Залуусын ур чадварыг дээшлүүлснээр хөдөлмөр эрхлэлтийг дэмжиж байна


5-р сарын 9
13 цаг 58 минут

Европын Холбооны санхүүжилтээр НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр хөдөлмөр эрхлэлтийн ур чадварын үнэлгээ буюу “Профайлинг” үйлчилгээг нэвтрүүлээд жил болж байна. 

Энэ үйлчилгээг одоогоор 20 мянга гаруй ажил хайгчид үзүүлж, ажил мэргэжлийн чиг баримжаа, ур чадвар олгох сургалтад хамруулах, хувийн хөдөлмөр эрхлэлтийн төлөвлөгөөг нь хамтран боловсруулан ажилд зуучилж, хөдөлмөрийн зах зээлд хөлөө олоход нь дэмжсээр байгаа юм. 

Мөн хүртээмжтэй боловсролыг дэмжиж, эрэлттэй ур чадварыг хөгжүүлэхэд анхаарч, хөгжлийн бэрхшээлтэй сурагчдад зориулсан хоёр жилийн сургалтын жишиг хөтөлбөрийг Сэргээн засалт, сургалт, үйлдвэрлэлийн төвтэй хамтран хэрэгжүүлжээ. Төгсөгчдийн дийлэнх нь ажилтай болж, улмаар сургалтын хөтөлбөрийг бусад сургууль амжилттай дэлгэрүүлж байгаа нь боловсролын хөтөлбөрүүд хэрэгцээнд суурилахын ач холбогдол, үр дүнг харуулж байна.

Хамтын ажиллагааны гурав дахь чиглэл нь залуусын энтрепренершип ур чадварыг хөгжүүлэх, тэдний хүсэл сонирхлыг дэмжин, бизнес эрхлэх боломжоор хангах нь Монголд инновацыг дэмжих, эдийн засгийн өсөлтийг хурдасгах, хүн бүрд тогтвортой, өөрчлөлтөд тэсвэртэй ирээдүйг бий болгох чухал стратеги юм. Энэ хүрээнд Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагатай хамтран ирээдүйн бизнес эрхлэгчдийг бэлтгэх, тэдэнд харилцаа, энтрепренершипийн ур чадвар эзэмшүүлэх сургалтууд явуулж байгаа аж.

 “Монгол Улс залуусаа чадавхжуулан, идэвхийг нь нэмснээр тогтвортой хөгжинө. Залуус бол хөгжил дэвшлийн үр шимийг хүртэгч төдийгүй улс орныхоо ирээдүйн бүтээн байгуулалтад манлайлагч нь байх боломжтой”-г Европын Холбоо, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр тэмдэглэжээ. Үүний тулд залуусын мэдлэг боловсрол, ур чадварыг дээшлүүлж, тэдэнд нийгэм эдийн засгийн хөгжилд идэвхтэй хувь нэмэр оруулж, шинэчлэх боломж олгох, ажил хайгчдын ур чадварыг хөдөлмөрийн зах зээлийн эрэлт хэрэгцээнд нийцүүлэх шаардлагатай байгаа юм.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

АН-ын Улс төрийн зөвлөл хуралдаж эхэллээ58 секундын өмнөМетро байгуулах төслийн зөвлөх үйлчилгээ үзүүлэх тендерт дөрвөн байгууллага материалаа ирүүлжээ2 минут 4 секундын өмнөН.Багабанди: С.Зоригийг ерөнхий сайд болгох асуудлыг надтай ярьж байсан. Дэмжихээ ЕТГ-ын даргаар дамжуулж илэрхийлсэн3 минут 16 секундын өмнөҮерийн эрсдэлтэй бүсэд амьдарч буй иргэдийг нүүлгэх ажлыг эрчимжүүлэхээр болов3 минут 56 секундын өмнөНамдаа "гологдсон" түшээд4 минут 27 секундын өмнөТөлбөр авах 32 цэгийг энэ онд бүрэн цахимжуулна5 минут 32 секундын өмнөАлдарт эхийн одонг энэ жил 11 мянган ээж хүртэж байна6 минут 22 секундын өмнө"Амь нас, эрүүл мэндээ эрсдэлд оруулан ажилладаг алба хаагчдадаа баярлалаа"5 сар 17. 16:41Альцгеймер өвчин хүнээс хүнд халдах магадлалтай5 сар 17. 16:40Саналын хуудас нэр дэвшигчид болон нам эвсэлд гэсэн хоёр хэсэгтэй байна5 сар 17. 16:39Цэргийн ёслол, хүндэтгэлийн жагсаалд 1600 орчим алба хаагч, тусгай албаны техник хэрэгсэлтэй оролцов5 сар 17. 16:38Нэр дэвшигчдээс мөнгөн болон мөнгөн бус хөрөнгө шаардах нь хууль бус үйлдэл5 сар 17. 16:37
© 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.