Дархан-Уул аймаг Испанийн Вант улсын Астуриас мужтай хамтын ажиллагаа тогтоолоо


11-р сарын 29
9 цаг 40 минут

Дархан-Уул аймгийн Засаг дарга С.Насанбат 2019 оны 10 дугаар сарын 21-25-ны өдрүүдэд Испанийн Вант Улсын Астуриас мужийн урилгаар тус мужид ажиллаж, эдийн засгийн хувьд томоохон ач холбогдол бүхий санамж бичиг, гэрээг амжилттай байгуулжээ. Айлчлалаар дараах 3 асуудалд харилцан дэмжлэг үзүүлэхээр тохиролцсон байна.

Нэгдүгээрт, арьс ширний цогцолборыг Дархан-Уул аймагт байгуулах чиглэлээр хамтран ажиллахаар болсон байна. Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилга, дэмжлэг дор манай аймагт арьс ширний цогцолборыг байгуулахаар Хонгор сумын нутаг дэвсгэрт “Дархан арьс ширний цогцолбор”-ын барилгын ажил эхэлжээ...

Энэ удаагийн айлчлалаар дамжуулан арьс ширний аж үйлдвэрийн нэгдсэн төвийн хөрөнгө оруулалтын асуудлыг шийдвэрлэх 3 том санамж бичигт аймгийн Засаг дарга гарын үсэг зуржээ. Төслийн хүрээнд цэвэрлэх байгууламж бүхий 15 томоохон үйлдвэр ашиглалтад орж  урьдчилсан байдлаар 7740 гаруй шууд ажлын байрыг нэмэгдүүлэхээр тооцоолсон байна.

Уулзалтын үеэр Испанийн талаас АНУ-ын гуравдагч оронтой хийх гадаад худалдааны бодлогын хүрээнд Монголд үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг АНУ-ын зах зээлд гаргах сонирхолтой байгаа гэдгээ илэрхийлсэн байна.

Хоёрдугаарт:, Эрчимжсэн мал ажуй, худалдаа, аялал жуулчлалын хамтын ажиллагааг хөгжүүлэхээр талууд харилцан тохиролцжээ. Астуриас мужийн захирагчтай хийсэн уулзалтын үеэр Дархан-Уул аймгаас Астуриас мужид гаргах боломжтой бүтээгдэхүүний талаар ярилцаж санал солилцсон. Тухайбал зөгийн бал, чацаргана зэрэг бүтээгдэхүүнийг тус мужид нийлүүлэх талаар судалж эргэн хүсэлтээ явуулахаар болсон байна.

Гуравдугаарт:, Олон жил царцаад байгаа томоохон үйлдвэрүүд тухайлбал мах, сүүний үйлдвэрт хөрөнгө оруулалтыг хийх боломжийн талаар Испани Улсдаа тэргүүлэх хөрөнгө оруулалтын АCS группийн удирдлагуудтай уулзаж, энэ хүрээнд Дархан-Уул аймаг дахь ХАҮТ-аар дамжуулан хөрөнгө оруулалтын төслүүдээ бэлтгэх үүргийг аймгийн Засаг даргаас бодлогын хэлтсийн дарга нарт чиглэл өгчээ. Дээрх салбараас гадна боловсрол, эрүүл мэнд, нэн ялангуяа спортын чиглэлд хамтран ажиллах боломж нээлттэй байгаа талаар уулзалтын төгсгөлд онцолсон байна.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

АРХАНГАЙ: Сүү, сүүн бүтээгдэхүүн, жимс, жимсгэний хэрэглээ маш хангалтгүй гарчээ9 цаг 7 минутын өмнөГ.Отгонтамир: Галт тэрэгтэй мөргөлдсөн автомашин шатахуун ачаагүй нь тогтоогдсон9 цаг 13 минутын өмнөИБУИНХУ-аас англи хэлний хөтөлбөрт зориулж 10 сая фунтын дэмжлэг үзүүлэхээ илэрхийлэв9 цаг 14 минутын өмнө"Сонгууль хаяанд ирлээ. Сонгогчдын санал өгөх хуудас ойлгомжтой байх шаардлагыг СЕХ-нд хүргүүлж байна"9 цаг 15 минутын өмнөДайныг эсэргүүцсэн хэргээр хүүхдэд анх удаа ял оноов9 цаг 18 минутын өмнөСоёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих хуулийн төслийн анхны хэлэлцүүлэг болж байна9 цаг 20 минутын өмнө"Монголд коммунист дарангуйлал амь бөхтэй байна"9 цаг 21 минутын өмнө"Монгол Улс нүүрсхүчлийн хийн ялгаруулалт, агаарын бохирдлоо бууруулахад Их Британийн компаниуд хөрөнгө оруулахад бэлэн"9 цаг 22 минутын өмнөС.Одонтуяа: Хүмүүс өдөр бүр угаартаж амиа алдаж байхад ХЭҮК таг дуугүй сууж байна9 цаг 23 минутын өмнөДэлхийн оюуны өмчийн өдөр тохиож байна9 цаг 25 минутын өмнөEMUI 14 үйлдлийн системтэй Huawei nova 12 Series худалдаанд гарлаа4 сар 25. 14:03Бэлэн гоймон импортлогч болон худалдаалдаг газруудад шалгалт хийж, зарим бүтээгдэхүүнийг шинжилгээнд өгчээ4 сар 25. 14:02
© 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.