Эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийлэлтэй тэмцэх анхны хуулийг Европын Холбоо баталжээ


5-р сарын 8
12 цаг 59 минут

Мягмар гарагт Европын Холбооны /ЕХ/ гишүүн орнууд эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийлэлтэй тэмцэх тухай анхны хуулийг баталлаа.

Энэхүү өргөн хүрээг хамаарсан хууль тогтоомж нь жендэрт суурилсан хүчирхийлэл, албадан гэрлэлт, эмэгтэй хүний бэлэг эрхтнийг зэрэмдэглэх, мөн цахим сүлжээгээр мөшгих, хувийн зургийг зөвшөөрөлгүй хуваалцах зэрэг цахим хүчирхийллээс холбооны гишүүн орнуудын эмэгтэйчүүдийг хамгаалах зорилготой юм.

Мөн гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн хохирогчид гэмт хэргийн талаар мэдээлэл өгөхөд хялбар болох бөгөөд шинэ журмын дагуу ийм төрлийн хүчирхийлэл үйлдсэн этгээдэд 5 хүртэлх жилийн хорих ял онооно. Түүнчлэн үр хүүхэд, эхнэр, нөхөр, хуучин эхнэр, нөхөр, улстөрчид, сэтгүүлчид, хүний эрхийн төлөө тэмцэгчдийн эсрэг гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд илүү хатуу шийтгэл ногдуулна.

Гэхдээ хүчингийн гэмт хэргийн тухайд нэгдсэн ойлголтод хүрч чадаагүй нь хэд хэдэн гишүүн орны хооронд маргаан үүсгэжээ.

Европын улстөрчид “анхдагч” хуулийг сайшааж байна

Бельгийн Шадар сайд Пол Ван Тигчелт хэлэхдээ “Эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийлэл, гэр бүлийн хүчирхийлэл бол нийгэмд байсаар байгаа гэмт хэрэг юм. Энэ хууль нь ЕХ-ны хэмжээнд гэмт хэрэгтнүүдэд хатуу шийтгэл ногдуулж, хохирогчдод шаардлагатай бүх дэмжлэгийг үзүүлэх баталгаа болно” гэлээ.

 Европын парламент шинэ хуулийг дөрөвдүгээр сард баталсан бол мягмар гарагт холбооны гишүүн орнууд албан ёсоор баталсан нь хууль хүчин төгөлдөр болохын өмнөх эцсийн алхам байв. Одоо ЕХ-ны орнууд гурван жилийн дотор уг хуулийг үндэсний хууль тогтоомждоо тусгах шаардлагатай байна.

 “Энэ бол эмэгтэйчүүдийн эрхийг дэмжих анхдагч түүхэн мөч юм. Бүсгүйчүүд дарамт шахалт, хүчирхийлэлд өртөх, бие махбоддоо гэмтэл учрахаас айхгүйгээр амьдардаг болсон үед л жинхэнэ тэгш байдал бий болно. Үүнийг хэрэгжүүлэхэд энэхүү хууль чухал алхам болж байна” гэж Бельгийн Жендэрийн тэгш байдлын асуудал эрхэлсэн Төрийн нарийн бичгийн дарга Мари-Коллин Лерой хэлжээ.

 ЕХ-нд хүчингийн гэмт хэргийн талаар нийтлэг тодорхойлолт байхгүй

Баримт бичгийн эх бичвэрт хүчингийн гэмт хэргийн нийтлэг тодорхойлолтыг шийдэж чадаагүй нь хэлэлцээрийн явцад маргаан үүсгэсэн байна.

Итали, Грек зэрэг улсууд ийм тодорхойлолт оруулахыг дэмжиж байсан бол Герман, Францын зүгээс "энэ асуудлаар ЕХ-нд эрх мэдэл байхгүй" гэж маргажээ.

Мягмар гарагт Брюссельд болсон уулзалтын өмнө Испанийн Тэгш байдлын сайд Ана Редондо шинэ хуулийн талаар “одоогийнхоосоо илүү амбицтай байсан бол дэмжинэ" гэж хэлээд, гэхдээ энэ хууль “сайн эхлэл”-ийг тавьж байгааг дурдсан байна.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Т.Доржханд: ХҮН намаас нэр дэвших 78 төлөөлөгчөө сонголоо1 цаг 30 минутын өмнөХүүхдийн хорт хавдрын эмчилгээнд нэн шаардлагатай Данийн 30 гаруй нэр төрлийн эмийг Монголд үнэгүй нийлүүлнэ1 цаг 32 минутын өмнөМонгол Улсын жүдо бөхийн зургаа дахь дэлхийн аварга төрлөө1 цаг 33 минутын өмнөАН-ын Улс төрийн зөвлөл хуралдаж эхэллээ1 цаг 35 минутын өмнөМетро байгуулах төслийн зөвлөх үйлчилгээ үзүүлэх тендерт дөрвөн байгууллага материалаа ирүүлжээ1 цаг 36 минутын өмнөН.Багабанди: С.Зоригийг ерөнхий сайд болгох асуудлыг надтай ярьж байсан. Дэмжихээ ЕТГ-ын даргаар дамжуулж илэрхийлсэн1 цаг 37 минутын өмнөҮерийн эрсдэлтэй бүсэд амьдарч буй иргэдийг нүүлгэх ажлыг эрчимжүүлэхээр болов1 цаг 38 минутын өмнөНамдаа "гологдсон" түшээд1 цаг 38 минутын өмнөТөлбөр авах 32 цэгийг энэ онд бүрэн цахимжуулна1 цаг 39 минутын өмнөАлдарт эхийн одонг энэ жил 11 мянган ээж хүртэж байна1 цаг 40 минутын өмнө"Амь нас, эрүүл мэндээ эрсдэлд оруулан ажилладаг алба хаагчдадаа баярлалаа"5 сар 17. 16:41Альцгеймер өвчин хүнээс хүнд халдах магадлалтай5 сар 17. 16:40
© 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.