭ

Монгол улсын нүүрсний олборлолт 5 дугаар сард 31.1%-иар буурав

Монгол Улсын Үндэсний Статистикийн Хорооны мэдээгээр 2021 оны 05 дугаар сард Монгол Улсын нүүрсний олборлолт 1.9 сая.тн болж өмнөх оны мөн үеэс 28.4%-иар өсч, өнгөрсөн сараас 31.1%-иар буурчээ. Эдгээрээс чулуун нүүрсний гарц 480.8 мян.тн болж өмнөх оны мөн үеэс 23.4%-иар өссөн байна.

Монгол Улсад коронавируст халдварын тохиолдлын тоо нэмэгдэж буйтай холбоотойгоор нүүрсний экспорт цаашид ч буурах төлөвтэй байна.

2021 оны 06 дугаар сарын дуустал Гашуунсухайт–Ганцмод боомтоор гарч буй автомашины тоог БНХАУ-ын тал 50-д хязгаарлахаар болсон бол 2021 оны 06 дугаар сарын 15-нд тус боомтоор нүүрс тээврийн 48 автомашин гарчээ.

Монгол Улс 2021 онд 42 сая.тн нүүрс экспортлохоор төлөвлөөд буй. Энэ оны 01 дүгээр сараас 06 дугаар сарын 10-ны өдөр хүртэлх хугацаанд 9.1 сая.тн нүүрс экспортолж, нийт төлөвлөсөн хэмжээний 21.6 орчим хувьтай тэнцэж байгаа тул төлөвлөгөө 28 сая.тн болж буурах төлөвтэй байгаа талаар Сангийн сайд Б.Жавхлан мэдээллээ.

 

БНХАУ-ын түүхий нүүрсний олборлолт өсчээ

2021 оны 06 дугаар сарын 16-ны өдөр Үндэсний Статистикийн газраас гаргасан мэдээллээр, энэ оны 05 дугаар сард дотоодын түүхий нүүрсний олборлолт 326.29 сая.тн болж өмнөх оны мөн үеэс 0.6%-иар өсч, өмнөх сараас 1.8%-иар буурсан бол 2019 оны мөн үеийнхээс 0.6%-иар өссөн байна.

2021 оны 01 дүгээр сараас 05 дугаар сар хүртэл дотоодын нүүрсний олборлолт 1.6 тэрбум.тн болж өмнөх оны мөн үеэс 8.8%-иар өсч, өсөлтийн хурд өмнөх дөрвөн сартай харьцуулахад 2.3 пунктээр буурсан байна. Харин 2019 оны мөн үеэс 9.8%-иар өсч хоёр жилийн хугацаанд дунджаар 4.8%-иар өсчээ.

 

ОХУ-ын коксжих нүүрсний экспорт өмнөх сараас буурчээ

ОХУ-ын Гаалийн ерөнхий газрын мэдээллээр 04 дүгээр сард ОХУ-ын коксжих нүүрсний экспорт 1.6 сая.тн болж өмнөх оны мөн үеэс 7.61%-иар, өмнөх сараас 48.82%-иар буурчээ. Энэ оны 01-04 дүгээр саруудад коксжих нүүрсний экспорт 8.5 сая.тн болж өмнөх оны мөн үеэс 2.31%-иар буурсан байна.

 Эрчим хүчний нүүрсний экспортын хувьд 04 дүгээр сард 10.9 сая.тн болж, өмнөх оны мөн үеэс 19.94%-иар өссөн боловч өмнөх хоёр сарын сүүлийн хоёр жилийн дээд хэмжээнээс 33.93%-иар буурчээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

АРХАНГАЙ: Сүү, сүүн бүтээгдэхүүн, жимс, жимсгэний хэрэглээ маш хангалтгүй гарчээ6 цаг 43 минутын өмнөГ.Отгонтамир: Галт тэрэгтэй мөргөлдсөн автомашин шатахуун ачаагүй нь тогтоогдсон6 цаг 49 минутын өмнөИБУИНХУ-аас англи хэлний хөтөлбөрт зориулж 10 сая фунтын дэмжлэг үзүүлэхээ илэрхийлэв6 цаг 51 минутын өмнө"Сонгууль хаяанд ирлээ. Сонгогчдын санал өгөх хуудас ойлгомжтой байх шаардлагыг СЕХ-нд хүргүүлж байна"6 цаг 52 минутын өмнөДайныг эсэргүүцсэн хэргээр хүүхдэд анх удаа ял оноов6 цаг 55 минутын өмнөСоёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих хуулийн төслийн анхны хэлэлцүүлэг болж байна6 цаг 57 минутын өмнө"Монголд коммунист дарангуйлал амь бөхтэй байна"6 цаг 58 минутын өмнө"Монгол Улс нүүрсхүчлийн хийн ялгаруулалт, агаарын бохирдлоо бууруулахад Их Британийн компаниуд хөрөнгө оруулахад бэлэн"6 цаг 59 минутын өмнөС.Одонтуяа: Хүмүүс өдөр бүр угаартаж амиа алдаж байхад ХЭҮК таг дуугүй сууж байна6 цаг 59 минутын өмнөДэлхийн оюуны өмчийн өдөр тохиож байна7 цаг 2 минутын өмнөEMUI 14 үйлдлийн системтэй Huawei nova 12 Series худалдаанд гарлаа4 сар 25. 14:03Бэлэн гоймон импортлогч болон худалдаалдаг газруудад шалгалт хийж, зарим бүтээгдэхүүнийг шинжилгээнд өгчээ4 сар 25. 14:02
© 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.