Гэмтсэн амьтны дуудлага ирүүлсэн иргэдэд талархал илэрхийлье


10-р сарын 21
10 цаг 28 минут

Суурьшлын бүсийн тэлэлттэй холбоотойгоор зэрлэг амьтны тархац нутаг хумигдан идэш тэжээлийн хомсдолд орж улмаар хотруу орж ирэх, зэрлэгшсэн нохойд бариулах зэргээр гэмтэж бэртэх тохиолдлууд сүүлийн жилүүдэд нэмэгдэж байгаа тул нийслэлийн Байгаль орчны газраас “Зэрлэг амьтан асрах байр” байгуулан асарч тэнхрүүлэн байгальд эргүүлэн тавих ажлыг зохион байгуулж байна.

2019 онд дээрх төрлийн 43 дуудлага мэдээлэл хүлээн авсан бол 2020 оны 10 дугаар сарын байдлаар 104 удаагийн дуудлага мэдээлэл /хөхтөний 28, шувууны 46, хэвлээр явагчийн 30/  хүлээн авснаас 16 бодгаль амьтныг асран тэнхрүүлж байгальд эргүүлэн тавьж, 71 бодгаль амьтныг шууд байгальд шилжүүлэн, 17 бодгаль амьтан эмчилгээ авч чадалгүй хорогдсон байна.

 

Дуудлага мэдээлэл өгсөн:

Чингэлтэй дүүргийн оршин суугч н.Сайнбуян, н.Мөнхтуяа, н.Отгонсүрэн, н.Мөнхдэлгэр, н.Жаргал

Сүхбаатар дүүргийн оршин суугч н.Ганбат, н.Цэрэнбямба, н.Батдорж, н.Санжид, н.Заяахишиг, н.Баатар, н.Энхбат, н.Оюунбат, н.Мөнх-Оргил

Баянзүрх дүүргийн оршин суугч н.Дэлгэрмаа, н.Ганбаатар, н.Баяндэмид, н.Батсайхан, н.Батпүрэв, н.Галт, н.Дуламсүрэн, н.Бямбаа, н.Уранчимэг, н.Баянзул, н.Мягмарсүрэн

Баянгол дүүргийн оршин суугч н.Ариунболд, н.Золзаяа, н.Содгэрэл, н.Дүүрэнжав, н.Мөнхзаяа, н.Заяахүү, н.Эрдэнэбат

Сонгинохайрхан дүүргийн оршин суугч н.Цэнгэлбаяр, н.Дагвацэрэн, н.Даваадулам, н.Байгальмаа, н.Бямбасүрэн, н.Уламбаяр,

Хан-Уул дүүргийн оршин суугч н.Насанбуян, н.Ганчимэг, н.Анхмаа н.Отгонбаяр, н.Баянсамбуу, н.Батсайхан нар болон нэр бүртгэгдээгүй ч хүмүүнлэг сэтгэлээр дуудлага өгсөн бусад иргэддээ зэрлэг амьтдыг хамгаалахад дэмжлэг үзүүлсэнд талархал илэрхийлье.

Зэрлэг амьтдыг суурьшлын бүсэд орж ирсэн үед нийслэлийн Байгаль орчны газрын 11 318003 дугаарын утас болон нийслэлийн Шуурхай удирдлагын төвийн 11 310005 утсанд мэдэгдэнэ үү.

 

НИЙСЛЭЛИЙН БАЙГАЛЬ ОРЧНЫ ГАЗАР

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

АРХАНГАЙ: Сүү, сүүн бүтээгдэхүүн, жимс, жимсгэний хэрэглээ маш хангалтгүй гарчээ4 сар 26. 15:09Г.Отгонтамир: Галт тэрэгтэй мөргөлдсөн автомашин шатахуун ачаагүй нь тогтоогдсон4 сар 26. 15:03ИБУИНХУ-аас англи хэлний хөтөлбөрт зориулж 10 сая фунтын дэмжлэг үзүүлэхээ илэрхийлэв4 сар 26. 15:01"Сонгууль хаяанд ирлээ. Сонгогчдын санал өгөх хуудас ойлгомжтой байх шаардлагыг СЕХ-нд хүргүүлж байна"4 сар 26. 15:00Дайныг эсэргүүцсэн хэргээр хүүхдэд анх удаа ял оноов4 сар 26. 14:57Соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих хуулийн төслийн анхны хэлэлцүүлэг болж байна4 сар 26. 14:55"Монголд коммунист дарангуйлал амь бөхтэй байна"4 сар 26. 14:54"Монгол Улс нүүрсхүчлийн хийн ялгаруулалт, агаарын бохирдлоо бууруулахад Их Британийн компаниуд хөрөнгө оруулахад бэлэн"4 сар 26. 14:53С.Одонтуяа: Хүмүүс өдөр бүр угаартаж амиа алдаж байхад ХЭҮК таг дуугүй сууж байна4 сар 26. 14:52Дэлхийн оюуны өмчийн өдөр тохиож байна4 сар 26. 14:50EMUI 14 үйлдлийн системтэй Huawei nova 12 Series худалдаанд гарлаа4 сар 25. 14:03Бэлэн гоймон импортлогч болон худалдаалдаг газруудад шалгалт хийж, зарим бүтээгдэхүүнийг шинжилгээнд өгчээ4 сар 25. 14:02
© 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.