Чөлөөт бөхийн ДАШТ-ий 61кг-ын жинд ОУХМ Б.Номин аваргын алтан медалийн төлөө барилдахаар шалгаран үлдлээ. Тэрбээр Василь Шуптар, Бажрангийг 6:0, 4:0 онооны харьцаагаар Рис Хамфритэй нутгийн дэвжээн дээр нь маш ширүүн барилдаан хийж 2:0, 0:4 онооны харьцаагаар буулган авсан. Харин гуравдугаар тойрогт Гүржийн бөх Бэка Ломтазетэй барилдаж оноогоор ялсан юм. Б.Номин тун удахгүй алтан медалийн төлөө барилдана.
Г.Бат
Сэтгэгдэл бичих