Эрүүл мэндийн Дэд сайдад М.Баттүвшин, Төрийн нарийн бичгийн даргад Ц.Эрдэмбилэг нар ажлаа хүлээн авлаа


2-р сарын 11
13 цаг 52 минут

Засгийн газрын ээлжит хуралдаанаар Мажигсүрэнгийн Баттүвшинг Эрүүл мэндийн дэд сайдаар томилов.
М.Баттүвшин 1967 онд Дархан хотод төрсөн.
-       1992 онд Анагаах ухааны их сургууль төгссөн. Хүүхдийн эмч мэргэжилтэй. Анагаах ухааны магистр.  
-       1992-1997 онд Эрдэнэт хотын Нэгдсэн эмнэлгийн хүүхдийн сэхээн амьдруулах, эрчимт эмчилгээний тасгийн эмч
-       1997-2009 онд Орхон аймгийн Нэгдсэн эмнэлгийн гэмтлийн тасгийн эмч, тасгийн  эрхлэгч,  ерөнхий эмч
-       2009-2016 онд мөн аймгийн Бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн захирал, гэмтлийн тасгийн эмч
-       2016-2017 онд мөн аймгийн Эрүүл мэндийн  газрын дарга
-       2018-2019 онд Эрүүл мэндийн яамны Эмнэлгийн тусламжийн газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч
-       2019-2020 оны 09 дүгээр сар хүртэл Эрүүл мэндийн сайдын орон тооны зөвлөхөөр ажиллаж байсан.

Ц.Эрдэмбилэгийг Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар томилов
Ц.Эрдэмбилэг 1977 онд Улаанбаатар хотод төрсөн.
-       2002 онд Анагаах ухааны их сургууль, 2008 онд Итали Улсын Тор Вергата их сургууль  төгссөн. Хүний их эмч мэргэжилтэй. Анагаах ухааны доктор, дэд профессор.
-       2003-2019 онд Эрүүл мэндийн шинжлэх ухааны их сургуулийн Анагаах ухааны сургуульд арга зүйч, багш, ахлах багш, эрдэмтэн нарийн бичгийн дарга, тэнхимийн эрхлэгч
-       2012-2019 онд “Гурван гал” нэгдсэн эмнэлгийн дүрс оношилгооны эмч, зөвлөх эмч, Эмнэлзүйн тусламж үйлчилгээ хариуцсан дэд захирал
-       2019 оноос одоог хүртэл Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн Монгол-Японы эмнэлгийн Эмнэлзүй эрхэлсэн дэд захирлаар ажиллаж байна.
Энэ үеэр Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ц.Нямдорж, Эрүүл мэндийн сайд С.Энхболд нар оролцож цаашдын үйл хэрэгт амжилт хүслээ. Коронавирусийн үеийн нөхцөл байдалд эрүүл мэндийн байгууллагын нийт албан хаагчид шаргуу ажиллаж байна. Нөгөө талаас эрүүл мэндийн салбарын хэвийн үйл ажиллагааг хангаж, ард түмний өмнө хүлээсэн үүргээ биелүүлэн ажиллахыг үүрэг болгов.

ЗГХЭГ-ын дарга Ц.Нямдорж: "Дэлхий даяараа амаргүй нөхцөлд амьдарч байна. Өнгөрсөн оны нэгдүгээр сарын 23-наас хойш нэг жил гаруй хугацаанд эрүүл мэндийн салбарын ажилтнууд, цагдаа, онцгой байдлын алба хаагчид шуурхай ажиллаж байна. Найман сарын хугацаанд уг вирусийг дотроо алдалгүй барьж чадсан. Дотоодод халдвар гарсны дараа төвөгтэй байдал үүссэн. Одоо гол зүйл бол сар шинийн баярын өдрүүдэд хөл хорио тогтоож, өрх бүрээс шинжилгээ авах ажлыг хийх явдал. Энэ ажилд яаравчлан орж, сайн зохион байгуулах шаардлагатай. Эрүүл мэндийн яам гурван залуу удирдлагатай боллоо. Та бүхний цаашдын ажилд амжилт хүсье" хэмээлээ.      

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.



Шинэ мэдээ

EMUI 14 үйлдлийн системтэй Huawei nova 12 Series худалдаанд гарлаа4 сар 25. 14:03Бэлэн гоймон импортлогч болон худалдаалдаг газруудад шалгалт хийж, зарим бүтээгдэхүүнийг шинжилгээнд өгчээ4 сар 25. 14:02Япон улс агаарын хэт халалтын түгшүүр зарлах системтэй болов4 сар 25. 14:01"С.Зоригийг Ерөнхий сайдад нэр дэвшүүлж байсан гэж худал ярих хэрэггүй"4 сар 25. 14:01Лондоны марафонд монгол гуталтай гүйж, Геннисийн рекордод бүртгүүллээ4 сар 25. 14:00Өчигдөр 50 орчим насны эмэгтэй бага насны хүүхдийн хамт угаартаж, хүүхэд нь нас баржээ4 сар 25. 13:58Сэлбэ дэд төв орчмын хашааны газрыг 260 сая төгрөгөөр үнэлж байна4 сар 25. 13:58"Fortune I-Trade PTE, “Ачит Ихт” компаниуд нэг эзэнтэй буюу өөрөө өөртэйгөө гэрээ байгуулж, 14.5 сая ам.долларын хөнгөлөлт эдэлсэн байдал тогтоогдсон"4 сар 25. 13:56У.Хүрэлсүхийн сонгуульд “сойж” буй горилогчид4 сар 25. 13:55Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Киргиз Улсын Парламентын дарга Н.Шакиев бараалхав4 сар 25. 13:53Ноолуур зүүн аймгуудад хамгийн өндөр буюу 175 мянган төгрөгт хүрчээ4 сар 24. 15:40“Монголчуудыг янжуур тамхиа татаад үх гэдэг бодлогыг барьж байна”4 сар 24. 15:39
© 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.