Үерийн эрсдэлтэй бүсэд амьдарч буй иргэдийг нүүлгэх ажлыг эрчимжүүлэхээр болов


5-р сарын 20
17 цаг 09 минут

Сүүлийн жилүүдэд уур амьсгалын өөрчлөлттэй холбоотойгоор гамшиг болон аюулт үзэгдлийн давтамж нэмэгдэж байна. Энэ зун ердийн борооны давтамжаас илүү гэнэтийн ус ихтэй, аадар борооны давтамж нэмэгдэхийг Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс мэдээлж буй.

НОБГ-ын дарга А.Дашням үер, усны аюулаас урьдчилан сэргийлэх, цаг үеийн нөхцөл байдлын талаар танилцууллаа.

Тэрбээр “Улаанбаатар хотод 2023 оны 7, 8 дугаар сард их хэмжээний бороо орсны улмаас дөрвөн удаагийн үер болсон. Үерт нийт 96 хорооны 31,6 мянган өрх, 364 барилга байгууламж, 300 гаруй гэр, байшин сууц, 116 аж ахуйн нэгж, байгууллага, 231 тээврийн хэрэгсэл өртсөн. Мөн 21 байршилд гудамж, зам талбай усанд автсан бөгөөд 74,023 хэрэглэгч цахилгаангүй болсон.

Үерийн үед хэрхэн ажилласан талаар  нийслэлийн Засаг даргын Тамгын газар, нийслэлийн Онцгой комиссын ажлын алба хамтран “Үерийн гамшгийн үеийн удирдлага зохион байгуулалт, сургамж, туршлага, цаашдын чиг хандлага” сэдэвт хэлэлцүүлгийг зохион байгуулсан. Тус хэлэлцүүлгээс гарсан зөвлөмжийг байгууллага тус бүрээр боловсруулан, нутгийн захиргааны байгууллагуудад хүргүүлсэн. Цаашид байгууллагууд болзошгүй үерийн үед ажиллах бэлэн байдлыг зөвлөмжийн дагуу хангах шаардлагатай.

Түүнчлэн нийслэлийн Засаг даргаас дүүргийн Засаг дарга нарт гамшгаас хамгаалах тухай хуулийн хүрээнд сайн дурын хэсгийг байгуулж ажиллах талаар үүрэг өгсөн. Иймд сайн дурын үйл ажиллагааг дэмжих замаар, хүн хүчний нөөцөө нөхөж, дүүргийнхээ нутаг дэвсгэрийн аюулгүй байдлыг хангаж, гамшгаас хамгаалах, урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд эрчимтэй ажиллуулж, үр дүнг тооцож ажиллах шаардлагатай” гэв.

Мөн нийслэлийн Гамшгаас хамгаалах инженер техникийн 9 албанд нийт 279 авто техник, 71 хүнд механизм, 319 багаж хэрэгслийг бүртгэлтэй байгаа бөгөөд гамшгийн үед үүрэг гүйцэтгэх техник хэрэгслийн бэлэн байдал 68.4 хувьтай байна.

Үерийн эрсдэлтэй бүсэд амьдарч буй иргэдийг нүүлгэх ажлыг эрчимжүүлэхийг хотын дарга холбогдох албаныханд үүрэг болгожээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫГ СОНГУУЛИЙН СУРТАЛЧИЛГААНД ДАЙЧИЛЖ БАЙГААГ БУРУУШААВ5 сар 31. 15:04НАМ УУ, НАГАЦ УУ…5 сар 31. 15:03"СЭМҮТ-ийн удирдлагууд шөнийн ээлжид ажилладаг 300 гаруй ажилтны эрхийг зөрчсөн" ХУВААЛЦАХ ЖИРГЭХ5 сар 31. 14:58Өнөөдөр тамхитай тэмцэх дэлхийн өдөр5 сар 31. 14:58Ираны Ерөнхийлөгч асанд хүндэтгэл үзүүлсэн нь шүүмжлэл дагуулжээ5 сар 31. 14:57"Өмнөговьд болсон зам тээврийн ослын улмаас амиа алдсан хүүхдүүдийн насыг мэдээлэх боломжгүй"5 сар 31. 14:56"Би ямар нөхцөлд эвслээ тэргүүлж, сонгуульд оролцоно"5 сар 31. 14:55"Уулчдын холбооны гишүүд Спортын арбитрт гомдол гаргасан"5 сар 31. 14:54"Уулчдын холбооны гишүүд Спортын арбитрт гомдол гаргасан"5 сар 31. 14:54Хөдөлмөрийн баатраараа бахархсан Хөвсгөл нутгийнхны бичиг соёлын наадам5 сар 31. 14:53Хятад: Цахим орчинд эд баялгаа гайхуулахыг хориглов5 сар 30. 13:51Монгол Улс Европ руу 138 сая ам.долларын бүтээгдэхүүн гаргажээ5 сар 30. 13:47
© 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.