Б.Баярмагнай: Мөнгөтэй нь цэргийн албанаас чөлөөлөгддөг, мөнгөгүй нь хаадаг хэлбэрийг хална


5-р сарын 9
13 цаг 54 минут

2024 оны нэгдүгээр ээлжийн цэрэг татлага нийслэлийн хэмжээнд зохион байгуулагдаж, дуусаад буй.

Цаашид хугацаат цэргийн албанд ямар өөрчлөлт оруулах талаар Батлан Хамгаалахын дэд сайд Б.Баярмагнай "Цэргийн албыг мөнгөөр хаадаг, мөнгөтэй нь цэргийн албанаас чөлөөлөгддөг, мөнгөгүй нь хаадаг хэлбэрийг яваандаа хална. Нийгмийн ялгааг хэт холдохоос цэргийн алба сэргийлдэг.

Тийм учраас бид тэр чиглэл рүү хандлагыг өөрчлөх судалгааны ажлуудыг эхлүүлээд байна.

Улс орны сүр хүч цэрэг, зэвсэгт хүчиндээ байдаг. Монгол Улсын хүндэт харуул алхаад явахад, есөн хөлт цагаан тугаа наадмын талбайд байрлуулахад Монголын ард түмэн монгол эрчүүдээр, монголын зэвсэгт хүчнээрээ бахархдаг гэж ойлгодог.  

Дэлхийн халуун цэгт үүрэг гүйцэтгэж хүүхдээ хараад эцэг эхчүүд бахархдаг гэж боддог. Тийм учраас бахархал байнга байгаа. Түүний хажуугаар муу зүйл маш их байгаа гэдгийг бид хүлээн зөвшөөрөх ёстой. Буруу зүйлсийг засаж, залруулах нь бидний үндсэн үүрэг гэж бодож байна" гэж байр сууриа илэрхийлэв.

Засгийн газраас цэргийн дүйцүүлэх албыг 2023 онд мөнгөн төлбөрийн хэлбэрээр орлуулан хаах иргэний төлөх төлбөрийн хэмжээг 11.9 сая (арван нэгэн сая есөн зуун гучин таван мянга гурван зуун найман) төгрөгөөр тогтоожээ.

Монгол Улсын Үндсэн хуулиар иргэн бүрийн биелүүлэх журамт үүргийн дагуу 18 нас хүрсэн Монгол Улсын иргэн Зэвсэгт хүчин, хилийн ба дотоодын цэрэгт биеэр алба хаана. Алба хаах хугацаа 12 сар байх бөгөөд иргэний хугацаат цэргийн алба хаах насны дээд хязгаар 26 байна гэж заасан байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Т.Доржханд: ХҮН намаас нэр дэвших 78 төлөөлөгчөө сонголоо59 минут 26 секундын өмнөХүүхдийн хорт хавдрын эмчилгээнд нэн шаардлагатай Данийн 30 гаруй нэр төрлийн эмийг Монголд үнэгүй нийлүүлнэ1 цаг 1 минутын өмнөМонгол Улсын жүдо бөхийн зургаа дахь дэлхийн аварга төрлөө1 цаг 3 минутын өмнөАН-ын Улс төрийн зөвлөл хуралдаж эхэллээ1 цаг 4 минутын өмнөМетро байгуулах төслийн зөвлөх үйлчилгээ үзүүлэх тендерт дөрвөн байгууллага материалаа ирүүлжээ1 цаг 6 минутын өмнөН.Багабанди: С.Зоригийг ерөнхий сайд болгох асуудлыг надтай ярьж байсан. Дэмжихээ ЕТГ-ын даргаар дамжуулж илэрхийлсэн1 цаг 7 минутын өмнөҮерийн эрсдэлтэй бүсэд амьдарч буй иргэдийг нүүлгэх ажлыг эрчимжүүлэхээр болов1 цаг 7 минутын өмнөНамдаа "гологдсон" түшээд1 цаг 8 минутын өмнөТөлбөр авах 32 цэгийг энэ онд бүрэн цахимжуулна1 цаг 9 минутын өмнөАлдарт эхийн одонг энэ жил 11 мянган ээж хүртэж байна1 цаг 10 минутын өмнө"Амь нас, эрүүл мэндээ эрсдэлд оруулан ажилладаг алба хаагчдадаа баярлалаа"5 сар 17. 16:41Альцгеймер өвчин хүнээс хүнд халдах магадлалтай5 сар 17. 16:40
© 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.