Гамшгийн эрсдэлийн ерөнхий үнэлгээ хийнэ


9-р сарын 28
16 цаг 51 минут

Улсын онцгой комиссын даргын 18 дугаар тушаалаар  батлагдсан ажлын хэсэг Дундговь, Өмнөговь, Баянхонгор, Говь-Алтай, Өвөрхангай, Архангай аймгуудад энэ сарын 28-аас 10 дугаар сарын 05-ныг хүртэл ажиллана.

ОБЕГ-ын Гамшгийн эрсдэлийн удирдлагын газрын дарга, дэд хурандаа Д.Баасансүрэнгээр ахлуулсан тус ажлын хэсэгт ХХААХҮЯ, ЭМЯ, ОБЕГ,  УЦУОСМХ,  МУЗН-ийн холбогдох мэргэжилтнүүд багтаж байгаа юм.

Цаг агаарын гаралтай гамшгийн эрсдэл, өвөлжилтийн бэлэн байдал, коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд үнэлэлт, дүгнэлт өгөх,  өвөлжилтийн бэлтгэлтэй газар дээр нь танилцах, ган бүхий аймгуудад гамшгийн эрсдэлийн үнэлгээ хийх, мэргэжил аргазүйн зөвлөгөө өгөх зорилготой ажлын хэсэг өнөөдөр Дундговь аймагт ажиллаж байна.

Ажиллах үеэрээ гантай байгаа аймаг, сумдын судалгааг гаргаж, орон нутгийн удирдлагуудад үүрэг чиглэл өгөхөөс гадна дээрх аймгуудад гамшгийн эрсдэлийн ерөнхий үнэлгээ хийж, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар Улсын онцгой комисс, Засгийн газарт танилцуулах юм гэж Онцгой байдын ерөнхий газраас мэдээллээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

АРХАНГАЙ: Сүү, сүүн бүтээгдэхүүн, жимс, жимсгэний хэрэглээ маш хангалтгүй гарчээ3 цаг 11 минутын өмнөГ.Отгонтамир: Галт тэрэгтэй мөргөлдсөн автомашин шатахуун ачаагүй нь тогтоогдсон3 цаг 17 минутын өмнөИБУИНХУ-аас англи хэлний хөтөлбөрт зориулж 10 сая фунтын дэмжлэг үзүүлэхээ илэрхийлэв3 цаг 18 минутын өмнө"Сонгууль хаяанд ирлээ. Сонгогчдын санал өгөх хуудас ойлгомжтой байх шаардлагыг СЕХ-нд хүргүүлж байна"3 цаг 20 минутын өмнөДайныг эсэргүүцсэн хэргээр хүүхдэд анх удаа ял оноов3 цаг 22 минутын өмнөСоёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих хуулийн төслийн анхны хэлэлцүүлэг болж байна3 цаг 24 минутын өмнө"Монголд коммунист дарангуйлал амь бөхтэй байна"3 цаг 26 минутын өмнө"Монгол Улс нүүрсхүчлийн хийн ялгаруулалт, агаарын бохирдлоо бууруулахад Их Британийн компаниуд хөрөнгө оруулахад бэлэн"3 цаг 26 минутын өмнөС.Одонтуяа: Хүмүүс өдөр бүр угаартаж амиа алдаж байхад ХЭҮК таг дуугүй сууж байна3 цаг 27 минутын өмнөДэлхийн оюуны өмчийн өдөр тохиож байна3 цаг 30 минутын өмнөEMUI 14 үйлдлийн системтэй Huawei nova 12 Series худалдаанд гарлаа4 сар 25. 14:03Бэлэн гоймон импортлогч болон худалдаалдаг газруудад шалгалт хийж, зарим бүтээгдэхүүнийг шинжилгээнд өгчээ4 сар 25. 14:02
© 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.