МЗХ-ны “Next stop”-д Ерөнхий сайд өрсөлдөж байна


12-р сарын 22
16 цаг 29 минут

Монголын залуучуудын холбооны “Next stop” ёслолын арга хэмжээний цахим санал асуулга дуусахад зургаа хоног үлджээ. Анх 1992 оноос эхлэн уламжлал болгон зохион байгуулж буй ёслолын арга хэмжээ энэ жил 18 дахь удаагаа болох гэж байна.

Монголын хамгийн нэр хүндтэй шалгаруулалт гэгдэж байсан тус ёслол 2018 оноос хойш нэг хэсэгтээ завсарласан. Харин энэ жил “Шилдэг улстөрч оны залуу”, “Шилдэг бизнесмэн оны залуу”, “Шилдэг нийгмийн зүтгэлтэн залуу”, “Хүмүүнлэгийн үйлстэн залуу” гэсэн дөрвөн ангиллаар шилдгээ тодруулах гэнэ.

Тодруулбал, энэ жилийн “Шилдэг улстөрч оны залуу” номинацид Ерөнхий сайд У.Хүрэлсүх тэргүүтэй Улсын их хурлын гишүүн Т.Доржханд, хотын дарга асан, УИХ-ын гишүүн С.Амарсайхан, МАН-ын генсек Д.Амарбаясгалан, Ц.Туваан, Л.Оюун-Эрдэнэ, Х.Нямбаатар, С.Одонтуяа, Д.Сумъяабазар, Г.Занданшатар нар өрсөлдөж байгаа ажээ.

Дашрамд сануулахад шалгаруулалтанд хүссэн хэн боловч өөрийн болон бусад хүмүүсийн нэрийг дэвшүүлж болох бөгөөд next-stop хаягаар саналаа өгөх юм байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.



Шинэ мэдээ

АРХАНГАЙ: Сүү, сүүн бүтээгдэхүүн, жимс, жимсгэний хэрэглээ маш хангалтгүй гарчээ9 цаг 39 минутын өмнөГ.Отгонтамир: Галт тэрэгтэй мөргөлдсөн автомашин шатахуун ачаагүй нь тогтоогдсон9 цаг 45 минутын өмнөИБУИНХУ-аас англи хэлний хөтөлбөрт зориулж 10 сая фунтын дэмжлэг үзүүлэхээ илэрхийлэв9 цаг 47 минутын өмнө"Сонгууль хаяанд ирлээ. Сонгогчдын санал өгөх хуудас ойлгомжтой байх шаардлагыг СЕХ-нд хүргүүлж байна"9 цаг 48 минутын өмнөДайныг эсэргүүцсэн хэргээр хүүхдэд анх удаа ял оноов9 цаг 51 минутын өмнөСоёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих хуулийн төслийн анхны хэлэлцүүлэг болж байна9 цаг 53 минутын өмнө"Монголд коммунист дарангуйлал амь бөхтэй байна"9 цаг 54 минутын өмнө"Монгол Улс нүүрсхүчлийн хийн ялгаруулалт, агаарын бохирдлоо бууруулахад Их Британийн компаниуд хөрөнгө оруулахад бэлэн"9 цаг 55 минутын өмнөС.Одонтуяа: Хүмүүс өдөр бүр угаартаж амиа алдаж байхад ХЭҮК таг дуугүй сууж байна9 цаг 56 минутын өмнөДэлхийн оюуны өмчийн өдөр тохиож байна9 цаг 58 минутын өмнөEMUI 14 үйлдлийн системтэй Huawei nova 12 Series худалдаанд гарлаа4 сар 25. 14:03Бэлэн гоймон импортлогч болон худалдаалдаг газруудад шалгалт хийж, зарим бүтээгдэхүүнийг шинжилгээнд өгчээ4 сар 25. 14:02
© 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.